Saturday, July 25, 2015

Нууран дэргэдэх хот

Өдөр гадаа сууж байгаа гэнэт
"Сайхан хотын
Хөөрхөн ханхүү
Сайн байна уу?
Тэнэгэр говийн
Тэмээчин бүсгүй
Сайн байна..."
гээд "Сэгс Цагаан Богд" шүлэг санаад оровоо. Тэгээд гэртээ орж ирээд Пүрэвдорж гуайн энэхүү шүлгийг Youtube дээр сонсоод үүнээс санаа аваад шүлэг бичлээ.



Хүлээн аван уншина уу?

Нууран дэргэд толийн харагдах
Чикаго хот минь сайн байна уу?
Улаанбаатар хотын
Унаган хүү нь сайн байна
 
Тээр нэг жил би
Танайд очиж билээ
Тэнгэрт онгоцнууд нь газардах гэж
Хүлээгээд байж байдаг гэж дуулдаж билээ 
Өвөл танайд очиход
Үнэхээр сонин санагдаж билээ
Чихээр сонсож байсан зүйлсийг
Нүдээр үзэх завшаан тохиолдож билээ
 
Цастай, жавартай өвлийг
Час хийсэн Монгол нутгын хүүд
Өвөл бас өөр байдаг гэдгийг
Өөрт минь нэг үзүүлж билээ 
Хүний хүү холын нутагт байхад эхлээд
Хүйтэн жавраа харуулдаг юм байна лээ
Харин тэгээд тэр өвлийг нь давж тэсвэл
Хаврын улирал болдог юм билээ
Хайраа тэгж  харуулдаг юм билээ 
Нууран дэргэд толийн харагдах
Чикаго хот минь та сайхан юмаа
Улаанбаатар хотын
Унаган хүү нь танай нутагт их дасжээ
 
Тээр нэгэн өвлөөс хойш
Тэлийн сунах Чикаго хотод
Олон өвөл, олон хавар,
Олон зуныг үдэж орхижээ 
Нөгөө хүйтэн жавар
Биед их дулаахан мэдрэгдэж
Сонин байсан тэр л өвөл
Сэтгэлд  халуухан дурсамж болон үлдэжээ
 Олон жилийг өнгөрөөж дээ
Өвлийн улирлын цас ороход
Хаврын эхлэлд ногоо цухуйхад
Зуны улирлын халуу дүүгэхэд
Хүйтэнхэн, халуухан он жилүүд урсан өнгөрч дээ
 
Намар ч боллоо
Навчис ч уналаа
Нутаг буцах цаг ч болж дээ
Нууран дэргэд толийн харагдах
Чикаго хот минь та надад дэндүү дотно болж дээ
Улаанбаатар хотын
Унаган хүү нь танай нутагт их дуртай болжээ 
Навчис унаад, бороо ороод сэтгэл нэг л уйтай
Нуган нутаг минь нэг л өөр
Надад гунигтай
Нууран дэргэдэх хотоо мөн ч их санах юм даа
 

1 comment:

Frank said...

Маш гоё!

Ямар гоё агуулга вэ. Сэтгэлд тун дотно сонстох тэр нэгэн хөнгөхөн гуниг...