Wednesday, March 31, 2010

Миний хийсэн хэдэн ханийн цааснууд

Би гэдэг хүн Photoshop оролдоод за байз 6н жил болж байгаа юм байна. Хэдий надад ямар ч зураг зураг, зургын авъяас байхгүй  ч гэсэн би зүгээр Photoshop-оор сонирхолоороо юм хийх дуртай. Хэрэв намайг таньдаг бол би 3н жилийн өмнө B3 Home Studio гэж дөвчигнөж явдаг байж билээ. Гэхдээ одоо ч гэсэн энэ Home Studio надтай цуг явж л байгаа шүү.

Жич: Зарим зурагнууд бусдын зурагнуудыг ашигласан байгаа


Posted via email from The Bibby Times

Thursday, March 18, 2010

This American Life podcast

Би бээр поодкайст сонсож эхлээд удаагүй нэгэн билээ.
Сайндаа л нэг жил болж байгаа байх.
Саяхнаас (хэдэн сарын өмнөөс) нэгэн сонирхолтой поодкайст олсон нь This American Life.
Энэ поодкайстыг Чикагийн Олон Нийтийн Радио эрхлэн гаргадаг бөгөөд PRI (Public Radio International) байгууллага сонсогчидод түгээн тараадаг.
Энэхүү алдартай поодкайст нь Радиогын эфирт цацагдаад 14 жил болсон бөгөөд Радио нэвтрүүлгийн гол гэгдэх бүхий л шагналуудыг авсан.
This American Life радио нэвтрүүлэг/поодкайст нь долоо хоногт нэг дугаар гаргаж 1.7 сая сонсогчидод хүрдэг төдийгүй долоо хоног хагас сая шахуу хүмүүс поодкайстыг татаж авч сонсдог байна.
Мөн энэ радио нэвтрүүлгийг PRI байгууллага 500 гаран ФМ, радио луу дамжуулдаг гэсэн тооцоо гарсан байна.

Миний дурлаад байгаа шалтгаан бол долоо хоног бүр энэ поодкайст нэгэн сэдэв сонгож авч түүний тухай маш сонирхолтой өгүүллэгүүдийг сонсогчиддоо түгээдэг. Эдгээр сонгосон сэдэв, тухайн сэдэв дээр суурилсан өгүүллэгүүд нь ихэнхидээ бодит хүмүүсийн жинхэнэ үйл явдлын тухай байдаг бөгөөд заримдаа тэдгээр хүмүүс нь өөрсдийн дуу хоолойгоор сонсогч бид нарт хүргэдэг.

Зарим поодкайстууд нь намайг бүүр алмааруулж орхидог.
Заримдаа намайг инээмсэгл
үүлдэг.
Заримдаа намайг г
үн бодолд оруулдаг.
Заримдаа би
үүнийг сонсоод эмзэглэгдэг.

Хэрэв та Англи хэл дээр маш сонирхолтой поодкайст хайж байгаа бол энэ This American Life ийн зөвхөн нэг дугаарыг сонссоод үзээрэй. Та ямар ч байсан муулахгүй гэдгийн би мэдэж байна.

Хэрэв би танийг хангалттай ятгасан бол www.thisamericanlife.org сайтаас орж хамгийн сүүлчийн дугаарыг татах боломжтой.
Хэрэв iTunes ашигладаг бол эндээс орж This American life поодкайстыг захиалж авах боломжтой (
үнэгүй).
Эсвэл эндээс бас захиалах боломжтой юм байна.


Хэрэв Поодкайст гэж юу болохыг мэдэхгүй бол миний Podcast гэж юу вэ? руу орж мэдэж авна уу.
Хэрэв iTunes ашигладагг
үй бол миний iTunes гэж бичлэгийг уншиж ашиглахыг зөвлөж байна.