Saturday, June 27, 2009

Өдөр болгон шинэ үг


Нөгөө өөрийнхөө англи хэл яаж сурж байсан түүхээ бичээд нээх аймар монголд англи сурж чадахгүй гээд байсан Булгаа чинь хаачихваа гээд байвал би энд байна.
Зөвлөгөөгөө өгөх гээд лайптопийнхоо гарыг нүдэж байна.

Өмнөх зөвлөгөөнүүд энд байна

Өнөөдөр та нарт хэрхэн өдөр болгон шинэ үг сурахыг зааж өгье.

Энэ зөвлөгөө нь над шиг залхуу улсуудад зориулсан байгаа.
Учир нь гэвэл та заавал ном сонин сөхөөд л, юм орчуулаад л, ямар нэгэн юм уншиж байж үг сурахгүй.
Зөвхөн өдөр болгон и-мэйлээ шалгах л хэрэгтэй.
Тэгээд болоо.

Хэрхэн? Яаж?

1. Эхлээд энэ сайт руу ор. www.wordlearner.com
Энэ линкэн дээр дарангуут e-mail гэсэн талбар байгаа тэрний доор нь шинэ үг хүлээж авах хаягаа бичээд
2. Available Themes: гэдэг дээр нь өөрт тохирсон үе шатаа сонгоод
Бизнес Энглиш, ЖиАрИ (Америкийн ХайСкүүлийнЕрөнхийМэдлэгийнШалгал), Интермедиат (Дунд шат)
3. Тэгээд Join гээд л болоо.
4. Одоо бүх юм таниас шалтгаална. Өдөрт нэг шинэ үг и-мэйлээр чинь ирнэ.
Тэгээд залхуулалгүй шинэ үгнүүдээ сурж байгаарай.
Ирэхдээ тайлбарламж, өгүүлбэрт оруулсан жишээтэйгээ ирдэг

Өөр нэг сайт: www.dictionary.com
1. Энэ дээр байгаа линк дээр дарангуут e-mail бичих талбар байгаа тэрэн дээр өөрийнхөө шинэ үгээ хүлээж авах и-мэйл хаягаа бичээд
2. Subscribe гэж дараад л болоо.

2 comments:

uundaa said...

хөөх, гоё мэдээлэл байна шүү, баярлалаа хө...

Chimedee said...

хэзээнээсээ л үг цээжлэх гэж нээх арга марга хэрэглдгүй л овоо болцийн одоо энэ чиний зөвлөгөөг дагаад цээжлэвэл ч бүр цоордийн байгааздэ хэхэ баярлалаа хө