Ойрд хөгжмийн ертөнцөөр шагайгүй болохоор Billboard руу орсон чинь Adele-ийн шинэ дуу болох 'Someone like you' HOT 100-г тэргүүлсэн буйг хараад ямар дуу байдаг юм болоо гээд сонссон чинь...гунигын далайд умбачихлаа.
Яагаад ч юм энэ дууг сонсчоод их сонин мэдрэмж төрөөд, хөнгөн бодолд автсан гэдгээ нуух юун.
Ямартай ч энэ дуу үнэхээр гайхалтай дуу болж чадсан ажээ.
Магадгүй "Та урьд өмнө хайрлаж байсан хүнтэйгээ гэнэт учраад түүнийгээ өөрийнхөө нөгөө хэсгийг олчихсон аз жаргалтай амьдарч байна." гээд төсөөлөөд үз дээ. Гэтэл та...одоо болтол...ганцаараа.
Яг л ийм мэдрэмж Adele-ийг энэ дууг бичихэд төрсөн байх гэж таамаглаж байна.
Таньд дууг сонссоны дараа ямар сэтгэгдэл төрсөн бэ?
No comments:
Post a Comment