Таалагдсан дуугаа сонсох таашаалтай.
Түүний талаар бичих нь бүүр сонирхолтой.
Миний энэ удаагийн дурлалт дуу бол Adele-ийн "Rolling in the deep". "Гүн, харанхуй тэнгист" хаягдсан усан онгоц мэт хайр дурлалын талаархи энэхүү дуу нь бусад хит болдог дуунуудаас өвөрмөц болсон ажээ.
Хорин хоёр настай Грэйммигийн шагналт дуучин Adele шархалсан зүрхнийхээ өшөөг хэрхэн хүчтэй гаргаж байгааг түүний чадварлаг хоолой, маш нийцсэн гитарын цохилт, мөн алга ташилтын хамтаар бүхэл дууны турш мэдэрч болно.
Саяхан буюу 5-р сарын 12нд Биллбоордын Hot 100-г тэргүүлэх болсон энэхүү дуу нь сонсогч залуучуудаас гадна уран бүтээлчидийн хүртэл дуртай дуу нь болжээ. Rolling in the deep-ийг дуучин John Legend, Glee-ийн Jesse, Rachel нар cover хийж дуулсан байна.
Таны ч гэсэн дуртай дуу болох байх гэдэгт би итгэлтэй байна!
No comments:
Post a Comment