Saturday, October 31, 2009

"Hold Tight" номны дүгнэлт



"Айл болгон өөрийн гэсэн нууцтай байдаг" гэж эхэлдэг энэхүү номыг би сургуулийн номын сангийн тавиур дээр байхад нь сонирхон ар талын богинохон тайлбарыг нь харлаа.

Тайлбар нь ингэж байв: Майк, Тиа Бая өөрийн 16 настай хүү Адамыгаа тагнахаар болжээ. Түүний хамгийн сайн найзын амиа хорлолт нь түүнийг улам дүнсгэр, тусгаарлагдмал болгож байв. Тиймээс эцэг эх нь түүний компьютерт нь өөрийнх нь хэссэн бүх вебсайт, бичсэн болон хүлээж авсан и-мэйл, мессэнжэрийг хянах боломжтой програм суулгадаг. Хэдэн хоногын дотор "Зүгээр л чимээгүй бай тэгвэл бүгд аюулгүй" хэмээх учир битүүлэг мэссэж ирдэг. Энэ бүхэн тэднийг хэний ч хүсээгүй аюулруу дагуулдаг.

Анх тайлбарыг нь уншчихаад л авмаар санагдаад номын сангаасаа зээлж авлаа.
Ер нь дөнгөж уншиж эхлэхэд л учир битүүлэг, миний учрыг нь олох хүсэл нь улам нэмэгдэж сонирхолтой бас аймшигтай ч юм шиг мэдрэмж төрж аль болох хурдхан уншиж дуусгах, энэ бүх хэрэгний цаана хэн байгааг мэдэх гэсэн хүсэлдээ автан энэхүү Триллер номыг 4 хоногын хугацаанд уншиж дуусгав.
Энэ миний анхын Harlan Coben-ы ном бөгөөд миний уншсан Триллер номнуудаас хамгийн сайн нь болсон гэж хэлэхэд таатай байна.

Энэ номыг уншаад Булгаа нь ийм ийм зүйлүүдийг бодлоо :
"Хэдий гаднаасаа сайхан харагдаж байгаа боловч айл болгон өөрийн гэсэн нууцтай."
"Итгэл гэдэг бол хүмүүсийг хооронд нь холбож байдаг гүүр, үүнийг эвдэж буцааж бий болгож болох боловч хэзээ ч урьд өмнөх шигээ байж чадахгүй"
"Дайн хүний дотор оршиж байдаг буруу занга нь суллаж өгдөг муу талтай"
"Өшөө хорсол хүнийг юунд ч хүргэж болно"
"Амлалт гэдэг хэдий биелүүлэхэд хэдий хэцүү боловч үргэлж сайн зүйлд хүргэдэггүй"

Энэ ном нь ерөнхийдөө Итгэл, Хайр, Өшөө хонзон, Үхэл хагацал, Нөхөрлөлийн тухай бөгөөд эдгээрийг хооронд нь нарийн холбож бас учир битүүлэг байдал нэмж өгсөнөөр агуу болгосон юм.

Номны нэр: Hold Tight
Зохиолч: Harlan Coben
ISBN: 978-0-451-22650-1

Хэрэв та Триллер ном унших дуртай бол энэ номыг заавал уншаарай.
Үнэлгээ: 10/10 Оноо

Wednesday, October 21, 2009

2009 оны хамгийн их ашиг олсон 10 кино



Нэгэнт 2009 он дуусах шатандаа явж байгаа учираас энэ жилд хамгийн их ашиг олсон 10 киноны талаар бичихээр шийдлээ. Мөн хамгийн их ашиг олдог киноны улирал (зун) өнгөрсөн учир энэ жилийн шилдэг кинонуудыг олсон ашиган дээр нь тулгуурлаж бичвэл зүйтэй гэж бодов.


Жич: Эдгээр олсон ашиг, Нээлтийн өдөр, болон Киноны үнэлгээн АНУын стандарт дээр тулгуурласан болно.
Одоогоор "New Moon" хараахан нээлтэй хийгээгүй байгаа тул олсон ашигыг нь оруулах боломжгүй байв. Хэрэв Бокс Оффис зөв таамаглаж байвал нийт 250 сая долларын орж жагсаалтын 6т орсноор The Proposal энэ жагсаалтнаас хасагдах болно.




  1. Transformers: Revenge of the Fallen
    "Трансформерс 2 буюу Фоллэний өшөө авалт" ийн хувьд 402 сая долларын ашиг олж энэ жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд бүх цаг үеийн жагсаалтанд 9т оржээ.

    Төрөл: Акшион, Адал явдал, Зөгнөлт
    Нээлт хийсэн өдөр: 6-р сарын 24
    Киноны үнэлгээ: PG-13

  2. Harry Potter & the Half-Blood Prince
    "Харри Поттер ба Эрлийз Принц" буюу "Харри Поттер 6" хүүхэд багачууд, залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийг өөрийн аргаар увьсдаж энэ оны ашиг орлогоороо тэргүүлж буй 2 дахь кино боллоо. Энэхүү номноос бүтээгдсэн киноны 7р анги 2009, 2010 онд 1, 2 хэсэг болон гарах юм байна.

    Нийт олсон ашиг: 301 сая доллар
    Төрөл: Адал явдал, Акшион, Илбэ шид, Хайр дурлал
    Нээлт хийсэн өдөр: 7-р сарын 15
    Киноны үнэлгээ: PG

  3. UP хэмээх Дисней / Пиксар-ийн Кард Фредриксэн хэмээх өвгөний адал явдалыг харуулсан анимэйшн кино энэ жагсаалтыг 292 сая долларын ашигтайгаар 3т оржээ. Ингэснээр энэ жилийн хамгийн их ашиг олсон Анимэйшн кино болж байна.

