Sunday, February 27, 2011

Дуртай дуучин: Mike Posner

"Cooler Than Me" хэмээх ихэмсэг нэгэн хадагтайн дуугаар олны таашаалыг хүртсэн дуучин Mike Posner миний ч гэсэн дуртай дуучин болсон билээ. Түүнийг дуулдаг электро поп төрөл нь өөрийнх нь чамин хоолойтой нь маш гоё зохицож бусдаас өвөрмөц, содон болгодог.

Mike Posner-ийн амжилтанд хүрсэнийг "Cooler Than Me" дуутай нь шууд холбож үздэг. Учир нь гэвэл энэ дуу нь бараг хүн болгонд тохиолддог сэдвээр дуулсан байдаг. Тэр нь юу вэ гэхээр хүн болгонд өөрийн гэсэн шохоорхдог охин(хүүхэн) / банди(залуу) байдаг гэтэл тэр нь өөрийг нь тоохгүй бүүр нэрийг нь ч мэдэхгүй дээш хараад алхаад яваад өгдөг шүү дээ. Хөгжим сонсдог залуучууд энэ дууны үгнээс гадна мөн маш чадварлаг дэйнс ая оруулж өгсөнд нь дуртай болжээ.

 

 

Түүний хоёрдахь сингл бол "Please Don't Go". Мөн л транс чиглэлээр хийгдсэн поп дуу бөгөөд хайрт хүнээ "Битгий яваачээ, хонгор минь" гэж дууны нэртэйгээ адил утгатай.  Энэхүү дуу гарсан цагаасаа хойш Америкийн ФМ, Радиод хит болж чадсан.

 

 

Харин түүний гаргасан "31 Minutes to Takeoff" цомогны гуравдах сингл бол миний одоогийн дуртай дуу "Bow Chicka Wow Wow". Lil' Wayne-тэй хамтарч дуулсан энэхүү дуу нь поп, хип хоп, дэйнсийг маш гарамгай хольсон маш гоё дуу болжээ.
Олон үг нуршилгүйгээр энэхүү гоё "Bow Chicka Wow Wow" дууг хүлээн авч сонссоорой.

 

Таньд миний дуртай дуу таалагдсан уу?

Posted via email from The Bibby Times

Оскар шагналыг хэн авах вэ? (Бид нарын бодлоор)

Кино ертөнцийн хамгийн сайн сайхныг шалгаруулдаг "Оскар" Шагнал Гардуулах ёслол удахгүй буюу 2-р сарын 27ны орой болох болно.
Энэхүү кино наадам "Black Swan", "The Fighter", "Inception", "The Social Network", "The Kings Speech", "127 Hours", "True Grit" хэмээх кинонууд 6 болон түүнээс их төрөлд оролцож байгаа юм. Бүрэн жагсаалтыг харах бол Oscars.org албан ёсны сайтнаас харна уу.

Хэдийгээр Оскар маргааш болох ч би болон зөндөө олон кино сонирхогч хүлээж тэсэхгүй байж байгаа билээ.
Тиймээс Webtrends-ийн хамт олон интернэт хэрэглэгч хамт олны санал сэтгэгдэлд анализ хийн энэхүү зурагт хуудсыг гаргажээ.

Зурагт мэдээлэл нь Оскарын хамгийн гол 6 шагналуудыг агуулсан бөгөөд таны саналтай ч бас нийцнэ гэж найдаж байна.

Posted via email from The Bibby Times

Sunday, February 13, 2011

Lady Gaga - Born this way

Lady Gaga-гийн хамгийн их хүлээгдэж мөн яригдаж байсан сингл болох "Born This Way" Грэймми Шагнал Гардуулах ёслол дээр анх сонсогчиддоо цацагдах ёстой байснаасаа 2 хоногын өмнө фм, радиогоор цацагдлаа. Зөндөө олон хүмүүсийн шүүмж, ярианы бай болж буй энэхүү дуу Биллбоордын Хот 100 жагсаалтын №1 болох нь гарцаагүй.

