Saturday, June 27, 2009

Өдөр болгон шинэ үг


Нөгөө өөрийнхөө англи хэл яаж сурж байсан түүхээ бичээд нээх аймар монголд англи сурж чадахгүй гээд байсан Булгаа чинь хаачихваа гээд байвал би энд байна.
Зөвлөгөөгөө өгөх гээд лайптопийнхоо гарыг нүдэж байна.

Өмнөх зөвлөгөөнүүд энд байна

Өнөөдөр та нарт хэрхэн өдөр болгон шинэ үг сурахыг зааж өгье.

Энэ зөвлөгөө нь над шиг залхуу улсуудад зориулсан байгаа.
Учир нь гэвэл та заавал ном сонин сөхөөд л, юм орчуулаад л, ямар нэгэн юм уншиж байж үг сурахгүй.
Зөвхөн өдөр болгон и-мэйлээ шалгах л хэрэгтэй.
Тэгээд болоо.

Хэрхэн? Яаж?

1. Эхлээд энэ сайт руу ор. www.wordlearner.com
Энэ линкэн дээр дарангуут e-mail гэсэн талбар байгаа тэрний доор нь шинэ үг хүлээж авах хаягаа бичээд
2. Available Themes: гэдэг дээр нь өөрт тохирсон үе шатаа сонгоод
Бизнес Энглиш, ЖиАрИ (Америкийн ХайСкүүлийнЕрөнхийМэдлэгийнШалгал), Интермедиат (Дунд шат)
3. Тэгээд Join гээд л болоо.
4. Одоо бүх юм таниас шалтгаална. Өдөрт нэг шинэ үг и-мэйлээр чинь ирнэ.
Тэгээд залхуулалгүй шинэ үгнүүдээ сурж байгаарай.
Ирэхдээ тайлбарламж, өгүүлбэрт оруулсан жишээтэйгээ ирдэг

Өөр нэг сайт: www.dictionary.com
1. Энэ дээр байгаа линк дээр дарангуут e-mail бичих талбар байгаа тэрэн дээр өөрийнхөө шинэ үгээ хүлээж авах и-мэйл хаягаа бичээд
2. Subscribe гэж дараад л болоо.

Friday, June 26, 2009

No Nuclear Waste in MGL!!!


Бид ЦӨМИЙН ЗЭВСЭГийн талаар юу мэдэх вэ?
Бид энэ нь АСАР ИХ АЮУЛТАЙ гэдгийг нь мэднэ.
Бид ЦӨМИЙН ЗЭВСГИЙН ТУРШИЛтийн үр дүнг үзсэн. (Хирошима, Нагасаки ЯПОН)
Тэгэхээр ЦӨМИЙН ЗЭВСГИЙН ШААРыг МОНГОЛЫНХОО газар шороон дээрээ булна гэхээр юу болно.
Ямарч эрүүл хүнийн ухаанд орохооргүй зүйл байгаа биз

За би яагаад энэ ЦӨМИЙН ЗЭВСГИЙН ШААРны талаар яриад байна вэ? гэвэл манай УИХын гишүүд маань энэхүү хог хаягдалыг Монголынхоо газар шороон дээр булах тийм хууль тогтоол яриад байна.

Ингээд @uundaa ийн бичлэгийг танилцуулья
(http://131dg.blogspot.com/2009/06/no-nuclear-waste-in-mgl.html)

@uundaa бичсэн нь5

Эх Сурвалж: УИХ-ын гишүүн МНН-ын дарга Д.Энхбат өөрийн твиттер хуудсаар дамжуулан үүнийг нийт монголчууддаа анхааруулсан билээ.
Түүний твиттер дэрх хуудасны бичлэгүүд:
"УИХ-ын тогтоолын төсөлд Цөмийн түлшний шаарыг Монголд булшлахыг зөвшөөрч оруулж иржээ" 6-р сарын 19

"Дахин хэлэлцүүлэгт оруулах санал 50% / 50% дүнтэй гарсан. Энэ нь уг заалт хянагдана гэсэн үг." 6-р сарын 19

"Цөмийн түлшний хаягдалыг булшлахгүй .... гэж шууд заасангүй. Бүрхэгдүүлээд орхилоо" 6-р сарын 25

"Цөмийн түлшний шаарыг булшлах талаар УИХ-ын тогтоолд оруулсангүй. Зөвхөн олборлолтын явцад гарсан хаягдлыг боловсруулах гэж бүрхэг заалаа." 6-р сарын 26

