Friday, June 24, 2011

Амьдралийн хамгийн гоё агшинууд

Life-is-good-thumb6811032
Хүмүүс бид жоохон юманд уурлаж, мөн жоохон юманд баярладаг улсууд. Хэн ч өөрийг нь уурлуулах, бухимдуулах юманд дургүй байдаг боловч бүгд л өөрт нь урам хайрласан, аз жаргал бэлэглэдэг тийм гоё агшинуудад дуртай байдаг.
Тиймээс одооноос эхлээд www.1000awesomethings.com хэмээх амьдралд тохиолддог гайхалтай мөчүүдийн талаар бичдэг вебсайтийн монгол хувилбарыг хийе гээд сэтгэл шулуудчихаад байна.

Энэхүү цувралуудыг "Амьдралийн хамгийн гоё агшинууд" хэмээх нэр нь доор ямарваа нэгэн гоё агшиныг нэг нэгээр нь бичих болно. Магадгүй энэ цуврал/төсөл нь эх хувилбар шигээ амжилттэй болвол тусдаа блог, домайн дээр явагдаж болох талтай.

Ингээд одооноос хойш амьдралд тохиолддог сайхан мөч болон зүйлсийн талаар бичих болно! Мөн энэ цувралыг хамтарч бичих хүмүүст үргэлж нээлттэй гэж хэлэхэд таатай байна!

Инээд хөөр, аз жаргалыг хүмүүст бэлэглэцгээе!

Posted via email from The Bibby Times

1 comment:

saixan said...

Сайхан санаа байна. Үнэхээр таалагдлаа.