Кинонд дурлагч хүний хувьд нэг зүйлийг өнгөрсөн жил туршиж үзсэн нь их
таалагдсан ба үүнийг жил болгон хиймээр санагдсан юм. Тэр нь юу вэ
гэхээр Оскар-ын “Шилдэг Кино”
номинацид нэр дэвшсэн бүх кинонуудыг Оскар болохоос нь өмнө үзээд, ямар
кино Шилдэг Киногоор шалгарахыг таах байлаа.
Юуны түрүүнд өнгөрсөн жилд ямар кино Шилдэг Кино шагналыг авах тухай таамаглал дэвшүүлсэн талаар дурьдъя.
Эхлээд Best Picture номинацид нэр дэвшигдсэн кинонуудын жагсаалт зарлагдахаас нь өмнө 2015 онд хийгдсэн, imdb дээр өндөр үнэлгээтэй кинонуудыг үзэж эхэлсэн. Мөн Алтан Бөмбөрцөг наадмын Шилдэг Кинонд нэр дэвшсэн кинонууд Оскарт нэр дэвших магадлал өндөр байдаг болохоор боломжоороо тэдгээр кинонуудыг үзэж эхэлсэн.
Тэгж байтал 2016 оны Оскарт нэр дэвшигчдийн нэрс тодорхой болж “миний ажил” ч бас илүү тодорхой болов.
The Big Short кино нь Америкийн Housing зах зээл хэрхэн уналтанд орсон ба яаж хэсэг хүмүүс энэхүү уналт болохоос нь өмнө таамагласан тухай гардаг. Энэ сэдэв нь өөрөө энгийн хүмүүст ч тайлбарлахад төвөгтэй бөгөөд ийм хэцүү сэдвийг хүнд маш ойлгомжтой, сонирхолтойгоор мөн өвөрмөц стилээр нь хийсэн нь надад их таалагдсан юм.

Оскар
болохоос өмнө эдгээр 8 киног үзэж, дүгнэлт хийх нь амар биш ажил байлаа.
Гэхдээ 2016 оны Academy Awards болохоос өмнө бүгдийг нь үзэж амжсан
төдийгүй мөн ямар кино миний бодлоор Шилдэг Кино шагналыг авах тухай
өөрийн гэсэн ойлголттой болчихсон байв.
Миний
таамаглалаар The Big Short болон Spotlight хоёрын аль нэг нь авах болов
уу гэж бодсон нь кино шүүмжлэгчдийн таамаг болох Mad Max: Fury Road
болон Алтан Бөмбөрцгийн Шилдэг Драма Киног авсан The Revenant-аас зөрж
байсан юм.
Эдгээр
кинонуудаас Bridge of Spies, Room, болон Brooklyn кино нараас бусад нь
бүгд надад их таалагдсан. Магадгүй дээрх 3 кино миний сонирхдоггүй
жанрын кино байсан байх.
Харин миний шалгаруулах арга маш энгийн
байсан. Тэр нь юу вэ гэхээр тухайн кино нь үзэж буй хүндээ их таалагдах
төдийгүй дахин, дахин үзмээр санагдуулах мэдрэмж төрүүлэх гэсэн
шаардлага тавьсан.
Mad Max болон The Revenant-ийн хувьд үнэхээр гоё зохиолтой, өрнөлтэй, сайн найруулагдсан кино байсан боловч нэг үзсэний дараа дахин үзмээр санагдах сэтгэгдэл үлдээж чадаагүй. (Их удсаны дараа үзэхэд их гоё байсан.)

Харин
The Big Short болон Spotlight кино нэг үзчихээд дахин, дахин үзмээр
санагдтал хийсэн болохоор Оскар авч магадгүй гэж таамаг дэвшүүлсэн.
Гэхдээ сонирхолтой нь яг аль нь илүү болсныг таамаглахад хэцүү байсан
тул “аль нэг нь” гэсэн шийдэл хүрсэн.
Энэ жил харин заавал нэг кинон дээр таамаглалаа дэвшүүлнэ хэмээн шийдчихсэн байгаа.
Энэ жил харин заавал нэг кинон дээр таамаглалаа дэвшүүлнэ хэмээн шийдчихсэн байгаа.
The Big Short кино нь Америкийн Housing зах зээл хэрхэн уналтанд орсон ба яаж хэсэг хүмүүс энэхүү уналт болохоос нь өмнө таамагласан тухай гардаг. Энэ сэдэв нь өөрөө энгийн хүмүүст ч тайлбарлахад төвөгтэй бөгөөд ийм хэцүү сэдвийг хүнд маш ойлгомжтой, сонирхолтойгоор мөн өвөрмөц стилээр нь хийсэн нь надад их таалагдсан юм.
Харин Spotlight киноны хувьд
гэвэл Католик Шашны Сүмийн систем нь хэрхэн хүүхдүүдийг бэлгийн
хүчирхийлэлд оруулахад нөлөөлдөг ба нүгэл хийсэн лам нар хэрхэн
баригдахгүйгээр яваад байдаг талаар гардаг. Энэхүү бодит түүх дээр
тулгуурласан кино нь Boston Globe сонины эрэн сурвалжлах Spotlight баг
хэрхэн энэ Католик сүмүүдэд явагдаж буй гэмт хэргийг эрэн сурвалжилж,
олон түмэнд хүргэж буйг маш сонирхолтойгоор харуулдаг.
За харин 2017 оны Оскарын Шилдэг Кинонд нэр дэвшигч киноны нэрс өнгөрсөн долоо хоног зарлагдлаа. Энэ жилийн Best Picture номинацид 9 кино шалгарсан байгаа ба одоогийн байдлаар би Arrival, Hell or High Water, болон Moonlight кинонуудыг үзчихсэн байгаа.
Энэ жил миний бие өнгөрсөн жил шиг бүх нэр дэвшсэн кинонуудыг үзээд аль кино нь энэхүү нэр хүндтэй шагналыг авах талаар таамаглал дэвшүүлнэ гээд амалчихъя.
Мөн өөрийн таамгаа блог нийтлэл болгон тавих болохоор надтай цуг энэ жилийн Шилдэг Киног таамаглацгаая!