Ядаж нэг ч гэсэн эх орноо гэсэн сэтгэлтэй хүн тэнд сууж байгаа нь яамай даа. Хамгийн хачирхалтай нь тэд яагаад энэ асуудлыг шууд үгүй гэж хэлээд хуулиндаа /тогтоолдоо/ заагаад өгчихөж болохгүй байнаа?
Хардах сэтгэл яалт ч үгүй төрж байгаа биз, өнөөх шуугиад байдаг эрх ашгийн сонирхол орчихсон байгаа гэж бодогдохгүй байна гэж үү?
Харин өнөөдөр Д.Энхбат гишүүн бидэнд шинэ мэдээллийг өглөө. Өмнөхөөс арай дээрдсэн ч бас хоосон санаархлаа хаяагүй байгаа бололтой.
Энэ юу гэсэн үг вэ? Цаашид хуулинд нэмэлт өөрчлөлт оруулаад ч юм уу, засвар хийнэ гээд эрхэм гишүүдийг сонин гарчиглаж, үнэтэй утсаа оролдож суух хойгуур энэ асуудлыг шийдчихэж болзошгүй гэсэн үг. Угаасаа зун болохоор "уяач" гишүүдийн сэтгэл нь морьд руугаа яараад, "буруу газраа ороод ирсэн мэт" төөрсөн гишүүд нь нозоорсондоо орж ирсэн хуулийн төслүүд, тогтоолүүд ногоон гэрлээр засварлагдаж, хянагдахгүй батлагддаг гэж үнэний ортой мэт. Но-той төслүүд чухам зуны цагаар батлагддаг гэх.
Томоохон гүрнүүдийн атомын ца­хил­гаан станцаас гарсан цацраг идэвхт бодисын хог хаягдлаа булах төв цэг болсноор хамгийн эхэнд цацраг идэвхт бодисоос “рак” хэмээх хордлогын шинжтэй өвчин үүсэх ба энэ өвчин нь хүн амьтны амьсгалын эрхтэн болон урагт янз бүрийн гаж нөлөө үзүүлдэг ажээ.
Цацраг идэвхт боди­сыг аюулгүй болгодог тех­нологийг эрдэмтэд гаргаж авч чадаагүй байгаа учраас томоохон гүрнүүд дэлхийн буурай орнуудад хог хаягдлаа зарж, газар нутагт нь булдаг жишиг тогтсон. Газар дор 150 жил болсон ч цацраг идэвхт бодисын хор хөнөөл хэвээрээ байдаг. Савлагдсан баг­лаанаасаа задарсан ч агаарт дэгдэн хэзээ ч устаж алга болдоггүй. Ийм хор хөнөөлтэй бодисыг манай улсын газар нутагт булна гэдэг бол хэдэн зуун жилийн дараа та бидний үр хүүхэд амьдрах газаргүй болно гэсэн үг.
Эрдэмтэд энэ аюулаас зайлахын тулд саран дээр хаягдлаа булахаар судалж, нар луу хүртэл явуулах талаар анхаарлаа хандуулж байх хооронд манайхан өнөө маргаашаа бодсон багахан ашгийн төлөө эх орноо, газар шороогоо худалдах гэж байна.
Энэ талаар твиттер дээрх Монгол залуус нийлэн No Nuclear Waste in MGL!!! гэсэн бичгийг өөрсдийн чадах бүх сувгаараа буюу Yahoo Messenger, Facebook, Hi5, Twitter зэргээрээ бусаддаа тараах хөдөлгөөнийг өрнүүлж байна. Та энэ аянд чадахаараа оролцохыг хүсч байна, статус дээрээ бичиж, твит дээрээ хавсаргаж оруулан аль болох их хүмүүст хүргэхийг уриалья...
NO NUCLEAR WASTE IN MONGOLIA!!!Энэ талаар бичсэн өөр нийтлэлийг эндээс уншина уу.


Бичлэгийг эхлэл хэсэгийг Би бичив.
Үлдсэн хэсгийг @uundaa гийн http://131dg.blogspot.com блогоос нь асуулгүйгээр хулгайч шиг Copy + paste гээд тавичихлаа.

Уучлаарай бас Баярлалаа.


Wednesday, June 24, 2009

Твиттер гэж юу юм бэ?

Залуучууд бид чинь технологиос хоцрох эрхгүй улс шүү дээ.
Технологи ч аймар хурдтай хөгжиж байна.
Бид ч гэсэн тэднийг дагаад хөгжиж байна.

Сүүлийн үед хүмүүс Twitter (Твиттер) ийн талаар яриад байна уу?
Энэ нэр мэдээн дээр гарууд байна уу?
Хүмүүс ашиглаад байна уу?
Хоорондоо мэдээлэл солилцоод байна уу?
Асуултын хариулт ТИЙМЭЭ. Тэгж байна.



Хэрэв та Твиттер ашигладаггүй бол хоцорч явж байна гэсэн үг.

За тэгвэл Твиттер гэж гайхал юу юм бэ? Энэ чинь яг яадаг эд вэ? гээд гайхаад байвал энгийн үгээр тайлбарлах гэж оролдий.



Твиттер орчуулбал Жиргээ(Нэр үг), Шулганал(Нэр үг), Жиргэх, Шулганах гэсэн утгатай.
Нэг ёсондоо хүмүүсийн дунд нь юу хийж байгааг, юу бодож байгааг, шинэ юу болж бгаа г.м зүйлүүдийг хооронд шулгана, жиргэж дамжуулдаг нэг вебсайт юмаа.
Өөр талаар нь тайлбарлавал та өөрийн юу хийж байгаа ч юмуу юу бодож байгаа зүйлүүдээ 140 тэмдэгтэнд багтааж бичнэ.
Анх уншихад жоохон тэнэг санагдаж байж магадгүй.
Гэхдээ их сонирхолтой.
Миний тайлбарлалт ойлгохдохгүй бол @bpurev рүү ороод миний статусуудыг унш
Эсвэл Монгол Твиттерчүүдийн хаяг руу ороод сонирхо: @tsegmee, @chimedee, @IfyouMongol



Твиттер гарч ирснээр дэлхий дахинд яаж туслав.
Твиттер нь Барак Обамагийн сонгуулийн үнэнч анд, Hudson River-т байсан онгоцыг Твиттер дээр анх тавигдсан, Ираны Сонгуулийн эсэргүүцэл гээд зөндөө олон үйл явдалд мэдээллийн гол хэрэгсэл болж ашиглагдсан, ашиглдсаар ч байх болно.

Миний Твиттертэй танилцсан түүх:
Анх автобусанд суутал миний хажуу талд нэг сонин байваа. Тэгээд мань хүн үнэгүй юмнаас яаж татгалзахав гээд уншлаа.
Тэгсэн чинь хоёр нүүрээр дүүрэн Иран сонгуулийн эсэргүүцлийн талаар бичсан байв.
Доод талд нь Иранчууд facebook, youtube гэх мэтийн сайтууд нь блокдсон хоорондоо твиттерээр харьцаж байна гэсэн утгатай юмнууд бичсэн байсан.
Тэрний нөгөө нүүрэн дээр нь Твиттерийн талаар бичсэн байса.
Бас Твиттерийн дэлхий дахинд оролцсон үүрэг гэхмэт юмнууд байсан.
Би тэгээд л бодлоо л доо. Энэ хүмүүс чинь Твиттер гэж юу яриад байгаа юм гээд гэртээ очихоороо www.twitter.com луу орж учрыг олох гэж оролдов.
Анх харахад нээх тэнэг юм санагдаж байв.
Тэгээд MTVNews ээр хэсэж явсан чинь Твайлайт ын Др. Каллэн Твиттерээр дамжуулж хүнтэй мөрийцэж байгаа тухай бичсэнийг нь олж уншаад учрыг олох гээд бүртгүүлээд жоол хэссэний хүчинд учрыг нь оловоо.
Тэрнээс хойш байнга орж байгаа.
Статусаа текст мэссэж бичээд сольж байгаа.
Үнэн тасархай гэж хэлмээр байна

Одоо эртхэн орж бүртгүүлж өөрийнхөө хүссэн нэрээ сонгохгүй бол хоцорно шүү.
Би лав БПүрэв гэж Өөрийнхөө нэрийн Б үсэн аавынхаа нэрийг цугт нь бичээл хаяг авчлаа.
Тэгээд намайг Фоллов хийхээ мартваа. Бас учрыг нь олвол энэ дээр коммент бичээрэй.
Учрыг олохгүй бол энчээ хэдэн блогчдын Твиттерийн талаар бичсэн бичлэгүүдийг унш. tsegmee.com
Дөлмандах Мэнд-Орших

Өчигдөр буюу 6-р сарын 23


Миний хогийн амьдрал яг л хэвээрээ байж л байна. Гуньж гутрах биш өөрийгөө бодоод инээгээд сууж байна.
За тэгээд Булгаа өчигдрөө яаж өнгөрөөвөө?

Уг нь бол өчигдөр миний амралтын өдөр байсан юм.
Амралтын өдрийн хамгийн гол хийх зүйл бол УНТАХ.
Яг сайхан дуг нойрондоо дугжирч байтал манай эгч намайг 9-н цагт сэрээвээ.
Эгчийгээ хараалтай биш, зүгээр л БУЛЛШИТ гэхээс хэ хэ.
Тэгээд өглөө босч эгчтэй цуг юм өргөлцөж нэг өрөөгөө суллаж рүүммэйт авах гэж байгаа юм.
Гэрт байсан хог, хүмүүсийн новшнуудыг байх газар луу хийж, хүний машин руу зөөж жоохон цаг өнгөрөөлөө.
Тэгээд манайд рүүммэйт(өрөө хөлслөгч) залуу орж ирлээ. Тэрэнд жоохон тусалж юм зөөлчөж өгөөд. Бас тэрнээр юм зөөлгүүлж туслуулаад жоохон цаг хороолоо.

Өдөр болтол жоол интернэтээр баахан хэслээ. Ялангуяа Твиттер лүүгээ орж статусаа солиол ингэс тэгэсээр байгаад гэрээсээ 3 гэхэд гарлаа.

Гарах 4н шалтгаан байв.
Түүнээс дурдвал
  1. Монгол руу илгээмж явуулах
  2. Банк руу орох
  3. Номын сан руу орох
  4. Кино үзэх
Ядаж байхад гадаа ямар хогийн халуун байваа. Зүгээр аймар халуун ч биш аймар бүгчим. Яг өдөр дундын үед 86F Фаранхайт буюу 30C градус цельс байв.
Автобусаар яваад л, алхаад л эхний 3н ажилаа гүйцэтгэв.
Арын нурууны хөлс аймар урсав. ( :( Нулимс дуслуулах хэ хэ)

Тэгээд автобусанд дахиж суугаад гэрийн ойролцоо байдаг кино театрт Year One гэх өнгөрсөн долоо хоногт нээлтэй хийсэн инээдмийн кино үзэв.
Сэтгэлд тэгж ханахаар тийм кино биш байв.
The Hangover ийг гүйцэхээр тийм инээдмийн кино байсангүй гэж.

Гэрлуугаа харив. Хөлс урссаар л ...
Гэртээ очиж хүний түлхүүр аваад нэг айлд хүргэж өгөв.
Гадаа халуун хэвээрээ. Миний хөлс урссаар л...
Гэртэй дахиж ирэв. Компьютер дээрээ жоохон суув.
Сайхан хүйтэн усанд орж сэргэв Oh My God

Шөнө унтахдаа нэг кино үзэв. Тэгээд НААК унав.

