Tuesday, July 14, 2009

Би Монголоороо гоёдог. Харин та яаж Монголоороо гоёдог вэ?


Жил бүрийн наадам болонгуут Ш.Гүрбазар-ын "Би Монголоороо Гоёдог" гэсэн шүлэг Радио, Телевиз, Интернэтээр гардаг.
Би урьд нь тэгж анзаардаггүй байсан уу? Түүнийг анзаарах сөхөөгүй толгой байсан уу? Бүү мэд.
Гэнэт энэ жил ГоГо.мн ээр мэдээ уншиж байгаад энэ үгийг олж харлаа.

Тэгээд жоол юм бодлоо. Яг юуны тухай бодвоо гэхээр "Би яг Монголын юугаар нь гоёдог вэ?" "Би хэр Монголдоо хайртай вэ?" "Бидэнд тэгж бахархмаар зүйл байгаа юу?" гэх мэт олон асуултыг хариуг бодож суулаа.

Би анх Америкт ирэхдээ Манай орон нээх гоё бишээ, хөгжил буурай гэх мэтчилэн өөрийнхөө оронг дутуу үнэлж боддог байв.
Харин одоо Миний муу Монгол орон минь өнө удаан түүхтэй, өөрийн гэсэн нандин ёс заншилтай дэлхийд ганц орон. Миний төрж өссөн нутаг, Ясаа тавих газар гэж хүндэтгэж байна.

За тэгвэл над шиг юу ч мэдэхгүй нөхрүүд нь Монголоо муулаад байна. Яагаад ингээд байна аа? гэж бодож буй улсууд цөөнгүй байгаа байх.
Тэгвэл яаж Монголоор бахархдаг болгох вэ?
Яахав улс орон нь ядуу байж болно. Гэхдээ иргэдийн сэтгэл санаа нь яаж ч ядуу байж үл болно.
Тиймийн тулд Монголын хүүхэд залуучууддаа багаас нь эхлээд өөрийн түүх, ёс заншил, туг далбаандаа залбиран хүндэтгэх ёс суртахуйныг бий болгох хэрэгтэй.
Ядаж өглөө болгон хичээл эхлэхэд Төрийн дуулал эгшиглүүлдэг ч юм уу?
Тиймэрхүү зүйлийг эхлүүлэх хэрэгтэй
Энэ Америкын сургуулиудад өглөө болгон хичээл эхлэнгүүт бүгд босоод өөрийн туг болон улсдаа хүндэтгэл үзүүлдэг.
Иймэрхүү жижиг сажиг зүйлийг багаас нь хийлгэвэл цаашдаа нөгөө хүүхдүүд маань эх оронч үзлийг өөрсөддөө бий болгодог.
Энэний талаар бодож үздээ. Эрхэм төрийн өндөрлөгүүдээ



Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо би гоёно
Би
Хөхөөтэй зуны цэцгийн алаг шvvдрээр хөлөө гоёдог
Хvрэн толгойн сvvдрийн айзам жавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нvvдлээр харцаа гоёдог
Зээгэлсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог
Би Монголоороо гоёдог
Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь vдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог
Хаврын тэргvvн сарын шинийн нэгэнд ашдын билэгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог
Би Монголоороо гоёдог
Ширгэшгvй Хэрлэнгийнхээ усыг нар зөв бvсэлж гоёдог
Шилгэшгvй нутгийнхаа уулсийг нас зөв тvшиж гоёдог
Би Монголоороо гоёдог
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан vсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог
Алган дотор хавчигийн цагаан чулуу алгаараа ташчихад
Ангаахай гардаг болов уу гэж томоогvй насаа vнэмшиж
Аргал тvvхдээ хvртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан ширээгийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь хvргэж залбирна аа Эх орон минь
Алгын чинээ нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна Эх орон минь
Буйран чинээхэн уулс байвал сөхөрч суугаад жаргана
Бvрэн эрхт Монгол минь байхад сvvгээ өргөөд залбирна аа
Эх нутгийнхаа хvйтэн бороонд ч дулаацсан
Дулаацсан биенээс минь хийморь савссан
Савссан омогийн нvцгэн мананд
Сая тэнцсэн унага Монголоо эрнэ
Би ямар дэлхийн чинээ бодлоо гээд
Газрын дайтай наслах биш
Би ямар дээлтэй цахиуршиг явлаа гээд
Галын хэртэй дүрэлзэх биш дээ
Би ямар энэрлээ энэрлээ гээд
Энэ орчлонг уяхан болгох биш
Би ямар эрэглээ эрэглээ гээд
Ээжээсээ дахиад төрөх бишдээ
Би ямар үнэн худлын ард
Сүүлчийн цэгээ хатгах биш
Би ямар үүлтэй нартай хорвоод
Сүүдрээ гатлаж чатах бишдээ
Гэхдээ би агтны мөртэй Монголдоо
Амгаан чимээшиг ойрхон явах юмсан гэж боддог юм аа
Амьдрахын жамтай насандаа амьсгалхын зайтай
Үнэн явах юмсан гэж хичээдэг юмаа Эх орон минь
Би Монголоороо гоёдог
Би Монголоороо гоёдог (Ш. Гүрбазар)


