Friday, July 31, 2015

Дуртай дуу - Take your time by Sam Hunt

Дуу хөгжмийн талаар бичлэгээ оруулаагүй их удсан болохоор өнөөдөр дуртай дууныхаа талаар бичье гэж бодлоо.
Энэ дуу Country жанрын дуучин Sam Hunt дуулдаг болохоор хүмүүс сайн мэдэхгүй байж болох юм. Хэрэв та Take Your Time дууг аль хэдийнээ мэддэг бол дууны мэдрэмж сайн байна гэж хэлье дээ. (Алгаа таших) Би энэ дуунд дуртай болоод нилээд хугацаа болсон байна.

Гэхдээ дуу нь яг цэвэр Country стилийн дуу биш бөгөөд Country Pop болон R&B урсгал хоёрын холимог учраас Country дуу сонсдоггүй хүнд ч гэсэн таалагдаг байх.

Ингээд яриад ч байгаа юм шиг дуулаад ч байгаа юм шиг дуугаа хүлээж авж сонсоно уу.
Өө тийн клип нь ч гэсэн их гоё болсон байсан шүү!





CV болон Resume дээр анхаарах зүйлс [Инфографик]

Би гэж хүн сүүлийн хэдэн хоногт СV-тэйгээ зууралдаж байгаад нэг ийм СV/Resume-г чинь гоё болгох талаар зөвлөсөн, хүнд хэрэг болохуйц зурган мэдээллийг олсон юм. Тиймээс та бүхэнтэйгээ хуваалцая гэж бодлоо. Таньд хэрэг болох байх шүү.



Thursday, July 30, 2015

Хүний зан араншинг хэлж өгдөг вебсайт


Өнөөдөр LinkedIn хуудсан дээрхи мэдээллүүдийг харж байтал сонирхолтой гарчиг харагдав аа. Гарчиг нь, "Энэ вебсайт таныг яг ямар хүн болохыг 100 үгэн дээр тулгуурлан хэлж өгдөг" гэсэн нийтлэл байх юм даа.
Миний сонирхол хүрээд уншсан чинь IBM Watson хэмээх сүпер компьютер өгөгдсөн текстийг анализ хийгээд ямархуу хүн гэдгийг нь тодорхойлдог гэнэ. Гэхдээ тухайн текст нь өөрийн чинь бичсэн 100 үгээс доошгүй байх ёстой бөгөөд зөвхөн Англи, Испани хэл дээрхи текстийг анализ хийх боломжтой юм байна лээ.





Миний ч сонирхол хүрээд өөрийнхөө бичсэн номны сэтгэгдэлийг оруулсан чинь ийм дүгнэлт гаргадаг юм даа.
Технологи хөгжинө гэж энэ байдаг байх даа. Миний зан араншингийн ихэнхийг нь зөв тодорхойлсон байсанд нь намайг их гайхшруулсан.

Тэгээд та өөрийнхөө зан араншинг тодорхойлуулмаар байвал энэ линк дээр дарж сонирхоно биз.
Мөн миний уншсан нийтлэлийг уншихаар бол энд дарж уншина уу.

Saturday, July 25, 2015

Нууран дэргэдэх хот

Өдөр гадаа сууж байгаа гэнэт
"Сайхан хотын
Хөөрхөн ханхүү
Сайн байна уу?
Тэнэгэр говийн
Тэмээчин бүсгүй
Сайн байна..."
гээд "Сэгс Цагаан Богд" шүлэг санаад оровоо. Тэгээд гэртээ орж ирээд Пүрэвдорж гуайн энэхүү шүлгийг Youtube дээр сонсоод үүнээс санаа аваад шүлэг бичлээ.



Хүлээн аван уншина уу?

Нууран дэргэд толийн харагдах
Чикаго хот минь сайн байна уу?
Улаанбаатар хотын
Унаган хүү нь сайн байна
 
Тээр нэг жил би
Танайд очиж билээ
Тэнгэрт онгоцнууд нь газардах гэж
Хүлээгээд байж байдаг гэж дуулдаж билээ 
Өвөл танайд очиход
Үнэхээр сонин санагдаж билээ
Чихээр сонсож байсан зүйлсийг
Нүдээр үзэх завшаан тохиолдож билээ
 