Өчигдрийг хэдэн үгээр дүгнэвэл -> Халуун | Хөлстэй | Залхуутай | Нэгэн хэвийн

Friday, June 12, 2009

The Hangover - Шарталт


Энэ кинонд Маргааш-хуримаа-хийх-гэж-буй-залуу, түүний 3-н найзууд хуримнаасаа өмнө найзтайгаа нэг шөнийг жинхэнэ доргиж тэмдэглэхээр болж Лас Вегас руу явдаг.
Вегас бол нэг ёсондоо зугаа цэнгэлийн орон гэсэн үг мань эрчүүдэд.
Тэгээд яахав мань хэд архи ууна...
Маргааш өглөө боллоо. Өглөө сэрэхэд бүх юм орвонгоороо иргэсэн байдаг.
Хамгийн чухал нь нөгөө хуримаа хийх гэж буй найз нь алга болсон байдаг.
Нөгөө 3-н баагийнуудаас хэн нь ч өчигдөр юу болсноо санахгүй байв.
Ингээд киноны гол явдал өрнөнө...

Нээлт: 06/05/09 (АНУ)
Найруулагч: Тодд Филиппс
Төрөл: Инээдэм
Үнэлгээ: R
Гол дүрд: Брадлэй Күүпэр, Эд Хэлмс, Зак Галифэнакис, Жастин Барта
Хэл: Англи

Энэ киног амралтынхаа өдрөөр үзэж өөрийнхөө ядаргааг тайллаа.
Миний хувьд энэ кино нь тасартлаа уусан залуучууд юу хийхээс буцахгүй гэдгийг харуулсан, элэг хөшөөсөн, хөгийн инээдтэй кино болжээ.
Хэрэв та 17-оос дээш настай, инээдмийн кинонд дуртай бол энэ киног заавал үзээрэй.
Элгийг чинь авна шүү!

Blockbuster кино гэж юу вэ?


Киноны хувьд Блокбастер нь гаргасан цагаасаа хойш их амжилттай борлогдож байгаа, мөнгө их хийж, их хит болж байгаа киног хэлдэг.
Ерөнхийдөө тухайн кино нь $100,000 оос их борлуулалт хийвэл Блокбастер гэж үздэг.

Анх энэ нэршил нь 1970 оны Jaws хэмээх Стивен Спилбергийн киноноос хойш амжилттай явж буй кинонуудыг ингэж нэрлэх болжээ.

Жишээлбэл:

  1. The Dark Knight (apx. $510,000)
  2. Indiana Jones: Kingdom of Crystal Skull
  3. Ironman гэх мэт кинонууд өнгөрсөн жилийн блокбастер кинонуудыг тэргүүлжээ.


Энэ оны хувьд:
Star Trek, Monsters vs Aliens, Angels & Demons, Fast & Furious, X-Men Origins:Wolverine, Terminator Salvation, Paul Blart: Mall Cop гэх мэт кинонууд Блокбастерын болзол хангачаад байнаа.

Wednesday, June 10, 2009

FMyLife.com - Амьдрал тохиолддлг асуудлууд




Хэдэн хоногын өмнө боссынхоо iPhone-ийг оролдоод сууж байсан чинь нэгэн гайхалтай нээлт хийв.
Тэр нь юу гэхээр FML гэсэн нэртэй програм байсан.
Нээгээд үзсэн чинь хүмүүст тохиолдог хөгтөй, ичмээр тийм явдлуудыг бичсэн тийм програм байв.
Тэгээд надад их таалагдаад Боссоосоо FML гэж юу гэсэн үг гэсэн чинь FUCK MY LIFE гэнээ.
Яг л нэрэндээ таарсан тийм хүмүүст тохиолдсонд явдлууд байдаг юм байна лээ.

Хүний амьдрал юу эс тохиолдохов. Гагцхүү тэр үед Fuck My Life гээд хэлээд өнгөрүүлчих!

Заа тэгээд ороод уншаарай хөгийн инээдтэй юмнууд байгаа.
FMyLife

Tuesday, June 9, 2009

Black Eyed Peas - The E.N. D

Алдарт Black Eyed Peas (Хар нүдэн шошнууд хи хи) хамтлаг өнөөдөр буюу 2009 оны 6-р сарын 9-нд өөрсдийн 5дахь бие даасан цомгоо дэлхий даяар худалдаанд гаргалаа.
Хүмүүс ярьж бичиж байгаагаар бол ямар нэгэн асуудалгүй Биллбоордын шилдэг 200н цомгын жагсаалтыг тэргүүлэх юм байна.
За ингээд энэхүү цомгыг жоохон сонжий.

Нэр: The E.N.D (The Energy Never Dies) - Эрч хүч хэзээ ч үхдэггүй
энэ цомогны нэр нь их олон учрыг харуулжээ.
Яагаад гэвэл цомог нь Хип хоп, электро поп, дайнс чиглэлийн дуунууд орсон болохоор эрч хүч хэзээ ч алга болохгүй үргэлж цоглог байна гэсэн үг.
Физик талаар нь тайлбарлавал: Манай физикийн багш Болормаа ингэж заасан юм. Энерги нь хэзээ алга болж сарьниж устадаггүй бөгөөд зөвхөн нэг биеэс нөгөө рүү шилждэг юм.
Тийм болохоор Энерги нь хэзээ ч үхдэггүй үргэлж идэвхтэй байдаг гэсэн үг.
Гоё нэр өгчээ.

