Sunday, February 27, 2011

Дуртай дуучин: Mike Posner

"Cooler Than Me" хэмээх ихэмсэг нэгэн хадагтайн дуугаар олны таашаалыг хүртсэн дуучин Mike Posner миний ч гэсэн дуртай дуучин болсон билээ. Түүнийг дуулдаг электро поп төрөл нь өөрийнх нь чамин хоолойтой нь маш гоё зохицож бусдаас өвөрмөц, содон болгодог.

Mike Posner-ийн амжилтанд хүрсэнийг "Cooler Than Me" дуутай нь шууд холбож үздэг. Учир нь гэвэл энэ дуу нь бараг хүн болгонд тохиолддог сэдвээр дуулсан байдаг. Тэр нь юу вэ гэхээр хүн болгонд өөрийн гэсэн шохоорхдог охин(хүүхэн) / банди(залуу) байдаг гэтэл тэр нь өөрийг нь тоохгүй бүүр нэрийг нь ч мэдэхгүй дээш хараад алхаад яваад өгдөг шүү дээ. Хөгжим сонсдог залуучууд энэ дууны үгнээс гадна мөн маш чадварлаг дэйнс ая оруулж өгсөнд нь дуртай болжээ.

 

 

Түүний хоёрдахь сингл бол "Please Don't Go". Мөн л транс чиглэлээр хийгдсэн поп дуу бөгөөд хайрт хүнээ "Битгий яваачээ, хонгор минь" гэж дууны нэртэйгээ адил утгатай.  Энэхүү дуу гарсан цагаасаа хойш Америкийн ФМ, Радиод хит болж чадсан.

 

 

Харин түүний гаргасан "31 Minutes to Takeoff" цомогны гуравдах сингл бол миний одоогийн дуртай дуу "Bow Chicka Wow Wow". Lil' Wayne-тэй хамтарч дуулсан энэхүү дуу нь поп, хип хоп, дэйнсийг маш гарамгай хольсон маш гоё дуу болжээ.
Олон үг нуршилгүйгээр энэхүү гоё "Bow Chicka Wow Wow" дууг хүлээн авч сонссоорой.

 

Таньд миний дуртай дуу таалагдсан уу?

Posted via email from The Bibby Times

No comments: