Wednesday, July 20, 2011

Bruno Mars + Eminem + Royce da 5'9" = Lighters = Жинхэнэ гоё дуу

Eminem_royce_cover_rapradar-1
Дахилт нь Bruno Mars-аар дуулуулсан дуунууд их гоё болдог. Жишээ нь л гэхэд Nothing on you, Billionaire. Харин энэ дуунууд дээр нэг гоё дуу нэмэгдэж байна. Энэ бол Lighters. Lighters бол зүгээр л гоё дуу биш. Яагаад вэ? гэж бодож байгаа байх л даа та яг одоо. Хариулт нь бол Eminem.

BadMeetsEvilLighters.MP3 Listen on Posterous

Гэхдээ энэ дууг олох гэж бөөн юм болсон. Тэрийг сонирхуулбал:

Сүүлийн үед фм-ээр Эминэм, Бруно Маарс нарын дуулсан гоё дуу яваад байх юмаа. Тэгээд энэ дууны нэрийг нь олох гээд явж байсан фм-ны сайт руу орж сүүлийн 2 өдөр тоглуулагдсан дуунуудын нэрсийн жагсаалтнаас амьхандаа нөгөө гоё дуугаа олчих санаатай хайгаад, хайгаад олсонгүй. Тэгээд ямар сонин юм бэ? гэж жоохон бодсоноо Эминэм гэж хайж үзээд олсонгүй ээ. Тэгээд Бруно Маарсын нэртэй дуунуудаас хайж байтал Bad Meets Evil ft. Bruno Mars - Lighters гэж нэг юм гарч ирдэг юм даа. За энэ байж магадгүй гээд тоглуулсан чинь яг мөн байдаг юмдаа. Яах аргагүй Эминэм байсан юм даа гэж эргэлзсэнээ Bad Meets Evil гэж ямар юм байдаг юм гээд гүүглдсэн чинь Eminem, Royce da 5'9" нарын хамтлаг юм байна гэдгийг олж мэдэв. Уг нь анх 98 онд байгуулагдсан бөгөөд 2002 онд салаад саяхан буюу 2010 онд буцаж нийлсэн гэдгийг бас мэдэж авав.
Мөн Bad Meets Evil хамтлаг нь саяхан өөрсдийн Hell: The Sequel цомгоо 6-р сарын 13нд гаргасан юм байна.
Lighters дуу бол Hell: The Sequel-ийн хоёрдох сингл болон 7-р сарын 5нд гарчээ.

Дуу нь алтернатив хип хоп урсгалынх болсон бөгөөд цомгон дахь бусад дуунуудаасаа өвөрмөц болсон гэж дуу шүүмжлэгчид хэлсэн байна лээ.

Bruno Mars + Eminem + Royce da 5'9" = Lighters = Жинхэнэ гоё дуу

Posted via email from The Bibby Times

Tuesday, July 19, 2011

Шинэ (гоё) дуу: How to Love

How_to_love_single_cover
Акустик гитар, бөмбөрний цохилттой зөөлөн аян дээр намуухнаар Аutotune эффекттэй дуулсан дуу саяхнаас дуунд дуртай зүрхийг минь эзэлчихлээ. Энэ бол Lil' Wayne-ий удахгүй гарах гэж буй Tha Carter IV цомогны 3дахь сингл How To Love юмаа.

LilWayneHowToLoveOriginal.MP3 Listen on Posterous
"Энэ дуу бүх эмэгтэйчүүдийн сэтгэлийг хөдөлгөж чадаж байна. Учир нь гэвэл энэ дуу бүх эмэгтэйчүүдэд зориулагдсан. Хэдийгээр бүх юм хэцүү юм шиг санагдаж байгаа боловч гутрах хэрэггүй бүх юм сайхан болно гэсэн охид, бүсгүйчүүддээ хандсан дуу юм" гэж Lil Wayne MTV News ярилцлага өгсөн байна.

Үргэлж үглэдэг дуу гаргаж байдаг Lil' Wayne энэ удаа өөр жанр/стилийн дуу хийсэн нь миний хувьд их таалагдлаа. Мөн Биллбоордын 8т орсон нь зөндөө хүмүүст таалагдсан гэдгийг илэрхийлж байгаа болов уу.

Таньд ч гэсэн таалагдах байх!

Posted via email from The Bibby Times

Friday, July 8, 2011

Шинэ (гоё) дуу: Stereo Heart

Stereoheartsmall
Саяхан сонссон дуу маань надад их таалагдсан тул блогдоо бичихээр шийдсэн нь энэ. Stereo Heart дууг анх фм-ээр сонсоход нэг л содон мөртлөө гоё дуу гэж санагдсан болохоор гэртээ очиж, хайгаад дахин сонсоод үзтэл энэ дуунд бүүр дурлачихлаа. Энэхүү дуу нь 6 сарын 14нд гарсан бөгөөд их гоё хэмнэл аялгуутайгаас гадна маш гоё үгтэй хийгджээ. 

