Monday, November 9, 2009

Монголын Хип Хопын шинэ үе буюу Gee Цэцэ хоёрын дисс.



Gee vs Цэцэ

Хараал идсэн хип хопыг би сонсож өссөн, сонсож байгаа, сонсох ч байх болно. Тийм болохоор Монголын хип хопын хөгжил надад их хамаатай.

Би хэдий анх хип хоп Монголд үүсэж байхад нь сонсож эхлээгүй боловч ид өрнөж буй үеэс нь сонсож ирсэн. Ice Top-ыг дагаж дуулдаг, Татарыг бишэрдэг, 4 Зүгийг ангиараа шүтдэг, Lumino-г хүндэлдэг байлаа.
Энэ үе бол миний хувьд Монголын хип хопыг өрнөл хэсэг байлаа. Хэдий тухайн үед мань нөхдүүд ая хулгайллаа гэж хэлүүлдэг байсан боловч тэр нь одоо багасч Монголд маш чадварлайг beat хийгч залуус их гарчээ (Жишээ нь: Niiggma, Venomын Duna, Lil Thug-E гэх мэт). МСнүүдийн хувьд ярилтгүй сайн хүмүүс гарч ирсэн.
Rhyme ийн хувьд анх Татар сүүл, толгой, утга, уран санаа, ёж үгийг хослуулан үглэж эхэлсэн бол одоо Quiza (Хэдий муу нэртэй ч rhyme ийн хувьд маш сайн), Oppozit, Vanquish, Click Click Boom, Gangsta Service хамтлаг, рэппэрүүд Монгол хэлний баялагыг Рэпээр харуулж өгч байна.

Одоо үе бол Click Click Boom, Oppozit, Vanquish-ын үе. Бүгд өөрийн гэсэн үзэл сурталыг дуундаа тусгадаг, анти-комершиал хамтлаг, рэппэрүүд.

Хэдэн хоногын өмнө нэтийг донсгосон зүйл бол өнөө үеийн Монголын Хип Хоп үечид өөрсдийнхөө хэрийг харуулаа. Энэ бол Цэцэ Gee хоёрын хоорондоо хийсэн дисс байлаа.
Миний бие дисснүүдийг зөндөө олон сонсож үзсэн боловч яг хэн нь дийлсэн гэж хэлж чадахгүй зөвхөн "Аймар аймар" гэж хэлмээр байна.

Яг ямар учир шалтгаанаар тэр хоёр хоорондоо дисслэсэнийг мэдэхгүй ч, хэр халуун өрсөлдөөнтэй рэп тулаан болсоныг нь би амьд биеээрээ илчлэх гэж энэхүү бичлэгийг бичиж байгаа билээ. Диссүүд нь ийм дараалалт:
  1. Gee - Монгол Рэппэр (Эхний дисс)
  2. Цэцэ - Одоо хүнээс болой (Эхний дисс)
  3. Gee - Хөөрхий (Хоёрдахь дисс)
  4. Цэцэ - Май (Хоёрдахь дисс)
  5. Gee - Мяа (Гуравдахь дисс)
  6. Цэцэ - Раш биш анааш (Гуравдахь дисс)
Бүгдэнг нь татаж авч жинхэнэ Монгол рэпийг мэдрэх
Эхний 5н диссний үг


Gee-ийн "Монгол рэппэр" дууны клип



Gee-ийн "Монгол рэппэр" дууны клип татах

Талархал: Click Click Boom блог
Асо78
Эхлэл.ком

5 comments:

Mend-Orshikh Amartaivan said...

Энэ дуу хэнд зориулагдаад дуулж байгааг сайн мэдэхгүйл байна, гэхдээ надад таалагдлаа. Дууны үг аяаа өөрөө зохиож дуулж байгаа бол сак хоолойтой залуу байна. Сонирхолтой мэдээлэл байлаа.

БОРОО said...

Дисснүүд сайхан болсоон. Татар бас Цэцэд дисс хийсэн гэж сонссон. Одоогоор татаж авч сонсоогүй л байна. Энэрэл [Opozit] Цэцэ 2-ийн дийс ч дажгүй л бсн.

oyunbileg said...

Sainuu
Sitaar hesej yawaad chinii sonirholtoi blog iig uzlee tegeed Mongoliin Hip Hop iin shine ue buyu Gee Tsetse nariin dissiig uzlee. Harin tun udahgui Mongoliin Hip Hop gesen barimtat kino garah gej bgaa ene sitaas uzeerei. : http://www.mongolianbling.com
Hundetgesen
Oyunbileg

Төмөр-очир said...

uulzaad taizan deer battle hiiwel jinhene urlag, hugjil ni haragdana daa. teruunees hananii tsaanaas biye biyee haraah bol not important

Anonymous said...

Ene GEE Tsetsee 2 iig mongoliin hip hopiin odoo uye gej helj chadahgui ni ee. Tegvel tom aldaa bolno shuu !!!

Tsetsee ni gee-g ger horoololiinh geed helsenees l yer ni bukh ym ehelsen ym bish uu !!!

Tsetseegiin asuuval hariulaya-g youtube deer uzsen l dee. Yavah dee.

Harin Gee-d helehed chamtai taaraad shuud shaagaad unagaana geed helchii l dee. Gehdee gaihaad bn uu pizda min gedeg ugiig chin jahan hereglej bga shuu