Цомог нь нийтдээ 15-н дуутай гарсан байна.
BEP энэхүү цомогоо танилцуулж Boom Boom Pow гэж сингл гаргасан тэр нь их амжилттай борлогдож Биллбоордын HOT 100-г тэргүүлж байна.

За за миний уншснаар нэг ийм юм байна.
Тэгээд та энэ цомгыг заавал татаарай гэж зөвлөж байна.
Блайк Аяад Пийсын цомог юм чинь гоё л байж таараа.

Би одоо татаж авч байна.
Хэрэв та яаж татахаа мэдэхгүй бол энэ зааварчилгааг дагаад www.scrapetorrent.com ruu ороод Black Eyed peas THE E.N.D гэж бичээд хайгаад татаж ав!

Хэрэв таалагдсан бол миний блогыг сурталчилаарай :D бас коммент бичээрэй.

Monday, June 8, 2009

Ants -> Shift+DEL

Ёо ёо ёо. Сүүлийн хэдэн хоног нээрээ би зовж байна аа.
Манай гэрт хараал идсэн шоргоолж үүрлэчихжээ.
Бүүр 2 сар гаруйн өмнө шоргоолжтой болчихсон.
Энд шоргоолж, жоомтой болоход амархан юмаа.
Хэрэв та шоргоолж, жоомтой болъё, би ийм жижигхэн амьтадыг тоодоггүй бас айдаггүй гэж байвал гэрээ нээх цэвэрлээд хэрэггүй. Чихэр хоолны хогоо ширээн дээрээ орхиж бай.
Хэрэв тэгвэл шоргоолжнууд үлгэрийн юм шиг цуглачихна шүү.
Би энэ нь шиг байгаад хогийн шоргоолжнуудыг дуудчих шиг боллоо.
Гэхдээ би тийм заваан суудаггүй л дээ.
Зүгээр яахав хааяа аягаа угаахгүй хонуулдаг, уусан ундааныхаа лаазыг орхидог л хүн дээ.
Тэгснээс болоод баахан бичигхэн шоргоолжнууд ороод ирдэг юм даа.
Тэгээд би нээх тоохгүй ингэсгээд явчихна биз.
Тэгтээ тэргүй миний өрөөнд орж ирчээгүй юм чинь гайгүй гэсэн чинь миний өрөөнд одоо бүүр хар мянгаараа байна. Бүүр нэт хэсээд, блогоо бичээж сууж байхад чинь ахын хөлөн дээр аялж байх шиг. Ширээн дээр, лайптоп дээр явах нь юу ч биш гээд л боддоо.
3-4 хоног ийм байдалтай байлаа.
Сүүлдээ бүүр залхичихлаа.
Тэгээд өнөөдөр бүүр уур хүрээд дэлгүүлээс RAID ANTS KILLER гэдэг нэртэй шидэт ундаагаар найз шоргоолжнуудаа дайллаа.
Их том хэмжээтэйг авсан юм. Мань хүн хогын шоргоолжнуудыг дахиж ирүүлэхгүй гэж бүх хананы дагуу, хаалга цонхны хажуу талаар нь цацлаа.
Одоо GAME IS OVER FUCKING ANTS, YOU LOSERS!
Нэг ёсондоо хөөрхий шоргоолжнуудыг бүгдэнг нь сонгож байгаад Shift+Del хийчихлээ.
Одоо миний хийх ёстой үйлдэл бол инээх.
ХА ХА ХА ХА ХА (So Devilish tone, yeah!)

Sunday, June 7, 2009

Comment бичээрэй андуудаа!


Өмнө нь блог бичиж байгаагүй болохоор би туршлагагүй байж магадгүй.
Одоохондоо энэ блогыг өөрийнхөө зав чөлөөгөөр бичиж байгаа болохоор дутуу дулимаг юм зөндөө байгаа гэдгийг нуугаад яахав.

Заримдаа бүүр дур хөдлөөд өдөрт 3-н бичлэг бичнэ.
Тэгээд гайгүй коммент бичсэн бол урамшаад бичиж өгнө дөө.

Хэрэв ямар нэгэн коммент бичихгүй бүүр дургүй хүрээд 2 оос 3н хоног юм бичихгүй дээ.

Хэрэв миний бичлэг таньд хэрэгтэй бол заавал коммент бичээрэй.
Булгаа нь баярлана шүү.
Эерэг, Сөрөг сэтгэгдэл саналийг үргэлж авна шүү.
Баярлалаа!

Saturday, June 6, 2009

ESL Pod: Англи хэл суръя


Өмнө би энд Подкайст гэж юу болох, Англи хэл сурахад хэр чармайлт хэрэгтэйг бичсэн байгаа.

Энэхүү ESL Podcast нь Англи хэл сурах гэж оролдоод сурж чадахгүй байгаа хүмүүст зориулж байна.

ESL Podcast нь Аудио хэлбэрээр бичигдсэн цуврал Англи хэлний хичээл юмаа.

Эдгээр хичээлийг та сонсоё сурья гэж байвал таныг mp3 тоглуулагчиндаа хийгээд аль зав чөлөөтэй цагаараа сонсоод сураарай гэж зөвлөж байна. Энэ хичээлүүд нь ялангуяа iPod нд тохирсон.

