Tuesday, July 24, 2012

[Шинэ] Гоё дуунууд: The A Team, Tongue Tied, 50 Ways to Say Goodbye

Саяхан гарч буй шинэ мөртлөө гоё дуу сонсохыг хүсэж л байгаа биз дээ?
Тэгвэл та бүхэнд санал болгох хэдэн дуу байна.




Эхний дуу бол Ed Sheeran-ий The A Team дуу юм. Буруу замаар орсон нэгэн бүсгүйн амьдралыг өгүүлдэг их уянгалаг дуу байгаа юм. Одоогоор Биллбоордын 95т байгаа ч удахгүй дээшээ ахих нь мэдээж.

   The A-Team by Ed Sheeran



Удаах дуу бол Grouplove хамтлагын Tongue Tied.
Дуу нь хэдий 11 онд гарсан ч саяхнаас олон хүмүүсийн чихэнд хүрч байгаа бөгөөд одооноор Биллбоордын Хоот 100 чаартын 51-д, Рок дууны чартанд 5т, Алтернатив чаартын 6д явж байгаа юм.
Их л содон хэрнээ гоё дуу болохоор таньд ч гэсэн таалагдах байх.


Хамгийн сүүлчийн дуу бол Train хамтлагын 50 Ways To Say Goodbye.
Анх сонсоход их Латин аялгуутай дуу боловч сонсох бүрд чихэнд наалдаж байлаа.
Найзууддаа найз бүсгүй нь орхиод явсан гэж хэлж зүрхэлдэггүй нэгэн залуугийн зохиосон золгүй үхлүүдийн шалгаан нь дууг их сонирхолтой болгож өгсөн болов уу гэж бодож байна.
Hot 100 chart-ийн 98д энэ долоо хоногт орсон энэхү дуу маш хурдан дээшээ гарах байх шүү!

   50 Ways To Say Goodbye by TrainMusic

1 comment:

Heshke said...

Train-ii Duu ni Aimar taalagdlaa a-team ni ch gesen goy duu