    Төрөл: Адал явдал, Инээдэм, Анимэйшн
    Нээлт хийсэн өдөр: 5-р сарын 29
    Киноны үнэлгээ: PG

  4. The Hangover буюу "Шарталт" хэмээх шартсан 3н залуугын хөглөсөн түүхийг харуулсан кино нь энэ жилийн ашиг орлогоороо 4т жагсжээ. Дашрамд дурдахад Шарталт нь энэ жилийн хамгийн амжилттай кино болж кино судлаачдын таамаглаж байснаас хамаагүй их орлого олсон нь "Шарталт 2" хийх болсон том шалтгаан болжээ. Миний хувьд бол The Hangover нь энэ жилийн хамгийн инээдтэй кино болсон чадсан гэдгийг хэлмээр байна.

    Нийт олсон ашиг: 276 сая доллар
    Төрөл: Инээдэм
    Нээлт хийсэн өдөр: 7-р сарын 5
    Киноны үнэлгээ: R

  5. Star Trek - буюу "Оддын аян" нь 79 оноос эхэлсэн киноны аянг шинээр шинэ бүрэлдэхүүнтэйгээр хийсэн нь шинэ үеийнхэнийг болон хуучинтай нь цуг нэгтгэн оддын аянг эхлүүллээ. Нийт 257 сая долларыг хийчихсэн байгаа энэхүү киноны дараагийн ангиуд нь гарах нь тодорхой болчихоод байгаа билээ.

    Төрөл: Акшион, Адал явдал, Зөгнөлт
    Нээлт хийсэн өдөр: 5-р сарын 8
    Киноны үнэлгээ: PG-13

  6. Monsters vs. Aliens буюу "Мангасууд Харь гарагийнхны эсрэг" кино гэр бүлийг нэггэж чадсан сонирхолтой анимэйшн болсон. Энэ киноноос мангас, харь гарагийнхан хоёрын ялгааг Парамаунтайн Дриймворкс сайн тайлбарлажээ.

    Нийт олсон ашиг: 198 сая доллар
    Төрөл: Акшион, Анимэйшн, Зөгнөлт
    Нээлт хийсэн өдөр: 5-р сарын 27
    Киноны үнэлгээ: PG

  7. Ice Age: Dawn of the Dinosaurs буюу "Мөстлөгийн үе: Динозаурын эрин" өөрийн гэсэн өвөрмөц стилээрээ 8 настай балчираас 80 настай эмээ өвөө нарыг цуглуулж нийт 196 сая долларын ашиг олсноор 7т оржээ.

    Төрөл: Адал явдал, Инээдэм, Анимэйшн, Анимэйшн
    Нээлт хийсэн өдөр: 7-р сарын 1
    Киноны үнэлгээ: PG

  8. X-Men Origins: Wolverine буюу "Волвериний уг гарал" нь X-хүмүүсийн ялангуяа Wolverine-ий уг гаралыг маш сонирхолтойгоор харуулж чадсан. Урьд нь гарсан кинондоо тайлбар хийсэн (Prequil ) киноны хувьд маш сайн болсон.
    Нийт 179 сая долларын орлого оруулсан бөгөөд киноны ард байгаа хүмүүс бусад Х-хүмүүсийн уг гаралын тухай өшөө кино хийнэ гэж мэдээлэлсэн байгаа.

    Төрөл: Адал явдал, Фантаз, Зөгнөл, Триллер
    Нээлт хийсэн өдөр: 5-р сарын 1
    Киноны үнэлгээ: PG-13

  9. Night At the Museum 2 буюу "Смитсониад болсон тулалдаан" нь инээдмийн ,адал явдалын кинонд дуртай хүмүүсийг өөрийн тулаанд оруулсан төдийгүй нийт 177 сая долларын ашиг олж энэ жагсаалтын 9т оржээ.

    Төрөл: Инээдэм, Акшион, Адал явдал, Фантаз,
    Нээлт хийсэн өдөр: 5-р сарын 22
    Киноны үнэлгээ: PG

  10. The Proposal буюу "Гэрлэх санал" хэмээх Романтик инээдмийн киноны хувьд маш амжилттай болсноор нийт 163 сая долларын ашиг орлого олсоноор энэ жагсаалтын 10т оржээ.

    Төрөл: Хайр дурлал, Инээдэм, Драм
    Нээлт хийсэн өдөр: 7-р сарын 19
    Киноны үнэлгээ: PG-13


    Жагсаалт хүснэгтэн хэлбэрээр


    Эрэмбэ | Киноны нэр | Нээлт хийсэн өдөр

    1

    Transformers: Revenge of the Fallen (Para/DWorks)

    $402,111,870



    6/24/2009

    2

    Harry Potter & the Half-Blood Prince (WB)

    $301,153,382



    7/15/2009

    3

    UP (Disney)

    $292,810,074



    5/29/2009

    4

    The Hangover (Warner Bros.)

    $276,276,785



    6/5/2009

    5

    Star Trek (Paramount)

    $257,730,019



    5/8/2009

    6

    Monsters vs. Aliens (Paramount/DreamWorks)

    $198,351,526



    3/27/2009

    7

    Ice Age: Dawn of the Dinosaurs (Fox)

    $196,112,522



    7/1/2009

    8

    X-Men Origins: Wolverine (Fox)

    $179,883,157



    5/1/2009

    9

    Night At the Museum 2 (Fox)

    $177,220,561



    5/22/2009

    10

    The Proposal (Disney)

    $163,802,563



    6/19/2009