Friday, April 15, 2011

"What are words" by Chris Medina (Гоё дуу!)

Chris-medina-what-are-words
Өмнө та бүхэнд Сhris Medina хэмээх гайхалтай залуугийн тухай блогоороо дамжуулан өгүүлсэн бол энэ удаа түүний шинэ дууны талаар бичихээр шийдлээ. Хэдийгээр American Idol-ийн шилдэг 40-д шалгараад хасагдсан боловч түүний үнэнч сэтгэл нь мохоогүй байгаа юмаа. Тэрээр хасагдсаныхаа маргааш нь What are words гэдэг нэртэй маш гоё дууг продюсер Rodney Jerkins-ий тусламжтайгаар гаргасан юм.

WhatAreWords.MP3 Listen on Posterous

Дууны үгс


Зөөлхөн аялгуутай төгөлдөр хуурын аян дээр Chris Medina хайртынхаа төлөө үргэлж байх болно гэдгээ дуугаара дамжуулан хэлдэг.

Энэ дууг сонсонгоо "Хэрэв хэлсэндээ хүрэхгүй юм бол үгс гэж яг юу юм бэ?" гэдэг асуултыг өөртөө тавьж үзээрэй.

Posted via email from The Bibby Times

"Амьдрах гэдэг чинь амьд байхийг хэлдэггүй юм" ~ Moment 4 Life

Nicki-minaj-moment-4-life
Ямар ч хүн зорьсон зорилгодоо хүрчихээд тухайн агшинг үүрд хадгалахыг хүсдэгийн адилаар Nicki Minaj ч гэсэн тэгж хүссэн мөчөө дуу болгон мөнхөлжээ. Тэрээр багаасаа нэртэй рэппэр болохийг хүсдэг байсан бол одоо түүний хүсэл нь биелж "ододтой цуг дүүлэн нисдэг" болжээ. Түүний хувьд амьдрал гэдэг бол түүнд өгсөн хамгийн том шагнал. Гэхдээ амьдрах гэдэг нь амьд байхийг хэлдэггүй юм."
Moment4Life.MP3 Listen on Posterous
Дууны үг

Nicki Minaj, Drake нарын дуулсан Moment 4 life дуу одоогийн байдлаар Биллбоордын Хот 100-д 15т явж байгаа бөгөөд R&B, Hip Hop дууны төрөлд 4т бичигдсэн байна.

Зорьсон зорилготой хүн бүрт зорилгоо биелүүлчихээд тухайн амьдралийн алтан агшинг мэдрээрэй гэж ерөөгөөд энэхүү гоё дууг та бүхэндээ толилуулъя!

(Удахгүй хит дуу болно гэж би таамаглаж байна)

Posted via email from The Bibby Times

Sunday, March 27, 2011

Шинэ гоё дуу: Keri Hilson - Pretty Girl Rock

Хүн үе үе дуртай дуу нь солигддогийн адилаар минийх ч гэсэн солигдчихсон. Сүүлийн үед Keri Hilson-гийн дуулдаг "My name's Keri / I'm so very..." гэдэг дуунд их дуртай болчихоод байнаа.

Биллбоорд ХОТ 100-ын 27д явж байгаа 'Pretty Girl Rock' дуу нь "Эмэгтэйчүүдийг хооронд атаархуулах бус эвтэй байлгах үүднээс хийгдсэн" гэнэ. Өөрийнхөө гоо үзэсгэлэнг магтдаг энэхүү дуу нь аялгуу, хэмнэл хоёрыг маш сайхан хослуулсан эмэгтэйлэг дуу юмаа.

Доор дууны клип болон аудио хэлбэрээр тавьлаа. Хэрэв таньд таалагдсан бол татаж авах боломжтой шүү.

KeriHilsonPrettyGirlRock.MP3 Listen on Posterous

 

ФМ-рээр их тоглуулагдаж байгаагаас үзэхэд удахгүй хит болно шүү.

Posted via email from The Bibby Times

Бид Фэйсбүүкт донтсон уу?

Нетээр хэсэж байгаад Фэйсбүүк болон олон нийтийн сүлжээний талаар сонирхолтой болон их мэдүүштэй анализ бичлэг олж үзлээ. Тэгээд та бүхэн ч гэсэн үзээсэй гэж бодоод хуваалцахаар шийджээ.


Ингэж олон цагийг олон нийтийн сүлжээнд өнгөрүүлэхээр үлдсэн цагт нь яах уу гэдэг асуултыг та бүхэндээ үлдээе дээ.

Sunday, March 6, 2011

Гоё клип: All of the Lights (Kanye West, Rihanna)

Kanye-cop-car-728x546
Kanye West өөрийнхөө Rihanna-тай хамтарч дуулсан All of the Lights гэдэг дууныхаа клипыг 2-р сарын 19нд цацжээ. Үнэхээр өвөрмөц шийдэлтэй болсон энэхүү дууны дахилтыг Alicia Keys, John Legend, The-Dream, Fergie, Kid Cudi, Elton John, Ryan Leslie, Charlie Wilson, Tony Williams, Elly Jackson, Alvin Fields, Ken Lewis нарын одууд дуулсан байна.

All of the Lights дуу нь Kanye-ийн My Beautiful Dark Twisted Fantasy цомогны 4дэх сингл болон гарч байгаа юмаа. Одоогийн байдлаар Billboard Hot 100-д 31т явж байгаа энэ дууг Kanye West, Rihanna нар энэ жилийн NBA All-Star Weekend Halftime Show дээр дуулсан билээ.

Posted via email from The Bibby Times

Шинэ клип: Pretty Lady (Oppozit, BX, Seriouz, Dandii)

Oppozit, BX, Seriouz, Dandii нар "Сайхан бүсгүй"-г магтан дуулсан үнэхээр гоё үгтэй, гоё дуу гаргажээ.