Цастай, жавартай өвлийг
Час хийсэн Монгол нутгын хүүд
Өвөл бас өөр байдаг гэдгийг
Өөрт минь нэг үзүүлж билээ 
Хүний хүү холын нутагт байхад эхлээд
Хүйтэн жавраа харуулдаг юм байна лээ
Харин тэгээд тэр өвлийг нь давж тэсвэл
Хаврын улирал болдог юм билээ
Хайраа тэгж  харуулдаг юм билээ 
Нууран дэргэд толийн харагдах
Чикаго хот минь та сайхан юмаа
Улаанбаатар хотын
Унаган хүү нь танай нутагт их дасжээ
 
Тээр нэгэн өвлөөс хойш
Тэлийн сунах Чикаго хотод
Олон өвөл, олон хавар,
Олон зуныг үдэж орхижээ 
Нөгөө хүйтэн жавар
Биед их дулаахан мэдрэгдэж
Сонин байсан тэр л өвөл
Сэтгэлд  халуухан дурсамж болон үлдэжээ
 Олон жилийг өнгөрөөж дээ
Өвлийн улирлын цас ороход
Хаврын эхлэлд ногоо цухуйхад
Зуны улирлын халуу дүүгэхэд
Хүйтэнхэн, халуухан он жилүүд урсан өнгөрч дээ
 
Намар ч боллоо
Навчис ч уналаа
Нутаг буцах цаг ч болж дээ
Нууран дэргэд толийн харагдах
Чикаго хот минь та надад дэндүү дотно болж дээ
Улаанбаатар хотын
Унаган хүү нь танай нутагт их дуртай болжээ 
Навчис унаад, бороо ороод сэтгэл нэг л уйтай
Нуган нутаг минь нэг л өөр
Надад гунигтай
Нууран дэргэдэх хотоо мөн ч их санах юм даа
 

Sunday, June 28, 2015

Untitled

What's up, my peeps? Энэхүү бичиж байгаа постоо untitled буюу тодорхой агуулга/хэмжээнд захирагдахгүй байхаар бичнэ гэж бодлоо. Учир нь гэвэл сэтгэл санаа нэг зүйл дээр тогтож чадахгүй тийм байдалд байгаа болохоор.

За юунаас эхлэдэг юм билээ дээ?
Монголд ирсэн сэтгэгдлүүдийнхээ талаар? Эсвэл хэрхэн Монголдоо ирээд хуучин амьдралдаа дасан зохицож байгаа талаар уу? Бүүр эсвэл ажил хайх процессд хараахан зориглож орж чадахгүй байгаа хэрнээ ажилгүй байхын зовлонг өөртөө ял мэт тулгаж байгаа талаар уу?
Аль эсвэл өөрийгөө хөгжүүлэх гээд энд болж байгаа бүхий л арга хэмжээнд оролцож байгаа талаар бичих үү?
Аль алийг нь бичихээр, ярьж сонирхуулахаар хэмжээний зүйл байгаа ч энэ удаа миний эргэн тойронд болж буй эдгээр зүйлсийг иймэрхүү байдлаар дурдахаар шийдлээ.

Ойрын үед сэтгэл санаа нэг иймэрхүү байгаа болохоор жоохон муу энергитэй пост хийсэндээ хүлцэл өчье!

Энэхүү бичлэгийг нэгэн ишлэлээр төгсгөе дөө!
"I'm not telling you it's going to be easy, I'm telling you it's going to be worth it."

Sunday, June 14, 2015

Киноны түүхэн дэх бараг бүх бүжгийг ‘Shut Up And Dance' дууны клипэнд оруулсан байна



Та бүхэн
Oh, don’t you dare look back, just keep your eyes on me. I said, “You’re holding back.” She said, “Shut up and dance with me.” 
 хэмээх дахилттай дууг ямар дуу гэдгийг нь мэдэж байгаа биз ээ.

Тэгвэл саяхан YouTube-ийн гишүүн MsTabularasa 'Walk The Moon' хамтлагын ‘Shut Up And Dance'  хит дууг ашиглан бараг киноны түүхэнд байж болох бүх бүжгийг эмхэтгэн нэгэн видео болгосон нь онлайн ертөнцийг шуугиулж байна. Зөвхөн кинон дээрхи бүжгүүдийг оруулахаас гадна мөн дууны аянд тааруулж видеогоо эвлүүлсэн нь бүүр ч гоё болгожээ.
Энэхүү видеонд хуучин болон шинэ үеийн киноны бүх төрлүүд орсон байсан.

Харин таны ажигласнаар хэдэн мэддэг кино чинь харагдсан вэ?


