Friday, April 15, 2011

"What are words" by Chris Medina (Гоё дуу!)

Chris-medina-what-are-words
Өмнө та бүхэнд Сhris Medina хэмээх гайхалтай залуугийн тухай блогоороо дамжуулан өгүүлсэн бол энэ удаа түүний шинэ дууны талаар бичихээр шийдлээ. Хэдийгээр American Idol-ийн шилдэг 40-д шалгараад хасагдсан боловч түүний үнэнч сэтгэл нь мохоогүй байгаа юмаа. Тэрээр хасагдсаныхаа маргааш нь What are words гэдэг нэртэй маш гоё дууг продюсер Rodney Jerkins-ий тусламжтайгаар гаргасан юм.

WhatAreWords.MP3 Listen on Posterous

Дууны үгс


Зөөлхөн аялгуутай төгөлдөр хуурын аян дээр Chris Medina хайртынхаа төлөө үргэлж байх болно гэдгээ дуугаара дамжуулан хэлдэг.

Энэ дууг сонсонгоо "Хэрэв хэлсэндээ хүрэхгүй юм бол үгс гэж яг юу юм бэ?" гэдэг асуултыг өөртөө тавьж үзээрэй.

Posted via email from The Bibby Times

"Амьдрах гэдэг чинь амьд байхийг хэлдэггүй юм" ~ Moment 4 Life

Nicki-minaj-moment-4-life
Ямар ч хүн зорьсон зорилгодоо хүрчихээд тухайн агшинг үүрд хадгалахыг хүсдэгийн адилаар Nicki Minaj ч гэсэн тэгж хүссэн мөчөө дуу болгон мөнхөлжээ. Тэрээр багаасаа нэртэй рэппэр болохийг хүсдэг байсан бол одоо түүний хүсэл нь биелж "ододтой цуг дүүлэн нисдэг" болжээ. Түүний хувьд амьдрал гэдэг бол түүнд өгсөн хамгийн том шагнал. Гэхдээ амьдрах гэдэг нь амьд байхийг хэлдэггүй юм."
Moment4Life.MP3 Listen on Posterous
Дууны үг

Nicki Minaj, Drake нарын дуулсан Moment 4 life дуу одоогийн байдлаар Биллбоордын Хот 100-д 15т явж байгаа бөгөөд R&B, Hip Hop дууны төрөлд 4т бичигдсэн байна.

Зорьсон зорилготой хүн бүрт зорилгоо биелүүлчихээд тухайн амьдралийн алтан агшинг мэдрээрэй гэж ерөөгөөд энэхүү гоё дууг та бүхэндээ толилуулъя!

(Удахгүй хит дуу болно гэж би таамаглаж байна)

Posted via email from The Bibby Times