Tuesday, August 30, 2011

Rihanna-гийн шинэ сингл Cheers (Drink to that)

Rihanna-cheers-dink-to-that-fanmade
Rihanna-гийн хамгийн сүүлд гаргасан Cheers (Drink to that) нь түүний Loud цомгийн 7дахь сингл болон 8-р сарын 2нд гарсан байна. Гарсан цагаасаа хойш фм, радиогоор зөндөө их тоглогдож байгаа энэхүү дууны клип нь 8-р сарын 26нд нээлтээ хийсэн байна.

RihannaCheers.MP3 Listen on Posterous

Одоогийн байдлаар Hot 100-ийн 17-т явж байгаа Cheers нь удахгүй чартыг тэргүүлнэ гэдэгт Katy Perry бид хоёр мөн ч их итгэж байгаа билээ.

Ингээд Rihanna-гийн төлөө Cheers!

Posted via email from The Bibby Times

Алимны Мод (Зурагт мэдээлэл)

Apple хэмээх нэртэй Алимны Мод 35 жилийн дотор зөндөө сая хэрэглэгчдийг алимаар ханган нийлүүлсэн байна.
Хэрэв энэхүү Алимны модийг зурвал иймэрхүү болно гэдгийг Mashable-ийн Mike Vasilev харуулсан ажээ.

Mashable_apple-tree-infographics

Posted via email from The Bibby Times

Kina Grannis ба Valentine

Kinagrannis
Kina Grannis хэмээх авъяаслаг бүсгүйг саяхан KevJumba, Ryan Higa нарын Nice Guys дууны клипэн дээрээс нь харчихаад хөөрхөнийг нь магтаад дурлах шахсанаа Твиттер дээр зарлаж байтал "Valentine гэж сайхан дуу бий" гэж хариулт авсан билээ. Мэдээж сайхан дуунд дуртай болохоороо Valentine гээд хайгаад үзтэл өмнө үзэж таалагдаж байсан нөгөө маш хөөрхөн хийцтэй, намуухан гоё дуу мөн байна лээ.

Тэгээд та бүхэн ч гэсэн сайхан дуу сонсог гэж бодоод энэхүү бичлэгийг бичлээ. Kina Grannis нь одоохондоо нэрд хүрээгүй байгаа ч гэсэн түүний дуу, коверууд нь Youtube-д их олон хүнд хүрдэг билээ. Түүний Youtube сувгаар зочилоорой!


 

Мэдээж дуу таалагдсан биз дээ?

Posted via email from The Bibby Times

Thursday, August 25, 2011

Lil' Wayne, Bruno Mars нарын хамтарсан дуу интернэтээр цацагджээ

Weezy-bruno

Сонсогчдийн тэсэн ядан хүлээж буй Lil' Wayne-ий "Tha Carter IV" цомог уг нь MTV Video Music Awards-ийн дараа албан ёсоор гарах байсан боловч энэхүү цомогны Deluxe Edition-д орсон дуу болох Mirror нь интернэтээр цацагдсан байна.

Weezy, Bruno нарын хамтарсан дуу хэр болсон байна?

Надад лав таалагдлаа. Удахгүй хит болно гэдэг итгэлтэй байна!

 

Мэдээллийн эх сурвалж: PopCrush.com

Posted via email from The Bibby Times

Monday, August 22, 2011

Katy Perry түүхэнд бичигдлээ

220px-katy_perry_teenage_dream_alternate_cover
Кaty Perry-гийн The Last Friday (T.G.I.F) дуу нь Billboard-ын HOT 100-ын 1т орсноор түүний "The Teenage Dream" цомгийн 5 дахь дуу нь энэхүү жагсаалтыг тэргүүлснээр алдарт дуучин Michael Jackson-ы амжилтыг давтаж байна. Мөн энэхүү амжилт нь түүнийг өөрийнх нь нэг цомогт орсон 5н дуу нь жагсаалтыг тэргүүлсэн анхны эмэгтэй дуучин болгож байгаа юм.

Анх түүний гоцлол сингл California Gurls жагсаалтыг тэргүүлснээр энэхүү амжилт эхэлсэн бол удаа дараах синглүүд болох Teenage Dream, Firework, E.T болон The Last Friday (T.G.I.F) бүгд HOT 100-д орсноор Katy Perry түүхэнд өөрийнхөө нэрийг бичлээ.

Өмнө нь зөвхөн Мichael Jackson-ы 'Bad' цомгоны таван дуу нь жагсаалтыг 1987-1988 оны хооронд тэргүүлж байсан бол Katy Perry-ийн дуунууд 2010 оноос өдий хүртэл жагсаалтыг тэргүүлсээр байнаа. Ингэснээр Billboard-ын 53 жилийн түүхэнд энэ амжилт зөвхөн 2хон удаа давтагдаж байгаа юмаа.

 

Мэдээний эх сурвалж: Billboard.com

Posted via email from The Bibby Times

Sunday, August 7, 2011

Moves Like Jagger (Шинэ дуу)

Moves-like-jagger
Swagga Like Us, Tik ToK дуунууд Mick Jagger-ийн өвөрмөц стилийн (Swagger) талаар дурьддаг бол Maroon 5, Christina Aguilera нарын мөн энэ талаар дуулсан дуу болох Moves Like Jagger нь тун дажгүй уран бүтээл болсон ажээ.

Энэхүү электро поп дуу нь 6-р сарын 21нд гараад Биллбоордын 8т 7-р сарын 9нд орсон байна.
Ингээд дуугаа хүлээн авч сонсоно уу

MovesLikeJagger.MP3 Listen on Posterous

Posted via email from The Bibby Times

Tuesday, August 2, 2011

"This City" бол Чикаго хотын сүлд дуу

Patrick-stump-feat-lupe-fiasco-this-city_hector_palmar
New York хот, Калифорниагийн охидууд өөрсдийн гэсэн сүлд дуутай болоод байхад Чикаго хот яаж дутах вэ дээ. Тиймээ?
Fall Out Boys-ийн гоцлол дуучин болох Patrick Stump, Lupe Fiasco-тай хамтарч Чикаго хотын тухай This City гэж дуу гаргасан байна.

ThisCitybyPatrickStumpftLupeFiasco.MP3 Listen on Posterous

This city is my city.
And I love it. Yeah I love it.
I was born and raised here
I got it made here.
And if I have my way
I'm going to stay

Хэмээх дахилттай энэхүү R&B, Rap жанрын гоё дууг дуулсан хоёр дуучин хоёулаа Чикаго хотоос гаралтай бөгөөд удахгүй Чикаго хотын сүлд дуу болно гэдэгт итгэлтэй байна.

 

Posted via email from The Bibby Times