Одоогийн байдлаар Hot 100-ийн 17-т явж байгаа Cheers нь удахгүй чартыг тэргүүлнэ гэдэгт Katy Perry бид хоёр мөн ч их итгэж байгаа билээ.
Ингээд Rihanna-гийн төлөө Cheers!
Одоогийн байдлаар Hot 100-ийн 17-т явж байгаа Cheers нь удахгүй чартыг тэргүүлнэ гэдэгт Katy Perry бид хоёр мөн ч их итгэж байгаа билээ.
Ингээд Rihanna-гийн төлөө Cheers!
Apple хэмээх нэртэй Алимны Мод 35 жилийн дотор зөндөө сая хэрэглэгчдийг алимаар ханган нийлүүлсэн байна.
Хэрэв энэхүү Алимны модийг зурвал иймэрхүү болно гэдгийг Mashable-ийн Mike Vasilev харуулсан ажээ.
Тэгээд та бүхэн ч гэсэн сайхан дуу сонсог гэж бодоод энэхүү бичлэгийг бичлээ. Kina Grannis нь одоохондоо нэрд хүрээгүй байгаа ч гэсэн түүний дуу, коверууд нь Youtube-д их олон хүнд хүрдэг билээ. Түүний Youtube сувгаар зочилоорой!
Мэдээж дуу таалагдсан биз дээ?
Сонсогчдийн тэсэн ядан хүлээж буй Lil' Wayne-ий "Tha Carter IV" цомог уг нь MTV Video Music Awards-ийн дараа албан ёсоор гарах байсан боловч энэхүү цомогны Deluxe Edition-д орсон дуу болох Mirror нь интернэтээр цацагдсан байна.
Weezy, Bruno нарын хамтарсан дуу хэр болсон байна?
Надад лав таалагдлаа. Удахгүй хит болно гэдэг итгэлтэй байна!
Мэдээллийн эх сурвалж: PopCrush.com
Анх түүний гоцлол сингл California Gurls жагсаалтыг тэргүүлснээр энэхүү амжилт эхэлсэн бол удаа дараах синглүүд болох Teenage Dream, Firework, E.T болон The Last Friday (T.G.I.F) бүгд HOT 100-д орсноор Katy Perry түүхэнд өөрийнхөө нэрийг бичлээ.
Өмнө нь зөвхөн Мichael Jackson-ы 'Bad' цомгоны таван дуу нь жагсаалтыг 1987-1988 оны хооронд тэргүүлж байсан бол Katy Perry-ийн дуунууд 2010 оноос өдий хүртэл жагсаалтыг тэргүүлсээр байнаа. Ингэснээр Billboard-ын 53 жилийн түүхэнд энэ амжилт зөвхөн 2хон удаа давтагдаж байгаа юмаа.
Мэдээний эх сурвалж: Billboard.com
This city is my city.
And I love it. Yeah I love it.
I was born and raised here
I got it made here.
And if I have my way
I'm going to stay
Хэмээх дахилттай энэхүү R&B, Rap жанрын гоё дууг дуулсан хоёр дуучин хоёулаа Чикаго хотоос гаралтай бөгөөд удахгүй Чикаго хотын сүлд дуу болно гэдэгт итгэлтэй байна.
Гэхдээ энэ дууг олох гэж бөөн юм болсон. Тэрийг сонирхуулбал:
Сүүлийн үед фм-ээр Эминэм, Бруно Маарс нарын дуулсан гоё дуу яваад байх юмаа. Тэгээд энэ дууны нэрийг нь олох гээд явж байсан фм-ны сайт руу орж сүүлийн 2 өдөр тоглуулагдсан дуунуудын нэрсийн жагсаалтнаас амьхандаа нөгөө гоё дуугаа олчих санаатай хайгаад, хайгаад олсонгүй. Тэгээд ямар сонин юм бэ? гэж жоохон бодсоноо Эминэм гэж хайж үзээд олсонгүй ээ. Тэгээд Бруно Маарсын нэртэй дуунуудаас хайж байтал Bad Meets Evil ft. Bruno Mars - Lighters гэж нэг юм гарч ирдэг юм даа. За энэ байж магадгүй гээд тоглуулсан чинь яг мөн байдаг юмдаа. Яах аргагүй Эминэм байсан юм даа гэж эргэлзсэнээ Bad Meets Evil гэж ямар юм байдаг юм гээд гүүглдсэн чинь Eminem, Royce da 5'9" нарын хамтлаг юм байна гэдгийг олж мэдэв. Уг нь анх 98 онд байгуулагдсан бөгөөд 2002 онд салаад саяхан буюу 2010 онд буцаж нийлсэн гэдгийг бас мэдэж авав.Дуу нь алтернатив хип хоп урсгалынх болсон бөгөөд цомгон дахь бусад дуунуудаасаа өвөрмөц болсон гэж дуу шүүмжлэгчид хэлсэн байна лээ.
Bruno Mars + Eminem + Royce da 5'9" = Lighters = Жинхэнэ гоё дуу
Таньд ч гэсэн таалагдах байх!