Tuesday, October 25, 2011

Энэ зурагт мэдээллийг үзэнгээ хүзүүний дасгал хийх үү?

Хийж байгаа юмаа түр завсарлаад энэ зурагт мэдээллийг сонирхонгоо хүзүүндээ жоохон дасгал хий дээ.

Stretchurneck

Posted via email from The Bibby Times

Wednesday, October 12, 2011

Rihanna-ийн шинэ

Rihanna-we-found-love-debut
Rihanna-гийн удахгүй гарах гэж буй "Talk That Talk" цомогны эхний сингл болох "We Found Love" саяхнаас радио, фм-ээр цацагдаад байна.

Бараг хоёр долоо хоногын өмнө (9/22) гарсан дуу нь 2 дахь долоо хоногтоо Биллбоордын 9т жагссан нь амжилттайг явж байгаа юм.

Ингээд шинэхэн дуугаа халуун дээр нь сонсоорой!

RihannaWeFoundLove.MP3 Listen on Posterous

Posted via email from The Bibby Times

Tuesday, October 11, 2011

Bruno Mars-ийн шинэ дуу 'IT WILL RAIN'

Itwillrain
Сүүлийн үед Spotify дээр их дуу сонсдог болсон гэж байгаа. Нэгэн өдөр програмаа нээсэн чинь Bruno Mars-ын шинэ дуу болох "It will rain" онцлох дуун дээр тавьсан байснийг сонирхтол дурлачихлаа...

Бруно Марсын өөрийн вебсайтын мэдэгдсэний дагуу дуу нь албан ёсоор 9-р сарын 27нд нээлтээ хийсэн бөгөөд Биллбоордын жагсаалтын 28-т гарсан долоо хоногтоо багтсан байна.
Уг дуу нь Twilight: Breaking Dawn, part 1-ийн саундтракт багтсан юм.

Нилээн зөөлөн хэрнээ их эмоцитой их гоё дуу болсон болохоор удахгүй жагсаалтуудыг тэргүүлэх нь зөвхөн цаг хугацааны асуудал бус гэж дүгнээд байна.

Ингээд дуугаа хүлээн сонсоно уу?

ItWillRainbyBrunoMars.MP3 Listen on Posterous

Таалагдсан бол Like-дах ч юмуу энэ нийтлэлийн талаар жиргэж найз нөхөддөө санал болгоорой

Posted via email from The Bibby Times

Thursday, October 6, 2011

Spotify буюу Фэйсбүүкийн дууны шинэ хамтрагч

Spotify-logo
Фэйсбүүк 2 долоо хоногын өмнө буюу 9-р сарын 22 нд "f8" хэмээх Фэйсбүүк хөгжүүлэгчдийн хурал зөвлөгөөн болсон юмаа. Би гэж хүн тэр үед яг амьдаар онлайнаар дамжуулалт хийснийг үзэж байгаад Фэйсбүүк дуу хөгжмийн ертөнцөд нэвтэрч орохоо ярьсан нь миний сонирхолыг татаад цааш сонстол Spotify хэмээх нэртэй компанитай хамтарч Дуу хөгжмийн ертөнц хөл тавина гэнэ.

Мэдээж Фэйсбүүк юм хойно гайгүй юм хийж магадгүй хэмээн бодон сонстол энэ үйлчилгээг хэрэглэхийн тулд Spotify програмыг заавал татаж аваад, суулгаад, фэйсбүүктэйгээ холбож байж хэрэглэнэ гэдгийг мэдэж авав. Эхэндээ жоохон төвөгтэй юм шиг санагдсан ч сүүлд хэлсэн юмнууд нь их хэрэгтэй, амар санагдсан тул ашигласан нь надад их таалагдсан.

Тэгэхээр Spotify гэж яг юм бэ?

Магадгүй та энэ асуултыг асууж Байж магадгүй.
Товчхоноор тайлбарлавал энэ нь интернэтээр дуу сонсдог програм бөгөөд хамгийн гол давуу тал нь өөрийн тань Фэйсбүүктэй холбогдсон байдаг.
Ингэснээр таны найзууд таныг ямар дуу сонсож байгаа, ямар ямар төрлийн дуунууд сонсдог гэдгийг мэдэх боломжтой. Мөн таны сонсож байгаа дууг тухайн агшинд найз тань сонсох болохоос гадна тань Фэйсбүүкийн ханан дээр чинь тавина. Тиймээс та болон танай найзууд шинэ, гоё дууг амархан мэдэж авах гэсэн давуу талтай.
Түүгээр ч дутахгүй Spotify их ухаалаг хийгдсэн нь таны сонсдог дуунуудын схем загварыг олж Фэйсбүүк дээр ухаалгаар тавьдагт байгаа юм.
Мөн Spotify нь Pandora Radio шиг дууны жанраар дуу санал болгодог нь шинэ, хуучин гоё дууг олоход дөхөм болгосон байсан.
Дууны сангийн хувьд Spotify нь бараг бүх дуу байгаа гэж хэлж болохуйц их хэмжээний дуутай болон үргэлж шинэ дуугаар дууны сангаа арвижуулж байдаг нь их дажгүй санагдсан.
Нэмж хэлэхэд энэхүү үйлчилгээ үнэгүй.

Хэрэв та дуу сонсох дуртай бол
Хэрэв та найзууддаа ямар дуу сонсож байгаагаа хэлмээр байгаа бол
Хэрэв та шинэ гоё дууг амархан олохыг хүсэж байгаа бол
Хэрэв та найзуудынхаа ямар дууг сонсож байгааг мэдмээр байгаа бол
Spotify програмыг ашиглаад үзээрэй.

Надад маш их таалагдсан болохоор таньд ч гэсэн таалагдах байх гэдэгт итгэлтэй байна.

Хэрэв би таныг ятгаж чадсан бол ийшээ орж татаж авч хэрэглэж үзээрэй.

Posted via email from The Bibby Times