Мөн дашрамд дурьдахад өнөө орой болох Грэймми дээр Lady Gaga энэхүү дуугаа дуулна. Хүмүүсийн хамгийн сонирхолыг татаж байгаа асуулт бол "Энэ жил Lady Gaga ямархуу сюрприз барих вэ?"

Ингээд дуугаа хүлээн авч сонсоно уу?

 

Таньд энэ дуу таалагдсан уу?

Posted via email from The Bibby Times

Wednesday, February 9, 2011

Сайн залуу гэж энэ мөн

  
Download now or listen on posterous
07_Breakeven.mp3 (4158 KB)
Сүүлийн үеийн хөгжмийн тухай мэдээ уншия гэж Billboard.com оор хэсч явтал "Top 10 American Idol Sob stories" гэхээр сонирхоод үзсэн чинь зүрх шимширмээр видео байв.
Энэ бичлэг нь Аmerican Idol-ыг энэ улиралд орж буй Chris Medina-гийн зүрх шимшрэм түүхийг харуулсан юмаа.

Ингэхэд сайн залуу гэж ямар хүнийг хэлэхэв? Бид энэ асуултыг өөртөө дахин тавьж асуух хэрэгтэй. Бид хүн шиг хүн, энэ залуу шиг сэтгэлтэй залуу байх хэрэгтэй.

Ингээд энэ гайхалтай дууг сайхан сэтгэлтэй, сайн залуугийн дуулснаар сонсож түүх нь сонсоё.

Posted via email from The Bibby Times

Monday, February 7, 2011

Wiz Khalifa-ийн 'Black/Green/Purp And Yellow'

  
Download now or listen on posterous
sblacknyel.MP3 (8505 KB)

Pitsburgh хотоос гаралтай раппер Wiz Khalifa өөрийн хотын хөлбөмбөгийн баг болох Pitsburgh Steelers-т анхалж зориулсан "Black And Yellow" бараг багийн сүлд дуу хүртлээ хит болсон билээ. Steelers багын өмсгөлөөр нь нэрлэсэн энэхүү дуу Биллбоордын Хот 100-д одоогийн байдлаар 4т бичигдээд байна.

Харин Superbowl болохоос өмнөхөн Lil' Wayne дууны үг, нэрийг нь өөрчилж Super Bowl-д Steelers-тэй аваргын төлөө тоглох Green Bay Packers-д "Green And Yellow" хэмээн зориулсан.

Гэтэл Los Angeles Lakers-т Snoop Dogg, The Game, DJ Skee нар Wiz Khalifa-гын дуун дээр нэмэлт өөрчлөлт оруулаад "Purp & Yellow" гэж дуу гаргасан байна.

Ингэснээр Wiz Khalifa-гийн энэ дуу спортын багийнхны дуртай сүлд дуу болж чадаж байна.

Posted via email from The Bibby Times

2011 оны хамгийн их хүлээгдэж байгаа кинонууд

Кино ертөнцийн хувьд 2011 он хэр байх бол? "ЯНЗТАЙ" болно гэж хэлэхэд буруудахгүй болов уу учир нь гэвэл өмнө амжилттэй гарч байсан олон кинонуудын үргэлжлэл буюу sequel нь 2011 онд гарна.

Эдгээрээс дурьдвал: Fast Five, Harry Potter and the Deathly Hallows part 2, Pirates of the Carribbean: On Stranger Tides, Transformers: Dark of the Moon, The Twilight Saga: The Breaking Dawn part 1, X-Men: First Class, Kung Fu Panda 2, Cars 2, болон Hangover 2.

Үргэлжлэл болж гарах кинонууд тийм байдаг юм байз.
Харин шинээр гарах ямар кинонууд амжилттай болох бол?

2-р сарын 11нд нээлтээ хийх Justin Bieber-ийн "Never Say Never" хэмээх кино/концерт Beliebers болон кино сонирхогчдийн хүлээлгэж байгаа бол Zach Snyder-ний найруулсан зөгнөлт "Sucker Punch" кино ихээхэн хэмжээний мөнгө олох сурагтай.