Эх сурвалж: Dashburst.com

Thursday, August 21, 2014

Шинэ болон Хуучин гоё дуунууд


What's up, my peeps? Удаан уулзаагүй юм байна. За гэнэт хэдэн шинэ болон хуучин дуунууд оруулахаар шийдлээ.

1. За эхний дуу бол Sia-ийн Chandelier дуу. Анх сонсчоод Рианна юм болов уу гэж бодож байснаа дунд хэсгээсээ илүү чадварлаг хоолой гараад ирэхээр нь эргэлзэж байв. Тэгээд shazam-дсан чинь Сиа гэдэг юм.



Клипний хувьд нилээд өвөрмөц болсон байгааг энэ охины өөрийгөө илэрхийлж буй бүжигнээс харж болно.

2. Удаах дуу бол All About That Bass. Meghan Trainor-ий энэхүү хэмнэлтэй гоё дуу яг поп дуу биш гэдгийг мэдээд Викидсэн чинь поп, doo-wop, blue eyed soul зэрэг жанр холилдсон гэж байна. Харин дууны утга нь "Байгалиас төрсөн байдал чинь төгс шүү" хэмээсэн гоё утгатай, үгтэй дуу байна.
Сонссоод л үз. Удахгүй хит болно гэдгийг Bibby хэлж байна лээ.



3. Дараагийн шинэ дуу бол миний дуртай дуучин Taylor Swift-ийн гаргаад удаагүй байгаа шинэ сингл Shake It Off. Уг нь country-pop жанрын уран бүтээл гаргадаг Тэйлорийн шинэ дуу нь бараг л 99% поп болсон мэт санагдлаа. Клип нь ч гэсэн үүнийг харуулах гэж орчин үеийн бүжгийн төрлүүдийг харуулсан байна.
Ямартай ч надад таалагдлаа. Та нар сонссоод үзнэ биз.



Харин одоо хуучны гоё дууг саяхан олж илрүүлснээ хуваалцахаар шийдлээ.

4. Frankie Valli-ийн Can't Take My Eyes Off You дуу бол миний хувьд зөндөө олон удаа сонссож байсан хэрнээ ямар дуу гэдгийг нь мэдэхгүй өнгөрүүлдэг байсан классик дуу билээ. Хэрэв та нар дахилтыг нь сонсвол бараг л сонссож байсан дуу гэхэд эргэлзэхгүй байна.
Дахилт нь дээрээ, "I love you, baby, and it's quite alright..." гэдэг байгаа.



5. Өөр нэг хуучин, гоё дуу гэвэл Blackstreet, Dr. Dre, Queen Pen нарын No Diggity гэж байна.
Тухайн үедээ (1996) том хит дуу болж байсан энэ дуу 14 долоо хоног Биллбоордыг тэргүүлж байсан Макарена дууг түлхэн унагааж шилдэг дуу болж байсан байна.
Би саяхан No Diggity дууны жазз хувилбарыг нь сонссоод ийм дуу байдгийг мэдэж авлаа.

Wednesday, April 30, 2014

"Humans of New York" буюу 'Нью-Йоркийн Хүмүүс'

Хааяа хааяа сонирхолтой зүйлүүдийг блогдоо бичилгүй өнгөрөөж болохгүй мэт санагдах юм. Хэдий Фэйсбүүк, Инстаграм гэх мэт сошиал медиа сайтуудад одоо үед хүмүүс их зав цагаа үрж байгаа ч гэсэн хүнд их хэрэгтэй, юм ойлгуулах, танин мэдүүлэх зорилготой хуудас бас байдаг нь сайшаалтай. Тэдний нэг нь бол "Humans of New York" буюу 'Нью-Йоркийн Хүмүүс' хуудас билээ.

Бараг жилийн өмнө (яг сайн санахгүй байна) би Твиттер дээр гайгүй уншчихаар, үзчихээр мэдээллийн чанартай юм байна уу гээд жиргэсэн чинь жиргээ/фб-ийн найз Мона энэхүү HONY (Humans of New York) хуудсийг анх надад санал болгосон юмаа. Түүнээс хойш энэ хуудсанд дурласан гэж хэлэхэд болно. Би HONY-г Facebook болон Instagram дээрээ дагадаг.


За тэгээд энэ яадаг хуудас вэ гэхээр Brandon Stanton гэдэг зурагчин, сэтгүүлч залуу Нью-Йорк Хотын гудамжаар явж 'Нью-Йоркийн Хүмүүс'-ийн зургийг тэдний хэлсэн сонирхолтой түүх юм уу ишлэлтэй нь хамтад нь нийтлэж гаргадаг юм. Магадгүй энэ санаа нь их энгийн сонсогдож болох ч миний бодлоор хамгийн сонирхолтой, хүний бодож байгаагүй, нэгийг бодож хоёрыг тунгаахаар, заримдаа инээд хүргэмээр тийм фото сурвалжлага юм.

