Monday, August 22, 2011

Katy Perry түүхэнд бичигдлээ

220px-katy_perry_teenage_dream_alternate_cover
Кaty Perry-гийн The Last Friday (T.G.I.F) дуу нь Billboard-ын HOT 100-ын 1т орсноор түүний "The Teenage Dream" цомгийн 5 дахь дуу нь энэхүү жагсаалтыг тэргүүлснээр алдарт дуучин Michael Jackson-ы амжилтыг давтаж байна. Мөн энэхүү амжилт нь түүнийг өөрийнх нь нэг цомогт орсон 5н дуу нь жагсаалтыг тэргүүлсэн анхны эмэгтэй дуучин болгож байгаа юм.

Анх түүний гоцлол сингл California Gurls жагсаалтыг тэргүүлснээр энэхүү амжилт эхэлсэн бол удаа дараах синглүүд болох Teenage Dream, Firework, E.T болон The Last Friday (T.G.I.F) бүгд HOT 100-д орсноор Katy Perry түүхэнд өөрийнхөө нэрийг бичлээ.

Өмнө нь зөвхөн Мichael Jackson-ы 'Bad' цомгоны таван дуу нь жагсаалтыг 1987-1988 оны хооронд тэргүүлж байсан бол Katy Perry-ийн дуунууд 2010 оноос өдий хүртэл жагсаалтыг тэргүүлсээр байнаа. Ингэснээр Billboard-ын 53 жилийн түүхэнд энэ амжилт зөвхөн 2хон удаа давтагдаж байгаа юмаа.

 

Мэдээний эх сурвалж: Billboard.com

Posted via email from The Bibby Times

No comments: