Saturday, June 6, 2009

Өтнөөсөө салж амарлаа

Баахан нэт хэсэж яваад баахан өттэй боллоо.
Уг нь жижиг сажиг, хор хөнөөл багатай өтнүүд байсан болхоор санаа зовохгүй байсан чинь нөгөө муусайн өтнүүд чинь үрждэг байна ш тээ.
Нөгөө даварсан өтнүүд чинь сүүлдээ компьютерийн хурд хүчинд нөлөө үзүүлж ахийг жинхэнэ оролддог байна ш тээ.

За тэгээд Win32/Rootkit.Agent.ODG trojan буюу нэг төрлийн компьютерийн өттэй болсон байв.
Энүүнийг устгах гэж PC Tools Spyware Doctor хэмээх үнэгүй өт арилгадаг програм татаж аваад, суулгаад, апдейт хийгээд өт хайлгаваа. Тэгсэн чинь миний компьютерт баахан өт үүрлэсэн байдаг юм даа. Тэгээд устгуулаад, дахиж хайлгаад, устгаад байсаар байгаад 7 хоног өнгөрлөө. Тэгээд компьютерээ асраад байхад нөгөө хогийн трожан нь устдаггүй ээ.
Тэрийг нь БитДифээндэр, NOD32, PC Tools Spyware Doctor оор устгах гэж оролдоод дийлсэнгүй ээ.
Бүр сүүлдээ миний уур хүрээд Google дээр вирусных нь нэрийг бичээд хайж гарлаа.

Хайсны эцэст нэгэн нандин сайт олж авлаа.
Энэ бол GeeksToGo.com.
Энэ гайхалтай сайтын форумаар дамжуулж Malwarebytes Anti-Malware гэдэг програмыг олж авч байж нөгөө хараал идсэн трожаныг усгалаа.
Ёох, сүүлийн 2 шөнийг энийг устгах гэж зарцууллаа.

За хэрэв таны компьютерэнд чинь асуудал тулгараад байвал энэ сайтнаас хайж засна уу!

2 comments:

Hishigee said...

haha zunduu oroldson bna shuu bi bol tegehgui dee computer hachin bolood buur suuldee dendeheer bi comoo formatlachihdag yum kkk zarimdaa virusnii pro tataad l arilgachna daa

Anonymous said...

oo bayarlalaa,heregteim bna