Ер нь альбумны нүүр зураг нь 1910 оноос эхлэн гарч ирсэн юм байна.
Түүх нь
Тэр цагаас хойш хамтлаг дуучид цомогныхоо гаднах хавтсныхаа дизайнд маш их санаа тавьж эхэлсэн.
Одоо үед Альбумны нүүр зураг нь улам их хэрэгцээтэй болж байна.
Жишээлбэл iPod хөгжим тоглуулагч бранд нь өөртөө Cover Flow хэмэх шинэ давуу талыг оруулж ирснээр хөгжим сонсдог залуучууд цомогныхоо зургаар гангарч байна.
За тэгээд дуу юмуу албумандаа яаж цомогных нь зургийг хийх вэ?
Windows Media Player дээр хийх:
- Эхлээд WMP ээ эхлүүл.
- Library руугаа оруул
- Album хэсэг дээр дар
- Тэгээд солих гэж байгаа дууны цомогны нэрэн дээр тавих гэж буй зургаа чирч тавина.
Яг доор байгаа зураг шиг
Харагдахгүй бол энэ зурган дээр дарж томоор нь хараарай
iTunes дээр хийх.
- Эхлээд iTunes програмаа эхлүүлнэ.
- Library-руугаа орно
- Music хэсэг рүү орно
- Тэгээд зураг нэмэх гэж буй дуу(нуудаа)гаа сонго
- Сонгосон дууныхаа нэрэн дээр Mouse 2 буюу Баруун товчлуурыг дар
- Get Info хэмээх сонголтон дээр дар
- Тэгээд Аrtwork хэсэг рүү ор
- Гарсан хэсэг рүү зургаа чирч хийх юмуу эсвэл Add гэсэн товчыг дарж байгаа зурганыхаа байрлалыг зааж өгөөд л болоо
- Дуугаа сонго
- Зүүн талд байрлаж буй Now Playing гэсэн хэсэгт зургаа чирээд хийчих.