За та тэгээд эдгээр хичээлүүдийг татаж аваад Англи Хэлийг надтай цуг сурхаар шийдсэн бол доорхи зааварчилгааг дагана уу!

1. iTunes ээр татаж авах

Хэрэв таньд iTunes байдаг бол та iTunes Store луу ороод Podcast гэсэн хэсгийг нь сонгоод дээр байрлаж буй Search гэсэн талбар дээр ESLPod гэж бичээд хай.
Тэгснээр та English As A Second Language гэсэн сонголтыг олж харна,
Түүний доор Subscribe буюу захиалах гэж байгаа.
Тэрэн дээр дарж захиална.

2. Вэбсайтаар нь дамжуулж татаж авах

Хэрэв та вебсайтаар нь дамжуулж татаж авмаар байгаа бол www.eslpod.com руу орж татаж авч болно.

ESLPod долоо хоногт 3 шинэ подкайст гаргадаг.
Эдгээр дугаарууд нь хүний өдөр тутамд тулгарч буй асуудлуудыг тусгаж авч хийсэн байдаг төдийгүй тухайн байдалд голчлон ашигллагддаг шинэ үгнүүдийг оруулсан байдаг.
English Cafe, Daily Life, Travel, Entertainment, Dining, Business, Health/Medicine, Relationships, Shopping, Transportation сэдвүүдээр дугаараа бэлгэдэг.

Дугааруудын хувьд хост Др. Jeff McQuillan хөтлөдөг.
Текстийг эхийг Др. Lucy Tse бэлтгэдэг.
Эдгээр хоёр багш нь хоёулаа Англи хэлнийДоктор зэрэгтэй.
Их Сургуулиудад 30-аас дээш Англи хэл заасан арвин их туршлагатай тийм сайн багш нартай.

За надад энэ подкайст аймар таалагддаг юм.
Би iTunes дээрээ Subscribe хийсэн байгаа. Тэгээд шинэ дугаар гарангуут iPod руугаа хийгээд сонсоод сураад л байна даа.

Хэрэв та Англи хэл сурах гэж цөхөрч байгаа бол энийг сонсоод үзээрэй. Арай л өөр.
Арван хуруу гозойлгий!

Өтнөөсөө салж амарлаа

Баахан нэт хэсэж яваад баахан өттэй боллоо.
Уг нь жижиг сажиг, хор хөнөөл багатай өтнүүд байсан болхоор санаа зовохгүй байсан чинь нөгөө муусайн өтнүүд чинь үрждэг байна ш тээ.
Нөгөө даварсан өтнүүд чинь сүүлдээ компьютерийн хурд хүчинд нөлөө үзүүлж ахийг жинхэнэ оролддог байна ш тээ.

За тэгээд Win32/Rootkit.Agent.ODG trojan буюу нэг төрлийн компьютерийн өттэй болсон байв.
Энүүнийг устгах гэж PC Tools Spyware Doctor хэмээх үнэгүй өт арилгадаг програм татаж аваад, суулгаад, апдейт хийгээд өт хайлгаваа. Тэгсэн чинь миний компьютерт баахан өт үүрлэсэн байдаг юм даа. Тэгээд устгуулаад, дахиж хайлгаад, устгаад байсаар байгаад 7 хоног өнгөрлөө. Тэгээд компьютерээ асраад байхад нөгөө хогийн трожан нь устдаггүй ээ.
Тэрийг нь БитДифээндэр, NOD32, PC Tools Spyware Doctor оор устгах гэж оролдоод дийлсэнгүй ээ.
Бүр сүүлдээ миний уур хүрээд Google дээр вирусных нь нэрийг бичээд хайж гарлаа.

Хайсны эцэст нэгэн нандин сайт олж авлаа.
Энэ бол GeeksToGo.com.
Энэ гайхалтай сайтын форумаар дамжуулж Malwarebytes Anti-Malware гэдэг програмыг олж авч байж нөгөө хараал идсэн трожаныг усгалаа.
Ёох, сүүлийн 2 шөнийг энийг устгах гэж зарцууллаа.

За хэрэв таны компьютерэнд чинь асуудал тулгараад байвал энэ сайтнаас хайж засна уу!

Wednesday, June 3, 2009

Киноны үнэлгээнүүд


G - General Audiences - Бүх хүмүүст

G гэсэн үнэлгээтэй кинонууд ямарч насны хязгаар байхгүй.
Ямар нэгэн нүцгэн хүний дүрс, хар тамхины хэрэглээ. Бага хэмжээний хүчирхийлэл, бүдүүллэг хэллэг агуулсан байдаг


PG - Parental Guidance Suggested - Эцэг эхчүүдэд зөвлөсөн

Киноны зарим хэсэг нь хүүхдүүдэд тохиромжгүй
Бага зэргий хүчирхийлэл, байлдаан тулалдаан, бүдүүллэг хэллэг, сексийн тухай агуулсан.
Богино хугацаагаар нүцгэн хүний дүрс харуулсан, хачин мэдрэмж түрүүлэх зураг, cекс сэдэв агуулсан байдаг