Чи бол сайхан бүсгүй, Чи хэзээ ч уйлах ёсгүй

Posted via email from The Bibby Times

Sunday, February 27, 2011

Дуртай дуучин: Mike Posner

"Cooler Than Me" хэмээх ихэмсэг нэгэн хадагтайн дуугаар олны таашаалыг хүртсэн дуучин Mike Posner миний ч гэсэн дуртай дуучин болсон билээ. Түүнийг дуулдаг электро поп төрөл нь өөрийнх нь чамин хоолойтой нь маш гоё зохицож бусдаас өвөрмөц, содон болгодог.

Mike Posner-ийн амжилтанд хүрсэнийг "Cooler Than Me" дуутай нь шууд холбож үздэг. Учир нь гэвэл энэ дуу нь бараг хүн болгонд тохиолддог сэдвээр дуулсан байдаг. Тэр нь юу вэ гэхээр хүн болгонд өөрийн гэсэн шохоорхдог охин(хүүхэн) / банди(залуу) байдаг гэтэл тэр нь өөрийг нь тоохгүй бүүр нэрийг нь ч мэдэхгүй дээш хараад алхаад яваад өгдөг шүү дээ. Хөгжим сонсдог залуучууд энэ дууны үгнээс гадна мөн маш чадварлаг дэйнс ая оруулж өгсөнд нь дуртай болжээ.

 

 

Түүний хоёрдахь сингл бол "Please Don't Go". Мөн л транс чиглэлээр хийгдсэн поп дуу бөгөөд хайрт хүнээ "Битгий яваачээ, хонгор минь" гэж дууны нэртэйгээ адил утгатай.  Энэхүү дуу гарсан цагаасаа хойш Америкийн ФМ, Радиод хит болж чадсан.

 

 

Харин түүний гаргасан "31 Minutes to Takeoff" цомогны гуравдах сингл бол миний одоогийн дуртай дуу "Bow Chicka Wow Wow". Lil' Wayne-тэй хамтарч дуулсан энэхүү дуу нь поп, хип хоп, дэйнсийг маш гарамгай хольсон маш гоё дуу болжээ.
Олон үг нуршилгүйгээр энэхүү гоё "Bow Chicka Wow Wow" дууг хүлээн авч сонссоорой.

 

Таньд миний дуртай дуу таалагдсан уу?

Posted via email from The Bibby Times

Оскар шагналыг хэн авах вэ? (Бид нарын бодлоор)

Кино ертөнцийн хамгийн сайн сайхныг шалгаруулдаг "Оскар" Шагнал Гардуулах ёслол удахгүй буюу 2-р сарын 27ны орой болох болно.
Энэхүү кино наадам "Black Swan", "The Fighter", "Inception", "The Social Network", "The Kings Speech", "127 Hours", "True Grit" хэмээх кинонууд 6 болон түүнээс их төрөлд оролцож байгаа юм. Бүрэн жагсаалтыг харах бол Oscars.org албан ёсны сайтнаас харна уу.

Хэдийгээр Оскар маргааш болох ч би болон зөндөө олон кино сонирхогч хүлээж тэсэхгүй байж байгаа билээ.
Тиймээс Webtrends-ийн хамт олон интернэт хэрэглэгч хамт олны санал сэтгэгдэлд анализ хийн энэхүү зурагт хуудсыг гаргажээ.

Зурагт мэдээлэл нь Оскарын хамгийн гол 6 шагналуудыг агуулсан бөгөөд таны саналтай ч бас нийцнэ гэж найдаж байна.

Posted via email from The Bibby Times

Sunday, February 13, 2011

Lady Gaga - Born this way

Lady Gaga-гийн хамгийн их хүлээгдэж мөн яригдаж байсан сингл болох "Born This Way" Грэймми Шагнал Гардуулах ёслол дээр анх сонсогчиддоо цацагдах ёстой байснаасаа 2 хоногын өмнө фм, радиогоор цацагдлаа. Зөндөө олон хүмүүсийн шүүмж, ярианы бай болж буй энэхүү дуу Биллбоордын Хот 100 жагсаалтын №1 болох нь гарцаагүй.

Мөн дашрамд дурьдахад өнөө орой болох Грэймми дээр Lady Gaga энэхүү дуугаа дуулна. Хүмүүсийн хамгийн сонирхолыг татаж байгаа асуулт бол "Энэ жил Lady Gaga ямархуу сюрприз барих вэ?"

Ингээд дуугаа хүлээн авч сонсоно уу?

 

Таньд энэ дуу таалагдсан уу?

Posted via email from The Bibby Times

Wednesday, February 9, 2011

Сайн залуу гэж энэ мөн

  
Download now or listen on posterous
07_Breakeven.mp3 (4158 KB)
Сүүлийн үеийн хөгжмийн тухай мэдээ уншия гэж Billboard.com оор хэсч явтал "Top 10 American Idol Sob stories" гэхээр сонирхоод үзсэн чинь зүрх шимширмээр видео байв.
Энэ бичлэг нь Аmerican Idol-ыг энэ улиралд орж буй Chris Medina-гийн зүрх шимшрэм түүхийг харуулсан юмаа.

Ингэхэд сайн залуу гэж ямар хүнийг хэлэхэв? Бид энэ асуултыг өөртөө дахин тавьж асуух хэрэгтэй. Бид хүн шиг хүн, энэ залуу шиг сэтгэлтэй залуу байх хэрэгтэй.

Ингээд энэ гайхалтай дууг сайхан сэтгэлтэй, сайн залуугийн дуулснаар сонсож түүх нь сонсоё.

Posted via email from The Bibby Times