Wednesday, April 30, 2014

"Humans of New York" буюу 'Нью-Йоркийн Хүмүүс'

Хааяа хааяа сонирхолтой зүйлүүдийг блогдоо бичилгүй өнгөрөөж болохгүй мэт санагдах юм. Хэдий Фэйсбүүк, Инстаграм гэх мэт сошиал медиа сайтуудад одоо үед хүмүүс их зав цагаа үрж байгаа ч гэсэн хүнд их хэрэгтэй, юм ойлгуулах, танин мэдүүлэх зорилготой хуудас бас байдаг нь сайшаалтай. Тэдний нэг нь бол "Humans of New York" буюу 'Нью-Йоркийн Хүмүүс' хуудас билээ.

Бараг жилийн өмнө (яг сайн санахгүй байна) би Твиттер дээр гайгүй уншчихаар, үзчихээр мэдээллийн чанартай юм байна уу гээд жиргэсэн чинь жиргээ/фб-ийн найз Мона энэхүү HONY (Humans of New York) хуудсийг анх надад санал болгосон юмаа. Түүнээс хойш энэ хуудсанд дурласан гэж хэлэхэд болно. Би HONY-г Facebook болон Instagram дээрээ дагадаг.


За тэгээд энэ яадаг хуудас вэ гэхээр Brandon Stanton гэдэг зурагчин, сэтгүүлч залуу Нью-Йорк Хотын гудамжаар явж 'Нью-Йоркийн Хүмүүс'-ийн зургийг тэдний хэлсэн сонирхолтой түүх юм уу ишлэлтэй нь хамтад нь нийтлэж гаргадаг юм. Магадгүй энэ санаа нь их энгийн сонсогдож болох ч миний бодлоор хамгийн сонирхолтой, хүний бодож байгаагүй, нэгийг бодож хоёрыг тунгаахаар, заримдаа инээд хүргэмээр тийм фото сурвалжлага юм.

Жишээ нь гэхэд өчигдөр тавигдсан зургийг харуулая л даа. Энэ зургийн танилцуулга дээр нь ийнхүү бичжээ:

"Надад зөндөө олон өө сэв бий. Надтай амьдрах нь амархан биш гэдэгт би эргэлздэггүй. Би хамгийн сайн харилцан яригч хүн ч биш. Мөн нөхрөө зочид буудлын өрөөний шалан дээр мөлхөж явахыг харах нь түүнд таатай биш байдаг гэдэгт би эргэлзэхгүй байдаг. Гэхдээ тэр намайг хайрладаг."


Бас л юм бодогдуулж байгаа биз? Заримдаа их гүнзгий утгатай юм бичнэ. Заримдаа их инээдтэй зураг оруулна. New York хотын томыг ч хэлэх үү, энэ хуудсаар дамжуулан сүүлийн нэг жилд их л юм үзэж харж бас тунгааж сууна даа.

HONY зөвхөн ФБ Хуудсаар хязгаарлагдахгүй бөгөөд өөрийн гэсэн веб сайт болох humansofnewyork.com-тай. Мөн бараг бүх сошиал медиа-д 'Нью-Йоркийн Хүмүүс' байдаг гээд хэлчихэд алзахгүй байх. Саяхан буюу 2013 оны 10-р сард Humans Of New York ном гарсан нь The New York Times-ийн 11 сарын 3-ны долоо хоногын Бест Селлэр ном болон шалгарсан билээ.


За тэгээд 'Нью-Йоркийн Хүмүүс'-ийн амьдрал төдийгүй хүмүүсийн тухай сонирхолтой, соргог, авхууштай, юм бодогдуулсан фото сурвалжлага үзхийг хүсвэл HONY-ийн ФБ хуудас юмуу өөрийн хэрэглэдэг сошиал медиа хэрэгсэл дээрээс сонирхон үзнэ үү.

Wednesday, April 23, 2014

Жазз хөгжмийн урсгал руу орохуй болон Louis Armstong

Нөгөө Хип-хоп сонссдог байсан Булгаа чинь сүүлийн хэдэн жил ихэвчлэн Поп болон Дэйнс дуу сонсдог болсон гэдгийг та нар анзаарсан байж магадгүй ээ.
Харин саяхан нэг мэдсэн чинь өнөөх Булгаа чинь Жазз хөгжимд дуртай болсон гэнэ.

Цаг хугацаа гэж...
Саяхан л Классик хөгжимд дургүй гээд Рап, Поп, R&B, Dance сонссоод яваад байсан одоо Жазз хөгжим сонссоод сайхан уярах шиг болон кайф авдаг болжиж.
Надтай адилхан Классик хөгжим руу орж байгаа хүн байна уу?
Байгаа бол ямар урсгалын болон ямар дуунууд сонсож байгаагаа коммэнтэн дээр хуваалцаарай.

За Жазз хөгжим руу ороход их нөлөөлсөн хүн бол Louis Armstrong (Lүүи Аармстронг).
Энэ хүн Жазз хөгжмийг нэрд гаргахад их нөлөөлсөн бүрээч болон дуучин хүн юм. Жазз урсгалынхаа ганцаарчилсан (солоист) төрлөөр тоглохоос гадна их сайхан хоолойтой.











За бараг хүн болгон Лүүи Аармстронгийн "What A Wonderful World" дууг мэдэх байх. Би өмнө нь өчнөөн олон удаа сонсчоод хэн гэдгийг нь мэддэггүй байж.

  Харин миний анх сонсчоод дурласан дуу бол түүний "La Vie En Rose" буюу "Ла Вий Ан Роуз" дуу юм. Дууны нэрийг орчуулах юм бол "Амьдралыг ягаан өнгийн шилээр харахуй" гэсэн утгатай. Уг нь энэ дуу нь Франц дуучин Édith Piaf-ийг бөгөөд надад Louis Armstrong-ийн дуулсан нь ихэд таалагддаг.
За тэгээд "Амьдралийг ягаан өнгийн шилээр харахуй"




Louis Armstrong-ийн тухай дэлгэрэнгүй видео үзэхийг хүсвэл энд дарна уу.