Sunday, July 5, 2009

Монгол Твиттерчдын Клуб

Саяхан би Твиттер гэж нэг сайтын төлөө сурталчилаад байсан билээ.
Тэгээд өчнөөн олон хонон уйгагүй твийтсэний хүчинд тэнд орж ирдэг Монголынхоо төлөө санаа зовдог нөхдүүдтэй таарав.

Тэгсэнээр бид Твиттер дээр нэгэн Клуб, холбоо байгууллаа.
Нэр нь Монгол Твиттерчдын Клуб.

Энэ клуб нь яг юу хийх вэ?
Монгол болж бүтэхгүй байгаа зүйлийг аль болох бүтэх чиг рүү бид хандуулна.

Яаж:
Өөрсдийн чадах бүхий л арга мэх, стратегээ хэрэглэнэ.

Одоо бид зөвхөн эхлэж байгаа тул уриа лоозонгоо энэ бичлэгийн дагуу бичнэ.
Тэгж байгаад тэндээс сонгоод дараагийн үйл ажиллагааруугаа орно.

За манайхан санал болгож буй уриагаа бичээрэй.

Thursday, July 2, 2009

Өнөөдөр нээлтэй хийж буй кинонууд

Өнөөдөр бол 2009 оны 7-р сарын 2-н.
Уг Холливүүдийн кинонууд ихэвчлэн баасан гарагт нээлтээ хийдэг.
Харин өнөөдөр буюу Пүрэв гарагт хоёр кино нээлтэй хийж байна
Яагаад: Учир нь 7-р сарын 4 нь Тусгаар тогтнолын өдөр.
Бүгд амардаг өдөр. Тийм болохоор Тусгаар тогтнолын өдөр, хүүхдүүдийн зуны амралтыг тохируулан киноны мангасууд ийм маркетингааар мөнгө олох гэж байгаа юм.

Public Enemies - Олон нийтийн Дайсад

Ерөнхи
йдөө 1930 үеийн цаг хугацааш харуулах бөгөөд тэр үеийн гайнгстерууд, цагдаагийн тухай өгүүлнэ.
Гол дүрд Жонни Дэпп(Johny Depp), Криштиан Бэйл(Christian Bale) тогложээ.



Ice Age: Dawn of the Dinosaurs - Мөстлөгийн үе: Динозаувруудын Эрин

Ice 3 нь өнөөдөр нээлтээ хийж байгаа.
Кино судлаачдын ярьж байгаагаар бол энэ долоо хоногын Бокс Оффис ыг тэргүүлэх магадлал өндөртэй байгаа гэнээ.
Ялангуяа баяр, амралтын өдөр болж байгаа болохоор ихэнх хүмүүс энэ киног гэр бүлийнхэнтэйгээ үзнэ.



Өнөөдөр 7-р сарын 2 н буюу миний амралтын өдөр



Олон хоног ажилсны дараа өнөөдөр л амарч байна.
Сүүлийн хэдэн хоног ажиллаа хийж ирчээд гэртээ ирж твиттер луу орж баахан твийтсээр байгаад өөрийгөө их ядраалаа.

Өчигдөр шөнө нэтэд баахан сууж твийтлээ, кино үзлээ. Нээх үрдүнтэй өнгөөрөөсөнгүй тэгж байгаад 4.30ын үед унтав.

Өглөө 10.46 гэж байхад миний утас дугараад авахаас өөр аргагүй болов.
За тэгээд нэгэнт сэрцэн юм чинь дахиж унтахад хэцүү байсан болохоор лайптопоо асааж баахан твийтдэв. Гэдэс бас хоосон байхаар нь нэг юм ходоод руугаа шидчээд кино (Harry Potter and the Order of Phoenix) жоохон үзэж байтал ашгүй нэг нойр хүрэв.
Дахиж 2 цаг 30 мин-ын турш унтав.
Дүгнэлт: Ямарч байсан хангалттай унтах гэсэн даалгавраа биелүүллээ

Өнөөдөр надад нээх олон юм хийх ч юм уу иишээ тийшээ гарах хүсэл гэртээ сайхан блогдоод, твийтдээд, хоолоо идээд л, киногоо үзээд л, номоо уншаад л өнгөрөөмөөр тийм өдөр байна.

