Thursday, August 20, 2009

Black Eyed Peas, Jason Mraz Биллбоордын Хот 100-д рекорд тогтоолоо.

Өнөөдөр Black Eyed Peas хамтлаг, дуучин Jason Mraz Биллбоордын Хот 100-д нэгэн амжилтыг тогтоолоо.

Тэр нь юу гэвэл Black Eyed Peas 2 дуугаараа Hot 100-д 20 долоо хоногыг 1-р байранд тэргүүлж, Jason Mraz өөрийнхөө "I'm Yours" гэдэг сингл дуугаараа Hot 100-д 70-н долоо хоногыг өнгөрүүлснээр Билбоордын Хот 100-ын түүхэнд бичигдлээ

Black Eyed Peas-ын хувьд Биллбооордод "Boom Boom Pow", "I gotta feeling" гэсэн 2 дуугаараа Хот 100-н 20 долоо хоногын турш тасралтгүй тэргүүлж өмнө Usher-ын тогтоож байсан 19 долоо хоногын рекордыг (Burn, Yeah) эвдэж түүхэнд нэрээ үлдээжээ.

Black Eyed Peas - Boom Boom Pow




Black Eyed Peas - I Gotta Feeling




Jason Mraz-н хувьд "I'm Yours" гэдэг сингл нь анх 2008 оны 5-р сарын 3нд Биллбоордод Хот 100д орсноос хойш одоог хүртэл Хот 100-д амжилттай өнгөрүүлж байна. Нийтдээ 70 долоо хоногыг өнгөрүүлсэн нь 11 жилийн өмнө тохиолдож байсан ЛиАйн Раймас-ын "How Do I live" гэдэг дууны тогтоосон 69 долоо хоногын рекордыг эвдэллээ.

Jason Mraz - I'm Yours



Би өөрөө Black Eyed Peas, Jason Mraz хоёрын хоёуланг нь сонсох дуртай.
Өчигдөр Биллбоордод бичигдсэн энэхүү нийтлэлийг уншаад их догодоллоо.
Яагаад гэвэл намайг 10н хэдтэй бацаан байхад My Hump, Where is the love? гэх мэт зөндөө хит дуугаараа намайг хөглөж явсан хамтлаг маань амжилттай явж байгаад.

Би харин анх I'm yours гэж дууг сонсоод их дурлаж байсан юм. Энэхүү дуу нь их намуун хөнгөн аястай, гоё хэмнэлтэй. Уйтгарсан гунингласан нэг л гутрангуй байгаа үедээ энэ дууг сонсож өөрийгөө тайвшруулдаг.

Миний өмнө бичсэн Black Eyed Peas - The E. N. D цомогны талаар унших
Миний өмнө бичсэн Jason Mraz - We sing. We dance. We steal things цомогны талаар унших

Мэдээллийн эх сурвалж: Bilboard

Sunday, August 9, 2009

Англи хэлний үгийн баялагаа нэмэгдүүлье!


Зиак өнөөдөр гэртээ дэмий сууж байхлээр гээд нэг дажгүй сайт Америк багшаасаа олов:

Эндээс шинэ үгээ нэмэгдүүлье

Энд янз янзын төрлийн үгнүүд байна.

Тухайн үгээ сурахын тулд үгийн сүлжээ ч юмуу үгэн тоглоом энэ тэр оруулсан нь сурж буй хүний сонирхолыг татах их л дажгүй сайт юм байна.
Тэгээд над шиг битгий залхуураад байгаарай.
Өдөр болгон ямар нэгэн юм амжуулах хэрэгтэй шүү!

Таалагдсан бол коммэнт үлдээгээрэй
Ингээд АМЖИЛТ

Баярлалаа

Надаар юу байна?

За сайн байцгаан уу? Эрхэм хүндэт блогчидоо.

Ойрын үед блог бичих завгүй л явна(Сонирхолгүй гэж хэлэх юм уу?)

3 хоногын өмнө гэртээ ирсэн чинь Эйр Кондишн аймар хүйтэн дээрэн тавьсан байсныг нь мэдэлгүй унтсан чинь өглөө нь хойлоо өвчихжээ.
Тэгээд мань хүн аль болох өөрийнхөөрөө эмчлэх гэж энэ тэр явсаар байгаад ханиад болгочихлоо.

Уржигдар ханиадны DayQuil гэсэн эм аваад цагт нь уугаад байсан юм одоо болтол хэвээрээ бүүр миярсан байна.

Өглөө боссон чинь ханиалгаад зогсохгүй бүүр бөөлжлөөшт .
Сая нэг хоол идсэн арай гайгүй байна.

Өнөөдөр ажлаасаа чөлөө авсан. Гэртээ унтаж амраад блогоо шинэчлээд сууж байхаасдаа

Wednesday, August 5, 2009

Би ойрд юу хийгээд байнаа?

За сүүлийн үед Булгаа миний бие блогоо эргэж тойрохгүй их муухай зан гаргаж байнаа.
Ямар ч байсан яагаад блогтоо юм нэмэхгүй байгаагаа тайлбарлая байз.

Шалтгаан №1:
Твиттер гэж Сошил медиа сайтад донтчихлоо.
Байнга өөрийнхөө твийтийг шинэчлэх гэж улайрч байгаад муу блогоо орхичиж.

Шалтгаан №2:
Би өөрөө ажил хийдэг болохоороо зав чөлөө гарахаараа кино үзэх, гадагшаа гарах гэх мэт ажил хийсээр байгаад...

Шалтгаан №3:
Ямар нэгэн юм хийхэд их тэвчээр хэрэгтэй байдаг тул надад энэ блогоо тогтмол бичих тэвчээр байсангүй гэж хэлж болно.


Одооноос эхлэн блогоо долоо хоногт ядаж 3 удаа шинэчилж байна.