Wednesday, December 2, 2009

Амьдрал чиний өөдөөс салаавч өгий МАЙ!

Амьдрал гэдэг хатуу тоглоом. Заримдаа хэтэрхий шударга бус Монгол улс төр мэт.
Энэхүү хатуу тоглоомонд сайн тоглож, гайгүй явж байсан шударга тоглогчийг Амьдрал чи яагаад тоглоомны 3ны 1т ч хүрээгүй байхад аваад явж байгаа юм?

Манай ах саяхан энэхүү амьдрал гэгч хатуу тоглоомын золиос болж авгай, хоёр хүүхдээ орхиод явсан. Бага нь дөнгөж 7н сартай, том нь 7н настай. Ийм хоёр хөөрхөн хүүхдээ орхиод диваажин руу явсан. Хэдий ах минь хаяа хар ус балгадаг ч сайхан сэтгэлтэй, гүндүүгүй тийм сайхан Монгол эр байв. Ах минь уг нь залуу хүн байсан юм дөч ч гараагүй. Аяа амьдрал чи арай дэндүү юмаа.

Манай аав гэрээс олуулаа. Олон ах, дүүтэй. Гэхдээ аавд минь алт шиг хоёрхон л дүү байдаг тэрний нэг минь энэ ах минь юм. Ахын маань дуу нь яг манай аавынхтай адилхан. Би багадаа утсаар ярихаар Аав уу? гэж андуурдаг байсан юм. Манай дүү ч гэсэн жоохондоо ааваа гээд очдог байж билээ.
Намайг энд ирэх гэж байх ахыгаа хамгийн сүүлд харсан тэрнээс хойш нэг ч яриагүй тэрэндээ би өөрийгөө буруутгаж байна. Ядаж ганц ч удаа болов Баярлалаа гэж хэлээгүй. Хүн гэдэг харалган юмаа. Дашбалбар гуайн Амьддаа бие биеэнээ хайрла гэж яасан үнэн үг болохыг одоо л ойлгож байх шиг байна.

Хамгийн сүүлд ах минь надад яаж их тусалж ахын хайрыг харуулж байсан гэж санана. Намайг ийшээ гаргаж өгч байхад намайг онгоцны буудал дотор луу дагуулж орж миний тээшийг ачаанд хийлгүүлж, яаж терминалаа солих талаар их сайн тайлбарлаж байсан. Тэгээд яг намайг явж байхад хацар дээр үнэрлэж "Ахын дүү сайн яваад ирээрэй" гэсэн. Дүү нь сайн яваад очноо. Тэгээд хоёр хүүхдийг чинь өөрийн дүү шигээ харж хандаж явнаа. Муу Адъяад аавын хайр үзүүлж чадахгүй ч ахын нөмөр түшигийг үзүүлнэ ээ!


Ах минь Бурханы оронд сайн одоорой! Бусаддаа санаа зоволтгүй, бид бүгдээрээ танай гэр бүлийнхнийг чинь асарч тойрноо.

Харин Ахыг мин ингээд эрт аваад явсан амьдрал чиний өөдөөс мэддэг бүх хараалаа хэлье бас өөдөөс чинь салаавч өгье МАЙ!

3 comments:

ЗОРИГТ8 said...

буцаагаад чамд салаавч өгнө дөө

ChiOkO said...

Hatsar dagan nulims ursana,,,, itgej chadahgu ni itgehig ch husehgu bn,,,,

TUgsuu said...

Minii amidral hetsvv bn... Zvgeer l salaavchiig Double-aar n gargamaar bn... gertee orhod uuduus yamar t1 amitan ugtana geech.. tgd ter t1 hvniig vhchihsen bgaasai gj bodood suuj bn... Amidral min aimar hetsvv bn