Уг нь өнөөдөр нартай сайхан байсан бол усанд сэлэх гэж байсан юм.
Гэвч байгаль дэлхий "Булгаа чи өнөөдөр усанд сэлж чадахгүй. Үүнийг хохь чинь гэдэг юм" гэж байгаа юм шиг бүрхэг, жоохон салхитай тийм л өдөр байна.
Би иймэрхүү өдөрт дуртай л даа. Даанч усанд сэлнэ гээд бүүр 4 хоногын өмнө төлөвлөсөн, бүүр усны шоорт авсан байсан гээч.
:Уртаар санаа алдах
Одоо яая гэхэв.

Now That's What I Call Music! 31



За миний сонсох дуртай NOW! хэмээх цувралт албумын Америк хувилбарын 31 дэх нь өчигдөр нээлтэй хийлээ.

Энэхүү цомгонд Биллбоордын Хот 100-г тэргүүлж байсан 4 дуу орсон ( "Boom Boom Pow", "Right Round", "Poker Face", and "My Life Would Suck Without You" )
Бусад дуунууд нь дандаа Биллбоордын жагсаалтанд дээгүүр явж байсан үнэхээр гоё гоё дуунуудыг оруулжээ.

За ямартаа ч байсан энэхүү цомог нь борлуулалтаараа Биллбоордын Биллбоорд 200-д эхний тавд орно гэдэгт би итгэлтэй байна.

Эдгээр цомгуудын гол давуу тал нь хөгжмийн жагсаалт чартанд дээгүүр орж байсан дуунуудыг дандаа оруулдаг.
Тэр нь үргэлж шинэ хит болж байгаа дуунуудтай цуг шинэчлэгдэж явж чаддаггүй мөртлөө хөгжим сонсох дуртай над шиг гаруудад гоё гоё дуунуудыг бөөндөж өгч байна гэсэн үг.

NOW! ийн Америк цуврал нь жилд 3-н удаа гардаг. Одоо 31 дэх дээрээ явж байна гэхээр 11 дэх жилээ зооглож байгаа алдартай цуврал албумнууд юм аа.

Хэрэв та гадаад ялангуяа Америк дуу сонсох дуртай бол...
Гадаад гоё дуу сонсоод амандаа аялаад mp3 player-ндээ, хөгжимөндөө, машиндаа бас компьютерандаа тоглуулмаар байвал...
Зөвхөн хит дуу сонсмоор байвал..
ЭНЭ цомог таньд яг тохирно.

Татаж авахын тулд эхлээд ийшээ орж яаж татах аргачлалаа ол
Тэгээд эндээс uTorrent ашиглаж татна

Татаж дуусаад, дуунуудаа сонсныхоо дараа санал сэтгэгдэлээ үлдээгээрэй.

Өнөөдөр буюу 7-р сарын нэгний өдөр


Өнөөдөр миний хувьд жирийн нэгэн ажлийн өдөр.
Харин миний өсөж, төрсөн эх орны хувьд гашуудлийн өдөр.

2008 оны 7-р сарын 1-нд яг юу болов?

УИХ-н сонгууль өмнөх өдөр нь болж, 07/01-нд сонгуулийн урьдчилсан дүн гарав.
Хүмүүс сонгуулийн дүнг таагүй хүлээн авч, жагсаал цуглааны хэлбэрт шилжив.
Тун удалгүй үймээн самуун болж дэгдэв.
Энэхүү үйл явдал хэрхэн болж өнгөрсөн, хэн өдөөн хатгасныг сайн мэдэхгүй ч БИД 07/01-г ХЭЗЭЭ Ч МАРТАЖ БОЛОХГҮЙ.

Яагаад?
Яагаад гэвэл Монгол залуучууд өөрсдийн амь насаа Ардчилалын төлөө, шударга ёсны төлөө, Өөрсдийн сонгосон ард түмний элчийн төлөө зориулсан.
Үүнээс хойш Монголчууд бид улс төрийн хувьд идэвхтэй байна гэдгээ харуулсан.
Бид сонгож чадсан юм чинь, Бас буулгаж чадах хүчтэй гэдгээ мэдэрсэн.

Миний Монголын залуучууд үргэлж хийморьлог, жавхаатай байтугай.
Монгол Улс Мандан Бадраг!

Илүү мэдээлэл: news.mn gogo.mn