Жишээ нь гэхэд өчигдөр тавигдсан зургийг харуулая л даа. Энэ зургийн танилцуулга дээр нь ийнхүү бичжээ:

"Надад зөндөө олон өө сэв бий. Надтай амьдрах нь амархан биш гэдэгт би эргэлздэггүй. Би хамгийн сайн харилцан яригч хүн ч биш. Мөн нөхрөө зочид буудлын өрөөний шалан дээр мөлхөж явахыг харах нь түүнд таатай биш байдаг гэдэгт би эргэлзэхгүй байдаг. Гэхдээ тэр намайг хайрладаг."


Бас л юм бодогдуулж байгаа биз? Заримдаа их гүнзгий утгатай юм бичнэ. Заримдаа их инээдтэй зураг оруулна. New York хотын томыг ч хэлэх үү, энэ хуудсаар дамжуулан сүүлийн нэг жилд их л юм үзэж харж бас тунгааж сууна даа.

HONY зөвхөн ФБ Хуудсаар хязгаарлагдахгүй бөгөөд өөрийн гэсэн веб сайт болох humansofnewyork.com-тай. Мөн бараг бүх сошиал медиа-д 'Нью-Йоркийн Хүмүүс' байдаг гээд хэлчихэд алзахгүй байх. Саяхан буюу 2013 оны 10-р сард Humans Of New York ном гарсан нь The New York Times-ийн 11 сарын 3-ны долоо хоногын Бест Селлэр ном болон шалгарсан билээ.


За тэгээд 'Нью-Йоркийн Хүмүүс'-ийн амьдрал төдийгүй хүмүүсийн тухай сонирхолтой, соргог, авхууштай, юм бодогдуулсан фото сурвалжлага үзхийг хүсвэл HONY-ийн ФБ хуудас юмуу өөрийн хэрэглэдэг сошиал медиа хэрэгсэл дээрээс сонирхон үзнэ үү.

Wednesday, April 23, 2014

Жазз хөгжмийн ургалруу орохуй болон Louis Armstong

Нөгөө Хип-хоп сонссдог байсан Булгаа чинь сүүлийн хэдэн жил ихэвчлэн Поп болон Дэйнс дуу сонсдог болсон гэдгийг та нар анзаарсан байж магадгүй ээ.
Харин саяхан нэг мэдсэн чинь өнөөх Булгаа чинь Жазз хөгжимд дуртай болсон гэнэ.

Цаг хугацаа гэж...
Саяхан л Классик хөгжимд дургүй гээд Рап, Поп, R&B, Dance сонссоод яваад байсан одоо Жазз хөгжим сонссоод сайхан уярах шиг болон кайф авдаг болжиж.
Надтай адилхан Классик хөгжим руу орж байгаа хүн байна уу?
Байгаа бол ямар урсгалын болон ямар дуунууд сонсож байгаагаа коммэнтэн дээр хуваалцаарай.

За Жазз хөгжим руу ороход их нөлөөлсөн хүн бол Louis Armstrong (Lүүи Аармстронг).
Энэ хүн Жазз хөгжмийг нэрд гаргахад их нөлөөлсөн бүрээч болон дуучин хүн юм. Жазз урсгалынхаа ганцаарчилсан (солоист) төрлөөр тоглохоос гадна их сайхан хоолойтой.











За бараг хүн болгон Лүүи Аармстронгийн "What A Wonderful World" дууг мэдэх байх. Би өмнө нь өчнөөн олон удаа сонсчоод хэн гэдгийг нь мэддэггүй байж.



Харин миний анх сонсчоод дурласан дуу бол түүний "La Vie En Rose" буюу "Ла Вий Ан Роуз" дуу юм. Дууны нэрийг орчуулах юм бол "Амьдралыг ягаан өнгийн шилээр харахуй" гэсэн утгатай. Уг нь энэ дуу нь Франц дуучин Édith Piaf-ийг бөгөөд надад Louis Armstrong-ийн дуулсан нь ихэд таалагддаг.
За тэгээд "Амьдралийг ягаан өнгийн шилээр харахуй"




Louis Armstrong-ийн тухай дэлгэрэнгүй видео үзэхийг хүсвэл энд дарна уу.