Tom Hanks-ийн өөрөө найруулж Julia Roberst-тай цуг тоглосон "Larry Crowne" хэмээх бодит амьдрал дээр сэдэвлэсэн драма кино мөн дажгүй кино болно гэж кино судлаачид дүгнэж байна.

Саяхан болсон Super Bowl дээр трейлэрээ тоглуулж үзэгчидийн хорхойг нь хөдөлгөсөн J.J. Abrams-ийн "Super 8" магадгүй хит болно.

Үзэгчидийн хамгийн хүсэн хүлээж байгаа киноны нэг нь зайлшгүй "Captain America: The First Avenger" юм. Энэхүү Superhero төрлийн кинонд Chris Evans Captain America-ийн дүрд тоглоно. Өшөө нэг сонирхол татаж байгаа Superhero кино бол DC Comics-ийн алдарт комик ном дээрээс сэдэвлэсэн "The Green Lantern" юм.

"Battle: L.A" ихээхэн шуугиан тарьсан, бүхэл бүтэн киног хамарсан нил акшион кино болох сурагтай.

Өөр нэг сонирхол татаж байгаа кино бол Найруулагч Мартин Скорсисийн "Hugo Cabret". Энэ нь түүний анхны хүүхдийн кино болох бөгөөд түүний дуртай жүжигчин Leanardo DiCaprio тоглохгүй юм байна.
"The Girl with Dragon Tattoo" хэмээх номноос сэдэвлэсэн гаргасан кино нь мөн 2011 онд гарах юм байна. Нийтдээ 40 сая хувь зарсан алдарт номны кино хувилбар нь төдий чинээний алдартай болно гэж үзэж байна. Нэмж хэлэхэд "The Social Network", "The Curious Case of Benjamin Button" гэх зөндөө сайн кино хийсэн David Fincher найруулагчаар ажиллаж байгаа юм байна. Хамгийн сүүлд гэхэд "Cowboys vs. Aliens" хэмээх зөгнөлт киног үзэгчид тэсэн ядан хүлээж байгаа кинонуудын нэг билээ. Дашрамд дурьдахад James Bond-ын дүрээр алдартай Daniel Craig нь "The Girl with Dragon Tattoo", "Cowboys vs. Aliens" кинонуудад тоглохоос гадна энэ жилд нээлтээ хийх "The Advantures of Tintin: Secret of the Unicorn" бас тоглох юм.

Мэдээллийн эх сурвалж: Forbes Magazine
Movie-moron.com
Films.com

Posted via email from The Bibby Times

Sunday, February 6, 2011

Нууц үгийн тухай жоохон нууц мэдээлэл

Бидний өдөр тутмын онлайн амьдралын салшгүй нэг хэсэг бол password - нууц үг. Бид нууц үгийг и-мэйл, фэйсбүүк, твиттер гэх мэт байнга ашигладаг сайтууддаа хэрэглэх болгондоо үүгээр нэвтэрч ашигладаг.

Харин бидний хэд нь нийтлэг ашиглагддаг нууц үгнүүдийн нэгийг нь ашигладаг вэ?
Бидний хэд нь өөрсдийнхөө нэр ч юмуу төрсөн он сарыг нууц үг болгон ашигладаг вэ? гэх мэт нууц үгнүүдийн тухай сонирхолтой баримтуудыг энэхүү зурагт мэдээллээр харж болно.

Мөн таны нууц үг эдгээр нийтлэг нууц үгнүүдийн нэг бол хэрхэн бөх бат нууц үг бий болгох талаар зөвлөсөн байгаа.

