Tuesday, July 14, 2009

Би Монголоороо гоёдог. Харин та яаж Монголоороо гоёдог вэ?


Жил бүрийн наадам болонгуут Ш.Гүрбазар-ын "Би Монголоороо Гоёдог" гэсэн шүлэг Радио, Телевиз, Интернэтээр гардаг.
Би урьд нь тэгж анзаардаггүй байсан уу? Түүнийг анзаарах сөхөөгүй толгой байсан уу? Бүү мэд.
Гэнэт энэ жил ГоГо.мн ээр мэдээ уншиж байгаад энэ үгийг олж харлаа.

Тэгээд жоол юм бодлоо. Яг юуны тухай бодвоо гэхээр "Би яг Монголын юугаар нь гоёдог вэ?" "Би хэр Монголдоо хайртай вэ?" "Бидэнд тэгж бахархмаар зүйл байгаа юу?" гэх мэт олон асуултыг хариуг бодож суулаа.

Би анх Америкт ирэхдээ Манай орон нээх гоё бишээ, хөгжил буурай гэх мэтчилэн өөрийнхөө оронг дутуу үнэлж боддог байв.
Харин одоо Миний муу Монгол орон минь өнө удаан түүхтэй, өөрийн гэсэн нандин ёс заншилтай дэлхийд ганц орон. Миний төрж өссөн нутаг, Ясаа тавих газар гэж хүндэтгэж байна.

За тэгвэл над шиг юу ч мэдэхгүй нөхрүүд нь Монголоо муулаад байна. Яагаад ингээд байна аа? гэж бодож буй улсууд цөөнгүй байгаа байх.
Тэгвэл яаж Монголоор бахархдаг болгох вэ?
Яахав улс орон нь ядуу байж болно. Гэхдээ иргэдийн сэтгэл санаа нь яаж ч ядуу байж үл болно.
Тиймийн тулд Монголын хүүхэд залуучууддаа багаас нь эхлээд өөрийн түүх, ёс заншил, туг далбаандаа залбиран хүндэтгэх ёс суртахуйныг бий болгох хэрэгтэй.
Ядаж өглөө болгон хичээл эхлэхэд Төрийн дуулал эгшиглүүлдэг ч юм уу?
Тиймэрхүү зүйлийг эхлүүлэх хэрэгтэй
Энэ Америкын сургуулиудад өглөө болгон хичээл эхлэнгүүт бүгд босоод өөрийн туг болон улсдаа хүндэтгэл үзүүлдэг.
Иймэрхүү жижиг сажиг зүйлийг багаас нь хийлгэвэл цаашдаа нөгөө хүүхдүүд маань эх оронч үзлийг өөрсөддөө бий болгодог.
Энэний талаар бодож үздээ. Эрхэм төрийн өндөрлөгүүдээ



Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо би гоёно
Би
Хөхөөтэй зуны цэцгийн алаг шvvдрээр хөлөө гоёдог
Хvрэн толгойн сvvдрийн айзам жавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нvvдлээр харцаа гоёдог
Зээгэлсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог
Би Монголоороо гоёдог
Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь vдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог
Хаврын тэргvvн сарын шинийн нэгэнд ашдын билэгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог
Би Монголоороо гоёдог
Ширгэшгvй Хэрлэнгийнхээ усыг нар зөв бvсэлж гоёдог
Шилгэшгvй нутгийнхаа уулсийг нас зөв тvшиж гоёдог
Би Монголоороо гоёдог
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан vсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог
Алган дотор хавчигийн цагаан чулуу алгаараа ташчихад
Ангаахай гардаг болов уу гэж томоогvй насаа vнэмшиж
Аргал тvvхдээ хvртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан ширээгийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь хvргэж залбирна аа Эх орон минь
Алгын чинээ нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна Эх орон минь
Буйран чинээхэн уулс байвал сөхөрч суугаад жаргана
Бvрэн эрхт Монгол минь байхад сvvгээ өргөөд залбирна аа
Эх нутгийнхаа хvйтэн бороонд ч дулаацсан
Дулаацсан биенээс минь хийморь савссан
Савссан омогийн нvцгэн мананд
Сая тэнцсэн унага Монголоо эрнэ
Би ямар дэлхийн чинээ бодлоо гээд
Газрын дайтай наслах биш
Би ямар дээлтэй цахиуршиг явлаа гээд
Галын хэртэй дүрэлзэх биш дээ
Би ямар энэрлээ энэрлээ гээд
Энэ орчлонг уяхан болгох биш
Би ямар эрэглээ эрэглээ гээд
Ээжээсээ дахиад төрөх бишдээ
Би ямар үнэн худлын ард
Сүүлчийн цэгээ хатгах биш
Би ямар үүлтэй нартай хорвоод
Сүүдрээ гатлаж чатах бишдээ
Гэхдээ би агтны мөртэй Монголдоо
Амгаан чимээшиг ойрхон явах юмсан гэж боддог юм аа
Амьдрахын жамтай насандаа амьсгалхын зайтай
Үнэн явах юмсан гэж хичээдэг юмаа Эх орон минь
Би Монголоороо гоёдог
Би Монголоороо гоёдог (Ш. Гүрбазар)


5 comments:

Xacaa said...

Энд бол Төрийн дуулалаа бүтнээр мэддэг хүн нь цөөн шүү дээ. Харин орчин үед дэлхийн дэвжээнд Монгол улсын далбаа эдр мандаад, хүүхэд залуус нь дургүй байсан Монголын туг, далбаандаа харьцангуй дуртай болоод байгаа. Би ч бас нээх ойшоодоггүй байсан чинь Монгол далбаагаараа гоёх нь их гоё юм байна лээ шүү. Одоо л надад, Монголд Монголоороо гоёдог сэтгэлгээ суугаад байх шиг байна. Тэр алт авахад хүмүүс Монголоороо хичнээн бахархаж байсан болдоо. Яг энэ эрчээ алдаагүй байхад нь манай төр дэмжээд өшөө олон арга хэмжээг авах хэрэгэтэй.
Чиний блог их гоё өнгө үзэмжтэй юм. Таалагдлаа.

Offshore said...

Чиний ясаар Монгол яахав дээ? Гол нь энд эзэмшсэн мэргэжил боловсролоо эх орныхоо хөгжилд зориулах л хэрэгтэй юм.

Bibby said...

Offshore Зөв хэлсэн. Би ясаа ч тавина. Эзмших гэж буй мэргэжлээ Монголынхоо хөгжилд зориулна

uundaa said...

...манай сургууль /1-р сургууль/ лав хичээлийн өмнө Төрийн дууллаа заавал "дуулдаг" байсан хэхэ...үнэхээр ч олон олон төрийн дуулал, далбаа дундаас тодроол...олимпоос алт авах үед би UBS-н эфир дээр тайлбар хийж байхдаа "хэрвээ би монгол болж төрөөгүй бол ингэж бахархаж, ингэж сэтгэлийн таашаал авахгүй байлаа...АНУ-д төрсөн бол манай ч аваагүй медалийг муу Фелфс нь аваад байнашдээ, урамгүй биз дээ...тиймдээ ч би яг одоо монгол болж төрсөндөө бахархаж байна" гэж хэлж байсан хэхэ...зөвхөн алт авсандаа ч биш, түүх соёлоос авахуулаад бахархах, гоёх юм их л дээ..тиймдээ ч би өөрийгөө сайн боловсрол эзэмшиж, түүнийгээ эх орондоо зориулах өртэй хүн гэж боддог, тэгнэ ч гэсэн зорилготой...гоё нийтлэл байна, баярлалаа, амжилт!!!

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.