Friday, April 27, 2012

Блогынхаа тухай бодсон бодролууд болон өөрчлөлтүүд

Миний блогыг уншдаг болон гүйлгэж уншдаг та бүхэнд өдрийн / оройн мэнд!

Би гэж хүн блог гэгч зүйлийг хөтлөөд бараг 4 жил болж байгааг өчигдөр блогынхоо талаар ярьж байгаад санав. Мөн надтай энэ цаг мөчийг өнгөрүүлсэнд та бүхэнд баярлалаа!

Энэ дөрвөн жилийн хугацаанд блогтоо ихэвчлэн Дуу хөгжим, Кино ертөнц, Технологи, Зурагт Мэдээлэл гэх сэдвээр нийтдээ 162 нийтлэл/бичлэг оруулсан байна.

Тэгээд энэ нийтлэлд жоохон блогтоо дүгнэлт хийн ирээдүйд яг ямар чиглэлээр бичих нь зүйтэй вэ талаар тайлагнаж бичиж, ярилцъя гэж бодлоо.

Дүгнэх үү? Дүгнэе!

Эхлээд The Bibby Times блог минь он цагын хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн талаар дурдъя.

Өчигдөр бичлэгүүдээ гүйлгэж уншихад хамгийн түрүүнд ажигласан зүйл минь юу вэ гэхээр би арай чөлөөтэй ч гэх юм уу өөрийнхөөрөө бичдэг байжээ. Одоогийнхтой харьцуулахад арай түүхий мөртлөө аймар сэтгэл шингэсэн бичлэгүүд орсон байжээ гэдэг нь илт харагдаж байсан шүү.

Одоо миний бичдэг стиль хэдий сайжарсан ч гэсэн жоохон нэг хэвэнд баригдаад ч байгаа юм шиг арай өөр юм шиг санагдаад байх боллоо.

Өөр нэг анзаарагдсан зүйл гэвэл би их уйгагүй, залхууралгүй бичдэг байжээ. Жишээ нь л гэхэд би 2011 онд 1 сараас 4 сарын хооронд 23 бичлэг оруулсан байхад энэ жил дөнгөж 8. Яахав үүнийг оруулвал 9 юм даа. Гэхдээ л харьцангуй бага байгаа биз?

Мөн би зөндөө Технологи, Киноны талаар мэдээ мэдээлэл бичдэг байснаа сүүлийн үед огт бичээгүй байгаагаа анзаарав.

Өнгөрсөн хугацаанд нэг иймэрхүү өөрчлөлтүүд блогт минь орсон байна.
Одоо харин ямар ямар өөрчлөлт оруулах талаар ярилцая!

The Bibby Times Сайжрах уу? Тэгэлгүй яахав

Хүн чинь ямарваа нэгэн юм болохгүй бол шинийг авахаасаа илүү засахыг боддог шүү дээ. (Гэхдээ баян л биш бол.)
Аа гэхдээ худалдаж авч болдоггүй зүйлс гэж бас байнаа.
Миний хувьд блог минь тэдгээр зүйлсүүдийн нэг.
Надад хоёр боломж байгаа: Нэг бол блогоо бичихээ больж хаях. Эсвэл Сайжруулах.
Мэдээж би өөрийн минь өдрийн тэмдэглэл, бодлын минь толь болсон үнэт зүйлээ хаяхгүй тул сайжруулахаар шийдлээ.

За тэгээд яаж сайжруулвал дээр вэ? (Энэ тал дээр санал сэтгэгдэлээ үлдээгээрэй)

Одооноос эхлээд би аль болох нэгэн хэвийн сэдэвт, горимт хавьчигдахгүйгээр өөрийн дурласан, таалагдсан юмныхаа талаар өөртөө бичиж байгаа юм шиг хэрнээ арай дэлгэрэнгүйгээр бичвэл дээр юм болов уу гэж шийдлээ.

Жишээ нь гэхэд би сүүлийн үед эерэг үзэл бодол (optimism) агуулсан зүйлд их татагдаад байгаа болохоор энэ талаар түлхүү бичвэл дээр гэж бодлоо.

Мөн өөрийн шинэ сонирхол, хоббинуудынхаа талаар сонирхолтой, содон зүйлс оруулна гэж төлөвлөө байгаа.
Түүнээс гадна өөрт таалагдсан дуу хөгжмийн талаар үргэлжлүүлэн бичих болноо.

Надтай хамт байсан та бүхэндээ баярлалаа.

Та өөрийн бодсон санал сэтгэгдэл, зөвлөгөөгөө надад харамгүйгээр өгөөрэй.

Баярлалаа,
Хүндэтгэсэн Булгантамир.

Posted via email from The Bibby Times

Thursday, April 26, 2012

Амьдралд санаж явах 17 чухал зүйлс

Амьдралын тухай гоё ишлэл хайж яваад гоё зүйл олчих шиг боллоо тэгээд та бүхэндээ ч гэсэн хуваалцая гэж бодлоо.
Амьдралд санаж явах 17 чухал зүйлс
  1. Хэнд ч хэзээ ч бүү горь тасар. Гайхамшиг өдөр болгон тохиолддог юм шүү.
  2. Зоригтой биш байсан ч гэсэн зоригтой мэт дүр үзүүл. Хэн ч ялгааг нь хэлж чадахгүй.
  3. Том бодож, жижиг зүйлсийг таашаа.
  4. Хүнийг сонсож сур. Боломж заримдаа чимээгүйхэн ирдэг юм шүү.
  5. Хэзээ ч хэн нэгний итгэл найдварыг нь бүү үгүй болго. Магадгүй энэ нь түүнд буй цорын ганц зүйл нь ч юм бил үү.
  6. Төгс зүйлийн төлөө бус өндөр чанарын төлөө мэрий.
  7. Өнгөрсөн алдаануудын хойноос харамсаж цагийг бүү гарзад. Тэдгээрээс суралцаад үргэлжлүүлээд яв.
  8. Хэн нэгэн чамайг тэврэхэд түүнийг эхэлж тавьтал нь тэвэрдэг бай.
  9. Тайлагдаж болох зүйлийг хэзээ ч бүү огтол.
  10. Амьдралыг шударга шулуун байна гэж битгий найд.
  11. Амжилт эхэлж хөдөлсөн хүнд ирдгийг сана.
  12. Хэн нэгэнд хайртай гэж хэлэх боломжийг хэзээ ч бүү гарзад.
  13. Хэн ч ганцаараа бүхнийг туулдаггүйг сана. Өөрт тусалсан хүмүүст баярлаж талархсанаа илэрхийлдэг зүрх сэтгэлтэй бай.
  14. Сайн үг болон үйлийн хүчин чадлыг хэзээ ч битгий дутуу үнэл.
  15. Их инээж бай. Алиа хошин зан амьдралд тохиолдох бараг бүх зовлонг эдгээж чадах увдистай
  16. Одоо болж буй сайхан мөчийг ирэх гэж буй зүйлд санаа тавьж бүү алд.
  17. Том асуудлуудыг сайн ажигла учир нь тэд том боломжуудыг агуулж байдаг юм.
Эх сурвалж: BoardsofWisdom.com(Batkesig-ийн туслалцайтаагаар жижиг засвар оруулав)

Wednesday, April 18, 2012

Maroon 5 хамтлагын шинэ дуу "Payphone"

Maroon-5-wiz-khalifa-payphone_320
Maroon 5 хамтлаг удахгүй гаргах дөрөвдөх цомог болох "Overexposed"-ийн дээжийг "Payphone" дуугаараа өргөж байна. Whiz Khalifa-тай хамтарсан энэхүү уран бүтээлээ Maroon 5, Adam Levine-ий шүүгч хийдэг "The Voice" телевизийн нэвтрүүлэг дээр 4-р сарын 16нд толилуулжээ.

01_Payphone_(feat._Wiz_Khalifa).mp3 Listen on Posterous

Posted via email from The Bibby Times