Posted via email from The Bibby Times

Rihanna-гийн S&M бол хит

Европийн дайнс чиглэлийн дууны өнгө аястай хийгдсэн Rihanna-н Loud цомогын дөрөвдэх сингл болох S&M саяхнаас сонсогчидийн фм-ээр сонсох дуртай дуунуудын нэг болоод байна. Есөн номер нэг дуугаараа Биллбоордыг тэргүүлдэг дуучин Рианна S&M дууныхаа клипыг 2-р сарын 1-нд гаргасан нь зөндөө олон шүүмжлэл, сенсаацны эзэн болоод байна.

  
Download now or listen on posterous
s&m.MP3 (5820 KB)
Клипыг өнгөц харахад өвөрмөц клипүүдтэй Lady Gaga-ынхтай ерөнхийдөө төстэй байсан бол шүүмжлэгчид алдарт зурагчин David LaChapelle-ийн ажилуудтай их төстэй болсон байна гэж дүгнэсэн байна.

Мөн клип нь хэтэрхий их 18 наас доошхи насныханд тохирохгүй дүр зургийг үзүүлдэг учраас одоогийн байдлаар 11 оронд тоглуулахыг хоригложээ.

Хэдийгээр тийм боловч миний зүгээс уг дуу нь удахгүй Билбоорлын Хот 100ын 10т орно гэж үзэж байна. Яагаад гэвэл сүүлийн үеийн хит болж байгаа дуунууд ихэвчлэн электро, дайнс, трэйнс чиглэлтэй болж байгаа мөн сонсогчидийн хөгжимний дур сонирхол нь өөрчлөгдөж байгаа зэргээс энэхүү дуу хит болох шаанс их өндөр байна.

Мэдээллийн эх сурвалж: DailyMail.co.uk
Washington Post
WikiPedia

Posted via email from The Bibby Times

Friday, February 4, 2011

Diddy - Coming Home

Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг шиг гэр лүү минь хүргэж өгдөг дуунууд миний хувьд сүүлийн үед их хит болоод байгаа. Саяхнаас Diddy-Dirty Money болон Skyler Grey нарын хамтран дуулсан Coming Home гэдэг дуунд дуртай боловоо.

<object width="250" height="400">
<param name="movie" value="http://listen.grooveshark.com/widget.swf" />
<param name="wmode" value="window" />
<param name="allowScriptAccess" value="always" />
<param name="flashvars" value="hostname=cowbell.grooveshark.com&songIDs=27901304&style=metal&p=0" />
<embed src="http://listen.grooveshark.com/widget.swf" type="application/x-shockwave-flash" width="250" height="400"
flashvars="hostname=cowbell.grooveshark.com&songIDs=27901304&style=metal&p=0" allowScriptAccess="always" wmode="window" />
</object>
                           

Төгөлдөр хуур болон эмэгтэй (Skylar Grey) хоолойтой дахилт нь энгийн, гоё үгтэй мөртлөө сэтгэл болон чихэнд их дулаахан сонсогддог.

...I'm coming home
Tell the World I'm coming home
Let the rain wash away all the pain of yesterday
I know my kingdom awaits and they've forgiven my mistakes
I'm coming home, I'm coming home...

Дахилт явж дуусангуут эрч хүчтэй бийт орж ирж гоё хип хоп дуу шиг сэтгэгдэл төрүүлдэг.
Coming Home дууны үгийг хараад байхад үгэлдэг дуу нь 3н өөр дууны нэрийг дуундаа оруулсан ба үгэлдэг нэг хэсэг дээрээ нэг дууны нэрийг дурьдаж мөн үгийг нь өөрийнхөө амьдралд тусгаж үгэлдэг нь үнэхээр дажгүй санагдсан.

Ерөнхийдөө Coming Home гэдэг дуу нь "Хэрэв хүн хийсэн алдаагаа буцааж болдог бол тухайн үедээ очиж Сайхан баймаар байна" гэсэн утгатай дуу болсон байна.

Одоогийн байдлаар Биллбоордын ХОТ 100-д 12т орсон байнгаа боловч удахгүй ХИТ ДУУ болно гэдэгт итгэлтэй байна.

Posted via email from The Bibby Times