Thursday, December 31, 2009

Шинэ оны мэнд!

Шинэ он боллоо, боллоо
Ширээн дээр амттан ирлээ ирлээ
Хайрт найзууд цугларлаа цугларлаа
Хамаатнууд маань ч бас ирлээ ирлээ
Гэрийнхэн бүгд ширээ тойроод суулаа суулаа
Голд нь би ч суулаа суулаа.

Бүх ирсэн хүмүүс инээлдэнэ, хөөрөлдөнө, бас бүжиглэнэ
Хоорондоо наргилдана, хөгжилдөнө, бас цэнгэлдэнэ
Хүн болгон инээнэ тэр инээмсэглэлүүд хуурамч биш
Хүн болгон аз жаргалтай харагдана харин тэр нь үүрдийнх

Найзууд, хамаатнууд, гэр бүлийнхэн маань өнгөрсөн жилийнхээ паянг ярина, инээнэ.
Болсон бүх сайхан, муухан зүйлүүдээ дүгнэн ярина. Алдаанаасаа суралцана.
Дараа жилийнхээ төлөвлөгөөг гаргана. Алсаа харна.

Энэхүү шинэ жилд зориулсан шүлгэнцэрийг та бүхэндээ Булгаагийн зүгээс дэвшүүлж байна.
Хэрэв миний энэ захиаг авсан бол та миний шинэ жилийн партинд ирсэн байна гэж бодоорой

Wednesday, December 23, 2009

The Fame Monster

Энэ жилийн хамгийн их шуугиан тарьж байгаа дуучин бол Lady Gaga билээ. Тэрээр өнгөрсөн жил гаргасан The Fame цомгоороо нэлээн олон охид залуусын зүрхийг эзэмдсэн бөгөөд тэр эрчээрээ хоёрдахь цомгоо гаргажээ. Энэ цомгийн нэр нь The Fame Monster хэмээх найман дуунаас бүрдэх маш чанартай цомог гаргажээ.

Өмнөх
The Fame цомогтой чанарын хувьд харьцуулалгүй сайн болсон байна. Харин дуулж дуунуудын агуулга нь жоохон бараан тал руугаа чиглэсэн байна. Тухайлбал Fame буюу нэр хүндний бараан хар талыг харуулах гэж зорьжээ. Өмнө цомогт орсон дэйнс чиглэлийн хэв маягаа хадгалж чадсан энэхүү цомог нь Lady Gaga гийн хэр их чадварлаг, хөдөлмөрч дуучин болохыг сайн харуулж байна.

Дуунуудын тухайд:
Цомгын эхний дуу
Bad Romance одоо Billboard ын Hot 100-ыг хоёрт орж байсан. Одоо гуравт явж байгаа.
Гуравдугаар дуу болох
Monster нь миний хувьд энэ цомгын хамгийн гоё дуу. Энэ дуун дээр өөрийн дурлалт залууг хүний зүрх иддэг болохоор Monster гэж хайр дурлалыг арай өвөрмөц зөгнөлт маягаар дуулдаг төдийгүй энэ дууны ая, хэмнэл, дахилт эд нар нь хоорондоо гоё зохицдог. Удахгүй энэ дуу Биллбоордод тэргүүлж явбал битгий гайхаарай!
Уг цомогын тавдахь дуу болох Telephone нь бас их гоё дуу болсон. Дашрамд дурдахад энэ дуун дээр Lady Gaga, Beyonce тэй хамтарч дуулжээ. Нэг ёсондоо попын хоёр мангас (Monster) энэ дууг амилуулжээ.

За ингээд цомгоо сайхан сонсоод сэтгэгдэлээ бичээрэй!

1. Bad Romance

2. Alejandro (Алихандро гэж дуудна)

3. Monster

4. Teeth

5. Telephone

6. Dance in the Dark

7. Speechless

8. So Happy I could die


(ШУУД ТАТАХ)

Хэрэв Торрент ашигладаг бол маш хялбархан ашиглаж болно
Торрент гэж юу болох талаарх Дусал.нет дээрхи хичээл
Миний uTorrent програм хэрхэн ашиглаж татаж авах талаарх нийтлэл

Saturday, December 5, 2009

Бүх зүйл сайхан болноо (Дууны цуглуулга)


Хүний амьдрал эрээн бараантай бас гэрэлтэй гэгээтэй яг л хар цагаан өнгө шиг. Зарим хүнд тухайн хүнд үеийг туулахад их тэвчээр шаарддаг. Тэдгээр хүмүүсийн хүн нь нэг нь би. Би өөрөө их сэтгэл хувиралтай, тэрийг зохицуулж сурах гэж өчнөөн оролдож байна. Заримдаа би өөрийгөө дуу сонсгож тайвшруулдаг.

Энэ дуунууд бүгд сэтгэл тайвшруулах ид шидтэй. Тийм болохоор эдгээр дууны багцыг би "Бүх зүйл сайхан болноо" гэж нэрэллээ.



1. Bob Marley - Three little birds

Энэ бол миний хамгийн дуртай сэтгэл тайвшруулдаг дуунуудын нэг.
Дууны нэр бол "Three little birds" буюу "Гурван бяцхан шувуунууд". Энэ дууг реггае төрлийн дуунуудын домогт дуучин Bob Marley дуулжээ.
Хэрэв та бүхэн "I am Legend" гэдэг киног үзсэн бол Will Smith нохойндоо энэ дууг дуулж бас энэ дууны талаар ярьж өгч байдаг.




