Thursday, October 6, 2011

Spotify буюу Фэйсбүүкийн дууны шинэ хамтрагч

Spotify-logo
Фэйсбүүк 2 долоо хоногын өмнө буюу 9-р сарын 22 нд "f8" хэмээх Фэйсбүүк хөгжүүлэгчдийн хурал зөвлөгөөн болсон юмаа. Би гэж хүн тэр үед яг амьдаар онлайнаар дамжуулалт хийснийг үзэж байгаад Фэйсбүүк дуу хөгжмийн ертөнцөд нэвтэрч орохоо ярьсан нь миний сонирхолыг татаад цааш сонстол Spotify хэмээх нэртэй компанитай хамтарч Дуу хөгжмийн ертөнц хөл тавина гэнэ.

Мэдээж Фэйсбүүк юм хойно гайгүй юм хийж магадгүй хэмээн бодон сонстол энэ үйлчилгээг хэрэглэхийн тулд Spotify програмыг заавал татаж аваад, суулгаад, фэйсбүүктэйгээ холбож байж хэрэглэнэ гэдгийг мэдэж авав. Эхэндээ жоохон төвөгтэй юм шиг санагдсан ч сүүлд хэлсэн юмнууд нь их хэрэгтэй, амар санагдсан тул ашигласан нь надад их таалагдсан.

Тэгэхээр Spotify гэж яг юм бэ?

Магадгүй та энэ асуултыг асууж Байж магадгүй.
Товчхоноор тайлбарлавал энэ нь интернэтээр дуу сонсдог програм бөгөөд хамгийн гол давуу тал нь өөрийн тань Фэйсбүүктэй холбогдсон байдаг.
Ингэснээр таны найзууд таныг ямар дуу сонсож байгаа, ямар ямар төрлийн дуунууд сонсдог гэдгийг мэдэх боломжтой. Мөн таны сонсож байгаа дууг тухайн агшинд найз тань сонсох болохоос гадна тань Фэйсбүүкийн ханан дээр чинь тавина. Тиймээс та болон танай найзууд шинэ, гоё дууг амархан мэдэж авах гэсэн давуу талтай.
Түүгээр ч дутахгүй Spotify их ухаалаг хийгдсэн нь таны сонсдог дуунуудын схем загварыг олж Фэйсбүүк дээр ухаалгаар тавьдагт байгаа юм.
Мөн Spotify нь Pandora Radio шиг дууны жанраар дуу санал болгодог нь шинэ, хуучин гоё дууг олоход дөхөм болгосон байсан.
Дууны сангийн хувьд Spotify нь бараг бүх дуу байгаа гэж хэлж болохуйц их хэмжээний дуутай болон үргэлж шинэ дуугаар дууны сангаа арвижуулж байдаг нь их дажгүй санагдсан.
Нэмж хэлэхэд энэхүү үйлчилгээ үнэгүй.

Хэрэв та дуу сонсох дуртай бол
Хэрэв та найзууддаа ямар дуу сонсож байгаагаа хэлмээр байгаа бол
Хэрэв та шинэ гоё дууг амархан олохыг хүсэж байгаа бол
Хэрэв та найзуудынхаа ямар дууг сонсож байгааг мэдмээр байгаа бол
Spotify програмыг ашиглаад үзээрэй.

Надад маш их таалагдсан болохоор таньд ч гэсэн таалагдах байх гэдэгт итгэлтэй байна.

Хэрэв би таныг ятгаж чадсан бол ийшээ орж татаж авч хэрэглэж үзээрэй.

Posted via email from The Bibby Times

No comments: