Thursday, July 2, 2009

Өнөөдөр буюу 7-р сарын нэгний өдөр


Өнөөдөр миний хувьд жирийн нэгэн ажлийн өдөр.
Харин миний өсөж, төрсөн эх орны хувьд гашуудлийн өдөр.

2008 оны 7-р сарын 1-нд яг юу болов?

УИХ-н сонгууль өмнөх өдөр нь болж, 07/01-нд сонгуулийн урьдчилсан дүн гарав.
Хүмүүс сонгуулийн дүнг таагүй хүлээн авч, жагсаал цуглааны хэлбэрт шилжив.
Тун удалгүй үймээн самуун болж дэгдэв.
Энэхүү үйл явдал хэрхэн болж өнгөрсөн, хэн өдөөн хатгасныг сайн мэдэхгүй ч БИД 07/01-г ХЭЗЭЭ Ч МАРТАЖ БОЛОХГҮЙ.

Яагаад?
Яагаад гэвэл Монгол залуучууд өөрсдийн амь насаа Ардчилалын төлөө, шударга ёсны төлөө, Өөрсдийн сонгосон ард түмний элчийн төлөө зориулсан.
Үүнээс хойш Монголчууд бид улс төрийн хувьд идэвхтэй байна гэдгээ харуулсан.
Бид сонгож чадсан юм чинь, Бас буулгаж чадах хүчтэй гэдгээ мэдэрсэн.

Миний Монголын залуучууд үргэлж хийморьлог, жавхаатай байтугай.
Монгол Улс Мандан Бадраг!

Илүү мэдээлэл: news.mn gogo.mn

3 comments:

Hishigee said...

bi umnu ni 6sariin 30 nii udur yag ene yed delun boldog d baisan shd tend yamarch TV Radio bhgui tegeed 7 sariin 3 nd harih zamd nil tank MAHN iin bair mair ni suntsun gaihsanhsd kkk

Chimedee said...

Танкан дээрээ суугаад буу шагайсан цэргүүдийг хараад байнга бөмбөг дэлбэрч буу шийдэм барьсан хүмүүс хөлхөж байдаг газрын иргэд ямар түгшүүртэй байдаг болоо гэж бодоод 7-1-нийг эс тооцвол тайван амгалан газарт төрсөндөө баярлаж байсан. Булгаа баярлалаа чиний ерөөл бат оршиг.

Anonymous said...

Buen día soy Chimeg de mongolia gracias DR WAYNE venkata hospital india por comprar mi riñón a razón de $480,000USD
contáctelos a través de DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM