Кофенд нугасгүй дуртай болохоороо нүдний ирмэгээр өнгөрсөн Кофений тухай зурагт мэдээллийн тухай жиргээг өнгөрөөж чадалгүй харчихлаа.
Хүмүүс кофег зөвхөн амттай болохоор уудагүй. Харин тэд ажлын өдрөө хурдан, үр бүтээлтэй өнгөрөөхийн тулд уудаг гэж үзсэнд архаг кофечинь би 100 хувьд дэмжиж байна.
Friday, September 30, 2011
Кофег зөвхөн амттай болохоор нь уудаггүй...
Thursday, September 15, 2011
(Төрөл бүрийн) Шинэ, гоё дуунууд
Төрөл бүрийн шинэ, гоё дуунууд сонсмоор л байгаа биз?
Хэрэв тийм бол эдгээрхи хэдэн дуунуудыг сонсоод үзээрэй.
Бүгд л их дажгүй, гоё дуунууд байгаа юмаа.
Contagion (Movie Review)
Гэтэл киног үзэх тусам халдварт өвчин нэг тивээс нөгөө тив рүү дамжих нь зөвхөн хагас өдрийн ажил гэдгийг ухааруулах нь бид бие биентэйгээ хэтэрхий холбогдсон нь "дэлхий бол хавтгай" гэдгийг нотолсон буй хэрэг болов уу.
Энэхүү кино зөвхөн өвчин хэрхэн хурдан тархах бус амьдрал дээрхи хүний араншинг үнэхээр үнэмшилтэй харуулж чадсан нь гайхалтай санагдсан. Хүн цаг нь тулангуут хэрхэн адгуусан араншингаа гаргадгийг дэлгүүр дээрэмдэж, хутга тулгаж, хүн дээрэмдэж, хүн алж буй залуус төлөөлсөн. Мөн сайхан зантай улсууд өөрийнхөө амийг умартаж хүнд туслаж буйг харуулсан нь энэ дэлхийд сайн, муу хүмүүс холилдож байдгийг талаар харуулсан нь онцлууштай.
Киног багцалж хэлэхэд жинхэнэ халдварт өвчиний тухай баримтат кино үзэж байгаа мэт мэдрэмж төрсөнийг хэлэхэд үнэхээр бодит болжээ гэж үзэх буй за.
Thursday, September 8, 2011
Adele-ийн шинэ хит дуу Someone like you
Яагаад ч юм энэ дууг сонсчоод их сонин мэдрэмж төрөөд, хөнгөн бодолд автсан гэдгээ нуух юун.
Ямартай ч энэ дуу үнэхээр гайхалтай дуу болж чадсан ажээ.
Магадгүй "Та урьд өмнө хайрлаж байсан хүнтэйгээ гэнэт учраад түүнийгээ өөрийнхөө нөгөө хэсгийг олчихсон аз жаргалтай амьдарч байна." гээд төсөөлөөд үз дээ. Гэтэл та...одоо болтол...ганцаараа.
Яг л ийм мэдрэмж Adele-ийг энэ дууг бичихэд төрсөн байх гэж таамаглаж байна.
Таньд дууг сонссоны дараа ямар сэтгэгдэл төрсөн бэ?
Life is not a race
Бэлэг, дурсгалын дэлгүүрт явж байгаад нэгэн бичгэн(typography) ханын зураг харсан нь сэтгэлд их нийцсэн. Үнэхээр агуу, урам зориг өгсөн энэхүү бичгэн зургыг та бүхэн ч гэсэн уншаад урам авах байх гээд энийг хуваалцаж байгаа билээ.
Life is not a race - but indeed a journey. Be honest. Work hard. Be choosy. Say "thank you", "I love you", and "great job" to someone each day. Let your handshake mean more than pen and paper. Love your life and what you've been given, it is not accidental -- search for your purpose and do as best you can. Dreaming does mater. It allows you to become that which you aspire to be. Laugh often. Appreciate the little things in life and enjoy them. Some of the best things really are free. Do not worry, less wrinkles are more becoming. Forgive, it frees the soul. Take time for yourself - plan for longevity. Recognize the special people you've been blessed to know. Live for today, enjoy the moment