PG-13 - Parents Strongly Cautioned - Эцэг эхчүүдэд хүчтэй сануулсан

Кинонд орсон зарим материалууд нь 13-аас доошхи насны хүүхдэд тохирохгүй


Restricted - Хязгаарлагдмал

17 оос доошхи насны хүүхдүүд эцэг эхийн хамт юмуу 21ээс дээшхий насны асран хамгаалах хүнтэй үзэхийг зөвшөөрсөн.
Эс бөгөөс 17 оос доошхи насныханд энэ R кинонууд хатуу хориглогдсон.
Гэхдээ эдгээр хүүхдүүд эцэг эхийн зөвшөөрөлтэй бол киног ганцаараа үзэж болно.
Тухайн кино нь бүдүүлэг зохисгүй хэллэг, нүцгэн хүний дүрс, мансууруулах бодисны хэрэглээ, хүчирхийлэл, аймшигийн зураг энэ тэр гээд бүх л юмийг харуулсан байдаг.


NC-17 - 17оос доошхи насныханд хориглосон

Энэхүү кино үнэлгээ ерөнхийдөө R үнэлгээтэй төстэй.
Ялгаа нь гэвэл ямарч тохиолдолд 17 наснаас доошхи хүүхдүүдийг оруулахгүй.
Тухайн үнэлгээгээр үнэлэгдсэн кино нь хүүхдүүдэд хэтэрхий их нөлөөлдөг учраас хатуу хориглосон байдаг.

Энэ доор нэг постер байна.


Хэрэв та кино үнэлгээний талаар өшөө ихийг мэдэхийг хүсвэл энэ хаягаар орж уншаарай.



Tuesday, June 2, 2009

Өнөөдөр 6-н сарын 2 (2009) (Дүгнэлт)


Өнөөдөр 2009 оны 6-р сарын 2-н буюу Мягмар гараг.
Нөгөө талаар миний амралтын өдөр.

Өчигдөр нэг хэдэн юм төлөвлөсөн байлаа.
Эдгээрээс дурдвал.

  1. Ханатлаа унтаж өөрийгөө цэнэглэх
  2. Өнөөдрийнхөө төлөвлөгөө төлөвлөж тэмдэглэж авах
  3. Гарахад бэлэн болох. Жишээлбэл: Усанд орох, нүүр гараа угаах, хувцаслах, авч явах юмаа бэлдэх г.м.
  4. Хүн рүү чек бичиж дугтуйнд хийж захиагаар явуулахад бэлдэх
  5. Банк руу орж дансандаа мөнгө хийх.
  6. Нэг кредит картаа цуцлуулах.
  7. Нөгөө чекээ шуудангийн хайрцаганд хийх
  8. Номын сан орж захиалсан номоо авах
  9. Номын санд авсан номнуудаа буцааж өгөх
  10. Гар утсаа солих
  11. Эгчийнхээ хүүд бэлэг авах
  12. Өөрийнхөө дүүд бэлэг авах
  13. Кино үзэх
  14. Гэртээ очиж хувцасаа угаах
  15. Өнөөдрийг өндөрлөх гэсэн ийм олон төлөвлөгөөтэй байлаа.
Би ер нь юмыг нэг их төлөвлөдөггүй хайнга гар л даа.
Гэхдээ өнөөдөр амарч байгаа болохоороо хийх ёстой юмнуудаа зайлшгүй хийх шаардлагатай байв.
Тэгээд нэг аймар хүн болох гээд юмнуудаа цаасны тасархай дээр бичиж аваад гарлаа.
За ингээд миний нэг өдрийг төлөвлөгөөний дагуу дүгнэе!