GymClassHereos-StereoHeart.MP3 Listen on Posterous

Stereo Heart хэмээх Gym Class Heroes-ын шинэ дууны дахилтыг Мaroon 5 хамтлагын уучин Adam Levine дуулсан нь анх сонсоход танил сонсоход их нөлөөлсөн төдийгүй дууг их сайхан чимжээ.

Өнгөц сонсоход дуу нь тэр чигээрээ систем хөгжим, boombox гэх мэт хөгжмийн талаар дуулж байгаа боловч яг угтаа өөрийн зүрх сэтгэлийг хөгжимөөр зүйрлэж дуулсан нь үнэхээр гайхалтай болжээ.

Жишээлбэл :
Make me your radio
Turn me up when you feel low
This melody was meant for you
Just sing along to my stereo

Одоо бүгдээрээ "Хөгжимэ шиг Зүрх" дууг клиптэй нь үзэж сонсоё!
Таньд таалагдана гэж найдаж байна!


Posted via email from The Bibby Times

Wednesday, June 29, 2011

Тоглоом шоглоом хийх ч сайхаан сайхан!

Seesaw_end_view_320px
Заримдаа бид "Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол..." гэж дуулан хүүхэд насандаа очимоор санагддаг шүү дээ.
Аа гэхдээ тийм галт тэрэг бас байнаа байна. Энэ бол тоглоом шоглоомны галт тэрэг.

Найз руугаа танихгүй дугаараас залгаж тоглох ч юмуу, хэн нэгэнтэй ямар нэгэн учир битүүлэг тоглоом тоглох ч юмуу,  ямар нэгэн аргаар даажигнаж тоглох ч мөн сайхан даа. Даажигнаж байгаа, даажигнуулж байгаа хэн хэндээ адал явдалтай байдаг энэхүү тоглоомнууд биднийг буцаад хүүхэд болгосон юм шиг мэдрэмж төрүүлдэг гайхалтай эд дээ.

Сайхаан сайхан!

Posted via email from The Bibby Times

Зуны өдөр хаяаг нь сөхсөн гэрт унтах сайхаан сайхан!

Service_21028_3
За бараг Монгол хүн болгон гэрт унтаж үзсэн биз дээ. Тэгэхээр нар хур нь тэгширсэн зуны сайхан халуун үед өдрийн хийсэн зүйлдээ ядраад, хаяаг нь сөхсөн гэрт унтах ч гөөмөн ч сайхан даа. Бүүр ялангуяа орны доогуур орж хаяагаар үлээх сэрүүхэн салхинд унтах ч жинхэнэ жаргал гэжугаа. Иймэрхүү сайхан мөчүүд надад Наадмыг санагдуулдаг юм. Тэгээд л босч ирээд түмпэнд хийсэн хүйтэн хуушуурыг хурдан хурдам үмхэлж идэх юм уу халуун цайнд хийж идэх ч мөн ч сайхан даа.

Сайхаан сайхан!

 

Posted via email from The Bibby Times

Tuesday, June 28, 2011

Хамгийн гоё агшин: Үдийн завсарлага

Construction-workers-take-a-lunch-break-on-a-steel-beam-atop-the-rca-building-at-rockefeller-center
Ажлын өдрийн хамгийн гоё үе нь юу гээч?

ӨД-РИЙН ЗАВ-САР-ЛАГА.


Найз нөхөдтэйгээ ч юмуу, хамт олонтойгоо цуг үдийн цайгаа уусан шигээ хөгжилдөн, маазранхан сууж амрах нь өдрийн хамаг ачаалал, бужигнааныг гэнэтхэн
зогсоосон мэт ид шидтэй сайхан байдаг. Чухам энэ үед л би өдрийн аз жаргал, баяр баясгаланг хамгийн ихээр мэдэрдэг дээ.
Ийм сайхан үдийн завсарлага, эерэг энерги авсан хүн чинь сайн ажиллахаас өөр яах юм?

Тэгэхээр үдийн завсарлага ч гоё байгаа биз дээ? Тиймээ?

Сайхаан сайхан!

Posted via email from The Bibby Times

Friday, June 24, 2011

Амьдралийн хамгийн гоё агшинууд

Life-is-good-thumb6811032
Хүмүүс бид жоохон юманд уурлаж, мөн жоохон юманд баярладаг улсууд. Хэн ч өөрийг нь уурлуулах, бухимдуулах юманд дургүй байдаг боловч бүгд л өөрт нь урам хайрласан, аз жаргал бэлэглэдэг тийм гоё агшинуудад дуртай байдаг.
Тиймээс одооноос эхлээд www.1000awesomethings.com хэмээх амьдралд тохиолддог гайхалтай мөчүүдийн талаар бичдэг вебсайтийн монгол хувилбарыг хийе гээд сэтгэл шулуудчихаад байна.

Энэхүү цувралуудыг "Амьдралийн хамгийн гоё агшинууд" хэмээх нэр нь доор ямарваа нэгэн гоё агшиныг нэг нэгээр нь бичих болно. Магадгүй энэ цуврал/төсөл нь эх хувилбар шигээ амжилттэй болвол тусдаа блог, домайн дээр явагдаж болох талтай.

