Wednesday, June 24, 2009

Твиттер гэж юу юм бэ?

Залуучууд бид чинь технологиос хоцрох эрхгүй улс шүү дээ.
Технологи ч аймар хурдтай хөгжиж байна.
Бид ч гэсэн тэднийг дагаад хөгжиж байна.

Сүүлийн үед хүмүүс Twitter (Твиттер) ийн талаар яриад байна уу?
Энэ нэр мэдээн дээр гарууд байна уу?
Хүмүүс ашиглаад байна уу?
Хоорондоо мэдээлэл солилцоод байна уу?
Асуултын хариулт ТИЙМЭЭ. Тэгж байна.



Хэрэв та Твиттер ашигладаггүй бол хоцорч явж байна гэсэн үг.

За тэгвэл Твиттер гэж гайхал юу юм бэ? Энэ чинь яг яадаг эд вэ? гээд гайхаад байвал энгийн үгээр тайлбарлах гэж оролдий.



Твиттер орчуулбал Жиргээ(Нэр үг), Шулганал(Нэр үг), Жиргэх, Шулганах гэсэн утгатай.
Нэг ёсондоо хүмүүсийн дунд нь юу хийж байгааг, юу бодож байгааг, шинэ юу болж бгаа г.м зүйлүүдийг хооронд шулгана, жиргэж дамжуулдаг нэг вебсайт юмаа.
Өөр талаар нь тайлбарлавал та өөрийн юу хийж байгаа ч юмуу юу бодож байгаа зүйлүүдээ 140 тэмдэгтэнд багтааж бичнэ.
Анх уншихад жоохон тэнэг санагдаж байж магадгүй.
Гэхдээ их сонирхолтой.
Миний тайлбарлалт ойлгохдохгүй бол @bpurev рүү ороод миний статусуудыг унш
Эсвэл Монгол Твиттерчүүдийн хаяг руу ороод сонирхо: @tsegmee, @chimedee, @IfyouMongol



Твиттер гарч ирснээр дэлхий дахинд яаж туслав.
Твиттер нь Барак Обамагийн сонгуулийн үнэнч анд, Hudson River-т байсан онгоцыг Твиттер дээр анх тавигдсан, Ираны Сонгуулийн эсэргүүцэл гээд зөндөө олон үйл явдалд мэдээллийн гол хэрэгсэл болж ашиглагдсан, ашиглдсаар ч байх болно.

Миний Твиттертэй танилцсан түүх:
Анх автобусанд суутал миний хажуу талд нэг сонин байваа. Тэгээд мань хүн үнэгүй юмнаас яаж татгалзахав гээд уншлаа.
Тэгсэн чинь хоёр нүүрээр дүүрэн Иран сонгуулийн эсэргүүцлийн талаар бичсан байв.
Доод талд нь Иранчууд facebook, youtube гэх мэтийн сайтууд нь блокдсон хоорондоо твиттерээр харьцаж байна гэсэн утгатай юмнууд бичсэн байсан.
Тэрний нөгөө нүүрэн дээр нь Твиттерийн талаар бичсэн байса.
Бас Твиттерийн дэлхий дахинд оролцсон үүрэг гэхмэт юмнууд байсан.
Би тэгээд л бодлоо л доо. Энэ хүмүүс чинь Твиттер гэж юу яриад байгаа юм гээд гэртээ очихоороо www.twitter.com луу орж учрыг олох гэж оролдов.
Анх харахад нээх тэнэг юм санагдаж байв.
Тэгээд MTVNews ээр хэсэж явсан чинь Твайлайт ын Др. Каллэн Твиттерээр дамжуулж хүнтэй мөрийцэж байгаа тухай бичсэнийг нь олж уншаад учрыг олох гээд бүртгүүлээд жоол хэссэний хүчинд учрыг нь оловоо.
Тэрнээс хойш байнга орж байгаа.
Статусаа текст мэссэж бичээд сольж байгаа.
Үнэн тасархай гэж хэлмээр байна

Одоо эртхэн орж бүртгүүлж өөрийнхөө хүссэн нэрээ сонгохгүй бол хоцорно шүү.
Би лав БПүрэв гэж Өөрийнхөө нэрийн Б үсэн аавынхаа нэрийг цугт нь бичээл хаяг авчлаа.
Тэгээд намайг Фоллов хийхээ мартваа. Бас учрыг нь олвол энэ дээр коммент бичээрэй.
Учрыг олохгүй бол энчээ хэдэн блогчдын Твиттерийн талаар бичсэн бичлэгүүдийг унш. tsegmee.com
Дөлмандах Мэнд-Орших

10 comments:

Anonymous said...

oshoo medeelel oruulache budaanaa {..}

Mend-Orshikh Amartaivan said...

Сайхан бичилт болжээ. Бас намайг [@ifyoumongol] бичилтдээ дурьдсанд маш их баяртай байна. Үнэн шүү Обамаагийн ялалт бол Social Media гэж сонгуулийн менежер нь зөвшөөрсөншд. Өөрөөр хэлбэл Twitter-ын үүрэг бол маш их байсан гэсэн үг. Ираны асуудал дээр бол ёоо Social Media болон Twitter-ын үүрэг маш их байгаа. Жишээлбэл: http://bit.ly/sNoRd хаягаар орж хамгийн сүүлийн үеийн мэдээлэлийг нь авах боломжтой. Муу дурлаад хэлж байгаан биш. Хэлэх гэсэн санаа минь зөвхөн хоорондоо бас бичилцээд, эсвэл өөрийн хүндэлж явдаг, эсвэл шаардлагатай мэдээлэл өгдөг хүмүүсийг дагах биш дэлхий дээр байгаа бүх хүмүүстэй нэгэн зэрэг мэдээлэл солилцох боломжтой. Нөгөө миний бичээд байдаг IPhone 3 GS -ын сугалаа л гэхэд бараг 1 секүнтэд 50-100 хүнд бичилт хийж байсан. Итгэхгүй бол хаяг нь: http://bit.ly/Ud2jo .
Өөр бас ашигтай мэдээлэлүүдээ ч бас амьдаар авч болношд: сургуулийн лекц, компаний presentation, гээд л маш олон сонирхолтой зүйлсүүд байдаг. Энэ бас миний өөрийн блог дээрх Twitter-тэй холбоотой мэдээлэл бий http://bit.ly/6p8j9 таалагдана гэж найдаж байна.

Tsegmee said...

Wow, Unen tas bichjee, Mash sain zohion baiguulalttai, emh tsegtstei bichsen bna. Minii gants tuurtdeg zuilshdee. Za twited margaash uulzii andaa,

Jich: bpureviig dagachaad bas namaig dagaarai,

Anonymous said...

anonymous ura!

Sharavsambuu Gunchinish said...

Сайн уу twitter-ийн андаа

Hishigee said...

Bi uuniig medeggui bsan shd kkkkkkkk sonin l yum bna

Oogiinoo said...

yag unendee ene twitter geech yumnii chin uchriig l olmoor baigaam daaa

sDN said...

good job! :D

Anonymous said...

follow follower n yamr utgatai yum beeeee

Anonymous said...

bi odoo l medlee gevel namaig shooloh bh daa
uuniig bichsend bayarlalaa