Friday, June 26, 2009

No Nuclear Waste in MGL!!!


Бид ЦӨМИЙН ЗЭВСЭГийн талаар юу мэдэх вэ?
Бид энэ нь АСАР ИХ АЮУЛТАЙ гэдгийг нь мэднэ.
Бид ЦӨМИЙН ЗЭВСГИЙН ТУРШИЛтийн үр дүнг үзсэн. (Хирошима, Нагасаки ЯПОН)
Тэгэхээр ЦӨМИЙН ЗЭВСГИЙН ШААРыг МОНГОЛЫНХОО газар шороон дээрээ булна гэхээр юу болно.
Ямарч эрүүл хүнийн ухаанд орохооргүй зүйл байгаа биз

За би яагаад энэ ЦӨМИЙН ЗЭВСГИЙН ШААРны талаар яриад байна вэ? гэвэл манай УИХын гишүүд маань энэхүү хог хаягдалыг Монголынхоо газар шороон дээр булах тийм хууль тогтоол яриад байна.

Ингээд @uundaa ийн бичлэгийг танилцуулья
(http://131dg.blogspot.com/2009/06/no-nuclear-waste-in-mgl.html)

@uundaa бичсэн нь5

Эх Сурвалж: УИХ-ын гишүүн МНН-ын дарга Д.Энхбат өөрийн твиттер хуудсаар дамжуулан үүнийг нийт монголчууддаа анхааруулсан билээ.
Түүний твиттер дэрх хуудасны бичлэгүүд:
"УИХ-ын тогтоолын төсөлд Цөмийн түлшний шаарыг Монголд булшлахыг зөвшөөрч оруулж иржээ" 6-р сарын 19

"Дахин хэлэлцүүлэгт оруулах санал 50% / 50% дүнтэй гарсан. Энэ нь уг заалт хянагдана гэсэн үг." 6-р сарын 19

"Цөмийн түлшний хаягдалыг булшлахгүй .... гэж шууд заасангүй. Бүрхэгдүүлээд орхилоо" 6-р сарын 25

"Цөмийн түлшний шаарыг булшлах талаар УИХ-ын тогтоолд оруулсангүй. Зөвхөн олборлолтын явцад гарсан хаягдлыг боловсруулах гэж бүрхэг заалаа." 6-р сарын 26

Ядаж нэг ч гэсэн эх орноо гэсэн сэтгэлтэй хүн тэнд сууж байгаа нь яамай даа. Хамгийн хачирхалтай нь тэд яагаад энэ асуудлыг шууд үгүй гэж хэлээд хуулиндаа /тогтоолдоо/ заагаад өгчихөж болохгүй байнаа?
Хардах сэтгэл яалт ч үгүй төрж байгаа биз, өнөөх шуугиад байдаг эрх ашгийн сонирхол орчихсон байгаа гэж бодогдохгүй байна гэж үү?
Харин өнөөдөр Д.Энхбат гишүүн бидэнд шинэ мэдээллийг өглөө. Өмнөхөөс арай дээрдсэн ч бас хоосон санаархлаа хаяагүй байгаа бололтой.
Энэ юу гэсэн үг вэ? Цаашид хуулинд нэмэлт өөрчлөлт оруулаад ч юм уу, засвар хийнэ гээд эрхэм гишүүдийг сонин гарчиглаж, үнэтэй утсаа оролдож суух хойгуур энэ асуудлыг шийдчихэж болзошгүй гэсэн үг. Угаасаа зун болохоор "уяач" гишүүдийн сэтгэл нь морьд руугаа яараад, "буруу газраа ороод ирсэн мэт" төөрсөн гишүүд нь нозоорсондоо орж ирсэн хуулийн төслүүд, тогтоолүүд ногоон гэрлээр засварлагдаж, хянагдахгүй батлагддаг гэж үнэний ортой мэт. Но-той төслүүд чухам зуны цагаар батлагддаг гэх.
Томоохон гүрнүүдийн атомын ца­хил­гаан станцаас гарсан цацраг идэвхт бодисын хог хаягдлаа булах төв цэг болсноор хамгийн эхэнд цацраг идэвхт бодисоос “рак” хэмээх хордлогын шинжтэй өвчин үүсэх ба энэ өвчин нь хүн амьтны амьсгалын эрхтэн болон урагт янз бүрийн гаж нөлөө үзүүлдэг ажээ.
Цацраг идэвхт боди­сыг аюулгүй болгодог тех­нологийг эрдэмтэд гаргаж авч чадаагүй байгаа учраас томоохон гүрнүүд дэлхийн буурай орнуудад хог хаягдлаа зарж, газар нутагт нь булдаг жишиг тогтсон. Газар дор 150 жил болсон ч цацраг идэвхт бодисын хор хөнөөл хэвээрээ байдаг. Савлагдсан баг­лаанаасаа задарсан ч агаарт дэгдэн хэзээ ч устаж алга болдоггүй. Ийм хор хөнөөлтэй бодисыг манай улсын газар нутагт булна гэдэг бол хэдэн зуун жилийн дараа та бидний үр хүүхэд амьдрах газаргүй болно гэсэн үг.
Эрдэмтэд энэ аюулаас зайлахын тулд саран дээр хаягдлаа булахаар судалж, нар луу хүртэл явуулах талаар анхаарлаа хандуулж байх хооронд манайхан өнөө маргаашаа бодсон багахан ашгийн төлөө эх орноо, газар шороогоо худалдах гэж байна.
Энэ талаар твиттер дээрх Монгол залуус нийлэн No Nuclear Waste in MGL!!! гэсэн бичгийг өөрсдийн чадах бүх сувгаараа буюу Yahoo Messenger, Facebook, Hi5, Twitter зэргээрээ бусаддаа тараах хөдөлгөөнийг өрнүүлж байна. Та энэ аянд чадахаараа оролцохыг хүсч байна, статус дээрээ бичиж, твит дээрээ хавсаргаж оруулан аль болох их хүмүүст хүргэхийг уриалья...
NO NUCLEAR WASTE IN MONGOLIA!!!Энэ талаар бичсэн өөр нийтлэлийг эндээс уншина уу.


Бичлэгийг эхлэл хэсэгийг Би бичив.
Үлдсэн хэсгийг @uundaa гийн http://131dg.blogspot.com блогоос нь асуулгүйгээр хулгайч шиг Copy + paste гээд тавичихлаа.

Уучлаарай бас Баярлалаа.


2 comments:

Chimedee said...

Чок чок арайчдээ арайчдээ, хэдэн халтар доллар ч байна уу, төгрөг ч байна уу хэзээ үхэхээ мэдэхгүй байж үүнээс өөр хэлэх ч үг алга. No Nuclear Waste in MGL!!!

Hishigee said...

No Nuclear Waste in MGL!!!