2. Alicia Keys - No one

Alicia Keys ийн энэ No one гэж их гоё дуу. Бүх зүйл сайхан болноо яагаад гэвэл бид хоёр өдөр шөнийг ч ялгалгүй хамтдаа байнаа гэсэн тиймэрхүү утгатай. Жоохон хайр сэтгэл орсон болохоос биш аялгуу хөгжим талаараа ярилтгүй гоё болсон.
Бүр тухайлбал энэхүү дуун 2008 онд Америрикд радиогоор хамгийн их сонсогдсон дуу (3.08 тэрбум удаа) болсон бөгөөд Alicia Keys энэ дуугаараа Грэммигээс шилдэг R&B Дуу, Шилдэг эмэгтэй амьд тоглолт шагналуудыг авсан юмаа.




3. Kaney West - Paranoid

Чи минь буруу юмныхаа талаар санаа зовоод байнаа гэсэн утгатай энэ дуу жоохон электро, диско урсгалтай ч гэсэн санаа зовоод байгаа толгойг чинь хэсэг хугацаагаар ч гэсэн тайвруулж чадна.




4. Elton John - Hakuna Matata (Lion King ийн саундтрак)

"Араатны хаан Арслан" киног үзээгүй хүн гэж бараг байдаггүй биз дээ. Энэ дуу энэхүү хүүхэлдэйн киноны саундтрак. Кинон дэээрээ сэтгэл санаагаар унасан жоохон Симбаг нөгөө Пумба, Тимон "Хакуна матата" гэж хэлээд тайвшруулдаг.
Энэ хэлц үг нь өөрөө Свахил хэлнээс гаралтай "Санаа зовох зүйл үгүй" гэсэн үг.





Ингээд сэтгэл санаа нэг л тавгүй ч юмуу, ямар нэгэн юм таныг зовоогоод байвал энэ хэдэн дууг сонсоод үзээрэй. Их сайхан тайтгаруулдаг юм шүү. Хүн гэдэг сэтгэлээрээ л явдаг болохоор сэтгэл санаагаа сайхан тайван байлгах нь их чухал юм шүү!

Энэ доор 4н дууг бүгдэнг нь нэг тоглуулагчинд хийсэн байгаа.



Шууд Grooveshark дээрхий миний плэйлистэнд дээр очих

Wednesday, December 2, 2009

Амьдрал чиний өөдөөс салаавч өгий МАЙ!

Амьдрал гэдэг хатуу тоглоом. Заримдаа хэтэрхий шударга бус Монгол улс төр мэт.
Энэхүү хатуу тоглоомонд сайн тоглож, гайгүй явж байсан шударга тоглогчийг Амьдрал чи яагаад тоглоомны 3ны 1т ч хүрээгүй байхад аваад явж байгаа юм?

Манай ах саяхан энэхүү амьдрал гэгч хатуу тоглоомын золиос болж авгай, хоёр хүүхдээ орхиод явсан. Бага нь дөнгөж 7н сартай, том нь 7н настай. Ийм хоёр хөөрхөн хүүхдээ орхиод диваажин руу явсан. Хэдий ах минь хаяа хар ус балгадаг ч сайхан сэтгэлтэй, гүндүүгүй тийм сайхан Монгол эр байв. Ах минь уг нь залуу хүн байсан юм дөч ч гараагүй. Аяа амьдрал чи арай дэндүү юмаа.

Манай аав гэрээс олуулаа. Олон ах, дүүтэй. Гэхдээ аавд минь алт шиг хоёрхон л дүү байдаг тэрний нэг минь энэ ах минь юм. Ахын маань дуу нь яг манай аавынхтай адилхан. Би багадаа утсаар ярихаар Аав уу? гэж андуурдаг байсан юм. Манай дүү ч гэсэн жоохондоо ааваа гээд очдог байж билээ.
Намайг энд ирэх гэж байх ахыгаа хамгийн сүүлд харсан тэрнээс хойш нэг ч яриагүй тэрэндээ би өөрийгөө буруутгаж байна. Ядаж ганц ч удаа болов Баярлалаа гэж хэлээгүй. Хүн гэдэг харалган юмаа. Дашбалбар гуайн Амьддаа бие биеэнээ хайрла гэж яасан үнэн үг болохыг одоо л ойлгож байх шиг байна.

Хамгийн сүүлд ах минь надад яаж их тусалж ахын хайрыг харуулж байсан гэж санана. Намайг ийшээ гаргаж өгч байхад намайг онгоцны буудал дотор луу дагуулж орж миний тээшийг ачаанд хийлгүүлж, яаж терминалаа солих талаар их сайн тайлбарлаж байсан. Тэгээд яг намайг явж байхад хацар дээр үнэрлэж "Ахын дүү сайн яваад ирээрэй" гэсэн. Дүү нь сайн яваад очноо. Тэгээд хоёр хүүхдийг чинь өөрийн дүү шигээ харж хандаж явнаа. Муу Адъяад аавын хайр үзүүлж чадахгүй ч ахын нөмөр түшигийг үзүүлнэ ээ!


Ах минь Бурханы оронд сайн одоорой! Бусаддаа санаа зоволтгүй, бид бүгдээрээ танай гэр бүлийнхнийг чинь асарч тойрноо.

Харин Ахыг мин ингээд эрт аваад явсан амьдрал чиний өөдөөс мэддэг бүх хараалаа хэлье бас өөдөөс чинь салаавч өгье МАЙ!