Thursday, May 31, 2012

Кофены тухай сонирхолтой баримтууд [Зурагт Мэдээлэл]

Кофенд дуртай болохоор ч тэр үү ер нь кофены тухай зурагт мэдээл хуваалцах санаатай үүнийг тавьж байгаа юмаа.
Hamilton Beach-ийн гаргасан энэхүү зурагт мэдээлэл нь кофены тухай хэд хэдэн сонирхолтой баримтуудыг дэлгэж тавьсан байна.
Хамгийн сонирхолтой нь нэг хүнд ноогдох кофены хэмжээгээр эхнийт зургаад Европын орнууд орсон бол Бразил, АНУ нар 7, 8т орсон байна.


Харин удаах зурагт мэдээлэл кофены тухай өөр хэдэн сонирхолтой мэдээллийг харуулжээ.


Monday, May 28, 2012

"We Bought A Zoo" киног танилцуулахуй


Нээх инээдэмтэй биш ч нээх тийм хүнд баяр баясал, инээмсэглэл төрүүлсэн кино байдаг даа?
За тэгвэл миний сая үзсэн "We Bought A Zoo" кино бол тэдгээр кинонуудын нэг.

Гол дүрд Matt Damon тоглосон энэхүү кино нь Benjamin Mee хэмээх адал явдалт дуртай сэтгүүлчийн амьдралыг өгүүлдэг юм.
Эхнэрээ алдаад удаагүй тэрээр хоёр хүүхэд болон өөрийнхөө амьдралыг сайжруулахад шинэ эхлэл хэрэгтэй болдогийг ухаардаг.
Түүний хайж буй шинэ эхлэл нь дампуурлын ирмэг дээрээ байгаа зоо парк байж магадгүй хэмээн тухайн зоо паркыг худалдан авдаг.
Ингэсэн хэрэг нь түүний хамгийн том тэвчээр шалгасан туршлага төдийгүй хамгийн том адал явдал болон хувирдаг.
Дашрамд дурьдахад энэхүү кино нь бодит амьдрал дээр үндэслэгдсэн бөгөөд кинон дээр гардаг зоо парк нь Английн Девонд байрлах Dartmoor Zoological Park юм.

Scarlett Johansson энэхүү 2011 онд гарсан кинонд тоглодог бөгөөд Benjamin Mee-ийн өхөөрдөм охины дүрийг Maggie Elizabeth Jones тун чадварлаг гаргасан төдийгүй хүүгийнх нь дүрд Colin Ford тоглодог ба Dakota Fanning-ийн дүү Elle Fanning энэхүү кинонд тоглосон ажээ.

Мөн энэ киноноос өөрт таалагдсан хамгийн гоё ишлэлээ хуваалцах нь зүйтэй болов уу гэж бодлоо:
You know, sometimes all you need is twenty seconds of insane courage. Just literally twenty seconds of just embarrassing bravery. And I promise you, something great will come of it.
Үргэлж инээмсэглэл төрүүлсэн, аз жаргал бэлэглэсэн энэхүү киног үзэхэд маш таатай байсан тул та бүхэн ч гэсэн үзээрэй гэж зөвлөж байна!
Хэрвээ та үзэхээр шийдсэн бол энэ холбоос дээр дарж үзнэ үү!

Sunday, May 27, 2012

Хамгийн Романтик Кино

Энийг уншихаасаа өмнө өөрийн үзэж байсан хамгийн романтик киноны талаар боддоо?
Бодсон уу? За тэгвэл би өөрийнхөө хамгийн гоё болсон романтик киноны тухай жоохон саналаа хуваалцъя гэж бодлоо. Би лав энэ киног Love Actually, (500) Days of Summer кинонуудын дээд байрлуулах болов уу.

Юуны түрүүнд гэж хэлэхэд би иймэрхүү төрлийн кинонд нээх дурлаад байдаггүй ч саяхан уйдаад байсан болохоор хүний санал болгосоноор энэхүү киног үзээд бүүр биширсэн. Тэгээд блог дээрээ бичиж хуваалцмаар санагдлаа.

Киноны нэр: Wicker Park

Романтик кино гэхээр ихэвчлэн нэг хэвэнд баригдсан кино байдаг шүү дээ.
Анх би ч гэсэн энэ киноны эхлэлийг үзэж байхад иймэрхүү хэв төрлийн байх болов уу гэж таамагласан чинь  ташаарсан байна лээ.

Олон юм нуршаад байлгүй нөгөө киногоо энгийнээр тайлбарлах гэж оролдъё гэвэл:
Бараг гэрлэх гэж буй залуу (Josh Hartnett) өөрийг сэтгэл зүрхийг нь булаагаад гэнэт алга болсон бүсгүйгээ (Diane Kruger) үдийн хоолоо идэж байгаад харсан мэт сэтгэгдэл төрдөг. Үүнээс үүдээд кино эхлэх бөгөөд түүнтэй танилцсан түүх, түүний тухай бүх дурсамж, өдийг болтол учрыг нь олохгүй байсан асуултууд түүнийг хайж байх туршид нэг нэгээр маш уран аргаар тайлагддаг нь кинон дундах он цагын харьцуулалт болон зангилаануудын хамтаар улам сонирхолтой болдог.

Эцсийн эцэст кино нь хүн хайр дурлалынхаа төлөө юу хийхээс ч буцахгүй гэдгийг харуулахыг зорьсон болов уу гэж бодсон юм.

Хэрэв та энэ киног үзэхээр шийдсэн бол энэ холбоос дээр дарж үзээрэй.
Тэгээд таны хамгийн романтик кино болсон эсэх талаар санал сэтгэгдэлээ хуваалцаарай!

Saturday, May 26, 2012

Sia, David Guetta,The Wanted нарын шинэ дуунууд

Гоё дуу сонсмоор байна уу?
Хоёр. Гоё. Дэйнс дуу. Санал болговол хэр вэ?


 Сүүлийн үед David Guetta, Sia нарын "Titanium", The Wanted-ийн "Chasing The Sun" хэмээх дуунууд миний сонирхолыг ихээр татаад байгаа.
Titanium нь David Guetta-гийн 11 онд гаргасан Nothing but the Beat цомогт орсон хэдий ч одооноос л эхэлж сонсогчиддийн чихэнд хүрж байгаа юм. Харин энэхүү дууны гол хоолойг Австралийн дуучин Sia дуулсан юм.



The Wanted-ийн хувьд тэд саяхныг болтол "Glad you came" хит дуугаараа өөрсдийгөө бусдад танилцуулдаг байсан бол тэд нарын шинэ дуу "Chasing the Sun" удахгүй тэдний төлөөлөх өөр нэгэн дуу болох болов уу гэж таамаглаж байгаа. Харин энэ дуу нь тэдний өөрсдийнхөө хамтлагын нэрээр гаргасан "The Wanted" цомогт багтсан юм байна.



Энэ долоо хоногын байдлаар Titanium нь "Billboard Hot 100" жагсаалтны 30д орсон бол Chasing the Sun энэхүү жагсаалтанд хараахон орж амжаагүй байна.