Ингээд одооноос хойш амьдралд тохиолддог сайхан мөч болон зүйлсийн талаар бичих болно! Мөн энэ цувралыг хамтарч бичих хүмүүст үргэлж нээлттэй гэж хэлэхэд таатай байна!

Инээд хөөр, аз жаргалыг хүмүүст бэлэглэцгээе!

Posted via email from The Bibby Times

Saturday, June 18, 2011

Rain Over Me - Гоё дуу!

Pitbull-rain-over-me-2011
Саяхан сонссон шинэ дууг өдөржингөө амандаа аялаад байна гэдэг чинь гоё дуу байнаа гэсэн үг, тиймээ? Тиймээ?
Бүүр сүүлдээ ийм гоё дууг блог дээрээ бичихгүй бол ганцаархнаа гоё дуу сонсоод байгаа юм iшиг санагдаад бичиж байгаа нь энэ.

За тэгээд энэ гайхалтай дууны нэр нь бол Rain over me. Их уянгалаг мөртлөө анхаарал татам дахилтыг Латин од Marc Anthony дуулсан бол Pitbull өөрийн хэмнэлттэй Англи-Испани хэл дээрхи үглэлтээрээ дууг улам эрчимжүүлдэг.

Энэхүү Электро хоп / R&B дуу нь 6-р сарын 14нд Pitbull-ийн Planet Pit цомогны 3дахь сингл болон гарчээ. Саяхнаас ФМ-ээр тоглуулагдаж байгаа Rain Over Me дуу нь удахгүй хит дуу болох нь гарцаагүй.

Ингээд дуугаа сонсоно уу. Таньд таалагдана найдаж байна!

Posted via email from The Bibby Times

Wednesday, June 15, 2011

Iyaz - Pretty Girls

Iyaz-pretty-girls

“There’s a lot of pretty girls in this city
There’s a lot of pretty girls in this town
I’m trying to pick the right one, trying to pick the right one
Trying to find a shorty to hold me down.
” гэдэг дахилттай гоё дуу бол Iyaz болон Travie McCoy нарын шинэ уран бүтээл болох Pretty Girls юмаа.

Анх Replay дуугаараа олны танил болж байсан Iyaz нь энэ удаа хөөрхөн охидуудын тухай маш гоё дуу хийжээ.

Ингээд дуугаа сонсоно уу?

 

Мөн дашрамд дурьдахад Чикаго хотод зориулсан хувилбар нь гарсан байсан нь надад их таалагдсан.

Таньд энэ дуу таалагдсан гэдэгт итгэлтэй байна!

Posted via email from The Bibby Times

Wednesday, May 18, 2011

Opportuity cost гэж юу вэ?

Opp
Миний эдийн засгийн хичээл дээр хамгийн их ухаарсан зүйл/нэр томъёо бол "Opportunity Cost".
Энгийн үгээр тайлбарлах юм бол opportunity cost гэдэг нь ямарваа нэгэн юмыг авахын тулд ямар нэгэн юм золиослогдож байдаг зүйлийг хэлнэ.
Жишээ нь та их сургуульд орлоо гэж бодоё. Их сургууль / Коллежид орох гол ашиг тус нь дээд боловсрол эзэмшиж амьдралынхаа туршид сайхан амьдрах боломжтой болж байгаа юм.
Харин үүний үнэ өртөг нь юу билээ?
Магадгүй та сургалтын төлбөр, байр болон хоолны мөнгөө бодож байгаа байх. Гэхдээ эдгээр үнэ өртөг нь их сургуульд орсоны нийт зардалуудыг илэрхийлж чадахгүй. Яагаад гэвэл энэ тоцоолол магадгүй хамгийн том зардалыг алгассан байх юм - энэ бол таны цаг.
Та сургуульд байх хугацаандаа лекц сонсох, гэрийн даалгавраа хийх, номоо унших гэх мэт зүйлст цаг заваа зарцуулж байгаа шүү дээ. Эдгээр цагт та ажил хийх боломжтой байсан. Тиймээс оюутнуудын хамгийн их золиослож байгаа зардал бол ажил хийж мөнгө олох боломжтой байсан цаг хугацаа. Энэ нь оюутнуудын хувьд их сургууль / коллежид явж байгаагийн opportunity cost юм.

Тэгэхээр opportunity cost гэдэг маань нэг юм авахын тулд золиослож байгаа нөгөө зүйл юм.

Леброн Жэймс хэдий их сургуульд орох боломж байсан ч тэрээр ахлах сургуулиасаа шууд NBA руу орсон нь түүний opportunity cost гэх томъёог ойлгодогийн шинж юм. Түүний хувьд их сургуульд орж боловсрол эзэмшиж бас их сургуулийн багт тоглож байснаас шууд NBA-руу орсон нь хамаагүй ашигтай юм.

Posted via email from The Bibby Times