Wednesday, November 30, 2011

The Show хэмээх

Саяхан Moneyball хэмээх бэйсбоолын тухай гайхамшигтай кино үзээд энэ кинотой холбоотой 2 бичлэг хийхээр шийдлээ. Эхлээд намайг өдөржин аманд минь оруулахад хүргэсэн "The Show" soundtrack-н талаар бичвэл дээр болов уу гэж бодлоо.

Энэ дууг Moneyball дээр Billy Beane-ий охин болж тоглосон Kerris Dorsey дуулдаг. Түүний хөөрхөн хоолой нь акустик гитарны аянд маш зохицдог. Мөн түүний тоглосон дүр нь дууны үгтэй их тохирдог их таалагдсан.

Сонсоод үзээрэй! Таалагдана гэдэгт итгэлтэй байна.

 

Posted via email from The Bibby Times

Tuesday, November 8, 2011

Өглөөний 5 цаг болж байна

T-pain-ft-wiz-khalifa-lily-allen-5-oclock-180x180
T-Pain ойрд дуу гаргаагүй болохоор түүний auto-tune эффэкттэй дууг нь чухамдаа хүлээж л байлаа. Харин түүний Lily Allen, Whiz Khalifa нартай хамтарсан "5 o'clock" гэдэг дуу нь загтнасан газар маажив гэгчээр миний хүсэж байсан стилийн дуу болж чаджээ.

"Өглөөний 5 цаг болж байна" гэж Lily Allen өөрийн аажуухан атлаа хэвийн хоолойгоороо эхний бадгийг их эвлэгхэн эхлүүлдэг бол удаах бадгийг нь T-Pain өөрийнхөө стилэндээ оруулж Lily Allen-ий хоолойн дээр давхарлан дуун ихэнхи хэсгийг дуулдаг бол Whiz Khalifa төгсөх хэсэгт нь үглэдэг.

LilyAllenT-PainWhizKhalifa5Oclock.MP3 Listen on Posterous

Posted via email from The Bibby Times

Sunday, November 6, 2011

Karmin - Crash Your Party

Karmin
ФМ-ээр хэдэн хоногын өмнө явсан дууг сонсчихоод ямар дажгүй дуу вэ, хэн дуулсан юм болдоо гээд бодож суутал хөтлөгч нь Karmin гэхээр нь ямар их баярласан гээч?
Karmin гэдэг нэрийг сонсоод баярласны учир юун гэвэл энэхүү 2 хүнээс бүрдэх хамтлаг нь миний Youtube-дэх дуртай дуучид, хамтлагуудын нэг бөгөөд өөрсдийнх нь гаргасан original дуу нь ФМ-ээр явж байгаа юм. Гаргасан дуу нь энгийн байдаг дуу биш бүүр хит болох магадлалтай болохоор энэ дууны тухай блог дээрээ бичихээс өөр аргагүй байдалд хүрч байгаа юмаа.

KarminCrashYourParty.mp3 Listen on Posterous

"Crash Your Party" хэмээх нэртэй энэхүү дуу нь ихэвчлэн поп, хип хоп, R&B стилийн дуу болсон бөгөөд гараад 2 долоо хоног болж байгаа юм байна.
Анх Youtube дээр тавьсан Chris Brown-ий "Look at me now" дууны ковер нь түүний хурдан үглэдэг хэсгийг маш чадварлагаар үглэснээс болж интернэтийн вайрал видео болсон бол энэ дуун дээрээ ч гэсэн маш сайн үглэсэн байсан.

Ингээд дуугаа хүлээн аван сонсоно уу?
Таалагдсан бол Like хийх ч юмуу Retweet хийгээрэй.

Posted via email from The Bibby Times

Friday, November 4, 2011

Kina Grannis-ийн 288,000 ширхэг чихэрээр хийсэн клип

1280569-kina-grannis-jellybean-617-409
Өмнө та бүхэнд Кина Граннис хэмээх авьяаслаг дуучин болон түүний тун өвөрмөц шийдэлтэй дуу болох "Valentine"-ийг толилуулж байсан билээ.
Харин өнөөдөр түүний маш өвөрмөц клипийг толилуулах гэж буйдаа таатай байна.

Түүний "In Your Arms" гэдэг дууны клип нь өчигдөр буюу 11-р сарын 2нд албан ёсоор гарсан бөгөөд одоогийн байдлаар 100,000 хүн аль хэдийнээ үзчихсэн байна.
Энэ клипний хамгийн сонирхолтой зүйл нь гэвэл энэ клипэнд нийтдээ 288,000 ширхэг Jelly Bean чихэр ашиглаж хийсэн байгаа юм. Бараг бүх клипнүүд сүүлийн үеийн компьютер грайфик ашиглаж байгаа өнөө үед Jelly Bean ашиглаж клип хийсэн нь бусдаас содон шийдэл болсон буй за.
Хэдийгээр 3:25 минутын урттай "In Your Arms"-ыг клипийг Greg Jardin 2 жилийн турш уйгагүй найруулсан байна.

 

Хэрэв та энэхүү клипийг хэрхэн хийгдсэнийг үзэхийг сонирхож байгаа бол доорхи бичлэгийг үзээрэй. Маш сонирхолтой!


Мэдээллийн эх сурвалж: Mashable.com

Posted via email from The Bibby Times

Tuesday, November 1, 2011

Ухаалаг гар утаснууд оюутнуудын амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ? [Зурагт Мэдээлэл]

Ухаалаг гар утастай оюутнууд энэ зурагт мэдээллийг харахад өөртэйгээ харьцуулаад үздээ.

Яг хэлсэн байна уу үгүй юу?

 

 

Hc_generation_mobile

Posted via email from The Bibby Times