Төлөвлөгөө №1: Ханатлаа унтах
Өчигдөр шөнө үхтлээ нэт хэсээд кино үзэж байгаад 2 гэж унтав.
Тэгээд өглөө 9.50 гээд сэрчихдэг юм даа. Ингэхлээр 7-н цаг 50 минут унтсан гэсэн үг нэг үгээр төлөвлөгөө биелүүлж чадахгүй гэсэн үг.
Нойр хүрэхгүй болохоороо нөүтбүүкээ асаагаад Pirates of the Caribbean: At World's End ийг үзлээ. Талд нь орж байсан чинь миний нөүтбүүкний батерей дуусаад унтарчихлаа.
Дахиж асаахаас залхуураад даарч байсан хоёр хөлөндөө оймсоо углаад 12 оос 2 хүртэл унтлаа. 2 гэж босч 1-р даалгавраа арай хийж дуусгав.
Төлөвлөгөө №2: Ядах юмгүй бүх жагсаалтнуудыг цаасан дээр бичээд өмдний арын халаасанд хийв.
Төлөвлөгөө №3: Өөрийгөө усанд орж нүүр гар шүдээ угааж сэргээлээ
Тэгээд гарахад бэлдэж цүнхэндээ мөнгө, түлхүүр, зоонтог(өнөөдөр жоохон бүрхэг байсан), чек, цамц, ном, нэг ундаа хийлээ. Бараг гэрээ нүүлгэх шахав.
Төлөвлөгөө №4: Хүнд мөнгө өгөх ёстой. Тэрнийхээ дагуу чек бичиж дугтуйлав.
Төлөвлөгөө №5: За тэгээд бүх юм нь бэлдсэн болохоор автобусны буудал руу гарах ёстой цагандаа гараад автобусанд суугаад банкинд ядах юмгүй мөнгөө хийлээ.
Төлөвлөгөө №6: Тэгээд кредит картаа цуцлуулах гээд асуутал картны ар талд нь байгаа утас руу нь залгаж хүчингүй болгодог гэнээ. Тэрийг нь мэдсэнгүй гэнэдлээ.
Төлөвлөгөө №7, 8, 9 : Эхлээд номын сан руу үнэгүй автобусанд суугаад тэнд очоод чекээ шуудангий хайрцаганд хийгээд, номоо буцааж өгөөд, захиалсан номоо авлаа.
Миний энэ уншиж байгаа ном бол үнэн тасархай ном байгаа.
Дараа нь блогтоо бичнээ.
Нэр нь The Twilight Saga: Breaking Dawn
Төлөвлөгөө №10: За буцах автобусандаа суугаад Sprint хэмээх өөрийнхөө утасны компаний салбар дээр очиж шинэ утас авлаа.
Миний хуучин утасны 2 жилийн гэрээ нь 6н сарын 4нд дуусч байгаа юм.
Тэгээд нэг гайгүй утас санаатай очоод LG Rumor гэж утас авлаа.
Ямарч байсан гайгүй л утас байна.
Төлөвлөгөө №11: За тэгээд эндхийн хамгийн том электрон барааны дэлгүүр болох Best Buy руу орж 4GB ийн Sony Walkman mp3 player aвч өглөө.
Манай энэ эгч энд намайг ирснээс хойш надад зөндөө их тусалж байгаа болохоор хүүд нь нэг ийм юм авч өгөх нь бараг юу ч биш л дээ. Зөндөө их тусалж байгаа.
Төлөвлөгөө №12: Манай дүү саяхан Монгол Туркийн хамтарсан сургуулийн элсэлтийн шалгалтанд тэнцсэн гэдгийг нь ээжтэй уцсаар ярьж сонсов.
Тэгээд дүүдээ нэг бэлэг авч өгнө гээд амласан байгаа.
Харин дүүдээ яг юу авч өгөхөө мэдэхгүй энэ төлөвлөгөөг өнөөдөртөө биелүүлж чадсангүй ээ.
Sorry, bro.
Төлөвлөгөө №13: Харин кино кино-театрд үзнэ гэдэг бол миний амралтын өдрийн нэг чухал хэсэг юм л даа.
Өнгөрсөн долоо хоногт кино үзэж чадаагүй.
Тэгээд өнөөдөр заавал үзнэ гэсээр байгаад Terminator Salvation-г үзлээ. Үнэн тасарсан кино болжээ. 4-н эрхий хуруу гозойлгомоор гоё болсон байна лээ.
Төлөвлөгөө №14: Өнөөдөр автобусны ирэх цаг нь болоогүй байсан болохоор алхахаас аргагүй байсан л даа. Гэртээ арай чүү гэж алхаж очлоо.
Одоо тэгээд блогоо бичээд 14-р даалгавар буюу угаалгаа хийгээд байж байна
Төлөвлөгөө №15: Нэт жоохон хэсэж байгаад 17 again гэж кино татсан байгаа тэрийгээ үзчээд өнөөдрийг өндөрлүүлнэ л дээ.

Хэрэв олон таван юм нуршаад дургүйг чинь хүргэсэн байвал Jason Mraz ийн We Sing. We Dance. We Steal Things гэсэн цомгийг татаж авч тайтгараарай.
Энэний талаар энд бичсэн байгаа.
Уурласан бухимдсан үед таныг иймэрхүү дуунууд тайтгаруулна гэдгийг зөвлөчихье!

Jason Mraz - We Sing. We Dance. We Steal Things.

За энэ залуугын I'm Yours гэдэг дууг нь сонсоогүй хүн гэж байхгүй биз.
I'm Yours нь Билбоордын HOT 100-д эхний тавд их удаан явж байсан юм.
Би энэ дууг нээх тоохгүй татаж авахгүй байсаар байгаад саяхан NOW! 30 албумд орсон байхаар нь сонссон чинь жинхэнэ дурладаг байна ш тээ.
Ёо ёо ёо ямар гоё аялгуутай ямар гоё шүлэгтэй ямар гоё дуу гэж санана аа.
Үнэхээр хүний сэтгэлийг хөглөсөн тийм нэгэн хөнгөн темптэй тийм сайхан дуу байсан.
Тэгээд Булгаа миний бие жоохон энэ залуугын талаар судлалаа.

Мань хүний нэр: Жэйсон Мраз
Төрсөн он сар өдөр: 1977 оны 6-р сарын 23, (1977-06-23) (нас: 31)
Төрсөн газар: Меканиксвил, Виржиниа, АНУ
Жанр: Поп рок, рок, алтернатив, Блү айед сөүл
Хоолойны өнгө: Тенор
Лэйбэл: Атлантик

Хэрэв та хөнгөн акустик дуунуудад дуртай бол We Sing. We Dance. We Steal Things. гэдэг Албумыг заавал татаж аваарай.
Нээрээ албум нь Биллбоордын The Billboard 200 чартны шилдэг 31 болсноор одоогийн байдлаар 54-н долоо хоног жагсаалтанд жагсаж байна.

Татаж авахын тулд энэ бичлэгийг заавал уншсан бөгөөд юТоррент хэмээх миний зөвлөсөн програмыг бичлэгийн дагуу суулгаад, тохируулаад.
энэ жагсаалтуудаас аль нэгийг нь татаж ав.