Saturday, June 6, 2009

ESL Pod: Англи хэл суръя


Өмнө би энд Подкайст гэж юу болох, Англи хэл сурахад хэр чармайлт хэрэгтэйг бичсэн байгаа.

Энэхүү ESL Podcast нь Англи хэл сурах гэж оролдоод сурж чадахгүй байгаа хүмүүст зориулж байна.

ESL Podcast нь Аудио хэлбэрээр бичигдсэн цуврал Англи хэлний хичээл юмаа.

Эдгээр хичээлийг та сонсоё сурья гэж байвал таныг mp3 тоглуулагчиндаа хийгээд аль зав чөлөөтэй цагаараа сонсоод сураарай гэж зөвлөж байна. Энэ хичээлүүд нь ялангуяа iPod нд тохирсон.

За та тэгээд эдгээр хичээлүүдийг татаж аваад Англи Хэлийг надтай цуг сурхаар шийдсэн бол доорхи зааварчилгааг дагана уу!

1. iTunes ээр татаж авах

Хэрэв таньд iTunes байдаг бол та iTunes Store луу ороод Podcast гэсэн хэсгийг нь сонгоод дээр байрлаж буй Search гэсэн талбар дээр ESLPod гэж бичээд хай.
Тэгснээр та English As A Second Language гэсэн сонголтыг олж харна,
Түүний доор Subscribe буюу захиалах гэж байгаа.
Тэрэн дээр дарж захиална.

2. Вэбсайтаар нь дамжуулж татаж авах

Хэрэв та вебсайтаар нь дамжуулж татаж авмаар байгаа бол www.eslpod.com руу орж татаж авч болно.

ESLPod долоо хоногт 3 шинэ подкайст гаргадаг.
Эдгээр дугаарууд нь хүний өдөр тутамд тулгарч буй асуудлуудыг тусгаж авч хийсэн байдаг төдийгүй тухайн байдалд голчлон ашигллагддаг шинэ үгнүүдийг оруулсан байдаг.
English Cafe, Daily Life, Travel, Entertainment, Dining, Business, Health/Medicine, Relationships, Shopping, Transportation сэдвүүдээр дугаараа бэлгэдэг.

Дугааруудын хувьд хост Др. Jeff McQuillan хөтлөдөг.
Текстийг эхийг Др. Lucy Tse бэлтгэдэг.
Эдгээр хоёр багш нь хоёулаа Англи хэлнийДоктор зэрэгтэй.
Их Сургуулиудад 30-аас дээш Англи хэл заасан арвин их туршлагатай тийм сайн багш нартай.

За надад энэ подкайст аймар таалагддаг юм.
Би iTunes дээрээ Subscribe хийсэн байгаа. Тэгээд шинэ дугаар гарангуут iPod руугаа хийгээд сонсоод сураад л байна даа.

Хэрэв та Англи хэл сурах гэж цөхөрч байгаа бол энийг сонсоод үзээрэй. Арай л өөр.
Арван хуруу гозойлгий!

2 comments:

Hishigee said...

tataj avnaa tnx :D

Anonymous said...

syr syr bas dahin syr!!!!!!!!!!{23}